Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Awards - 2011

Mining Journal Awards 2011

“Уул уурхайн салбарын аливаа хурал зохион байгуулах ажлыг бизнес гэж хардаг хүн олон боллоо. Тиймээс маш олон хурал болж байна. Зургаан сарын дотор нүүрсний гурван хурал болж өнгөрлөө” хэмээн Уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Н. Алгаа хэлсэн юм. Үнэхээр уул уурхайгаас  “мөнгө босгох” сонирхол хавтгайрч, энэхүү туйлшралаас үүдээд салбарын талаарх ойлголт иргэдийн дунд ч сөрөг хандлагатай болсоор байна.

Олон улсын хөрөнгө оруулагчдад хамгийн танил болсон уламжлалт “Discover Mongolia” Улаанбаатарт нээгдэж буй энэ өдрүүдэд The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци нь Mining Journal Awards арга хэмжээнийхээ зарыг түгээж байна. Уул уурхайн шилдэг үйл ажиллагааг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр тодруулдаг Mining Journal Awards нь бусад шалгаруулалтаас ялгаатай. Хараат бус шүүгчдийн Зөвлөлийн өгсөн онооны нийлбэр  ба олон нийтийн санал асуулга зэргэцэн явагддаг тул манай шалгаруулалтын дүн бодитой, хараат бус гардаг.

Оролцогчдоосоо “мөнгө татдаг”, шалгарагсдаас бүр ахиу санхүүжилт авдаг шалгаруулалт нэртэй олон олон бизнесээс Mining Journal Awards эрс ялгардгийг энд онцолъё.

 

 -Оны шилдэг олборлогч
-Уул уурхайн шидэг үйл ажиллагаа
-Шилдэг эко уурхай
-Дэвшилтэт технологи

номинацуудаар мэргэжлийн Шүүгчдийн зөвлөл оноо өгч дүгнэдэг. Харин “Уул уурхайн салбарыг дэмжигч” номинацийг нь олон нийтийн асуулга хэлбэрээр нэг сарын турш санал авч, нийлбэр дүнг нь гаргадаг билээ. Уул уурхайн салбарын “Оны шилдгийг тодруулах” арга хэмжээнд уригдагсдаас элдэв “такс” авдаггүй, хэн шилдгээр өргөмжлөгдөх нь онооны нийлбэр гарах эцсийн мөч хүртэл нууцлалтай явагддаг шударга шалгаруулалт гэдгийг нь өнгөрсөн жилийн манай арга хэмжээний үеэр салбарынхан маань онцолж байсан юм.
Энэ удаа тус редакци Mining Journal Awards 2011-ийг албан ёсоор зарлаж байна. Уралдааныг дүгнэх нарийвчилсан шалгуур үзүүлэлт, болзол зэргийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанид нэгэн зэрэг илгээх ба www.mongolianminingjournal.comwww.news.mnwww.gogo.mn сайтуудаар давхар зарлана. Түүнчлэн Ням гариг бүрт C1 телевизээр цацагдаж буй уул уурхай, эдийн засгийн мэдээллийн “Хөгжил” хөтөлбөрөөрөө бид дэлгэрэнгүй цацах юм. Өнгөрсөн жилийн Mining Journal Awards 2010-ийн талаарх  мэдээллийг Та бүхэн манай www.mongolianminingjournal.com сайтаас үзэх боломжтой.

Салбарын шилдэг үйл ажиллагааг бид зөвхөн тодруулаад зогсохгүй олон нийтэд түгээн таниулах ажлыг дараагийн шалгаруулалт хүртэл бүтэн жилийн турш хийдэг уламжлалтай. Хариуцлагатай уул уурхай төлөвших үйлсэд Mining Journal Awards хувь нэмрээ оруулдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Манай арга хэмжээтэй адил эрүүл агуулгатай,   чухал үйл явдал бол Discover Mongolia.
Монголд хөрөнгө оруулагчид хамгийн олноороо хуран чуулдаг, мэргэжлийн түвшинд санал бодлоо хуваалцдаг, үр дүнг нь үгээр хэмжих боломжгүй Discover Mongolia арга хэмжээнд амжилт хүсье. Салбараа дэмжих зорилго өвөрлөдөг Discover Mongolia нь уул уурхайн бусад арга хэмжээнээс далайцаараа үлэмж давуу билээ.