Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байр суурь

Гансүхээс үлдсэн төмөр замын өв

Төмөр замын бүтээн байгуулалтыг геополитик, улсын нууц, тусгаар тогтнол гэсэн халхавчаар орлуулж, бодит амьдрал дээр олон төрлийн бантан хутгаж, 2-3 нэвтрүүлэг, хүүхэлдэйн киногоор дамжуулан ард түмний тархи угааж ирсэн нэр бүхий бүлгэм зам тээврийн салбараас зайлах цаг нь ирсэн бололтой.

Манай төмөр замын салбар бүхэлдээ гацаанд орсон гэж хэлж болно. Гадаадтай харилцах асуудлууд, дотооддоо төмөр зам барих гэж бантагнуулсан явдлууд, эрх зүйн орчинд нэг ч алхам урагшлаагүй гэсэн зүйлүүд шинээр томилогдох сайдад хүнд ачаа болох нь тодорхой.

Гадаад бэрхшээлүүд:
1.    ОХУ-тай шийдвэрлэх асуудлууд.

2009 оны 8 сард шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведевтэй “Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тунхаглал” гэгч баримт бичигт гаруун үсэг зурсан. Олон асуудал хөндсөн энэхүү баримт нь манай хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны түвшинг олон жилээр тодорхойлох нь дамжиггүй. Энэ баримтад дурдагдсан төмөр замтай холбоотой хэсгийг нь харья.


 
Энэхүү тунхаглалд дурдагдсан 1949 оны “УБТЗ” ХНН-ийг дүрмийг өөрчлөх гэсэн зорилго нь огт биелэлээ олоогүй. Одоогийн байдлаар хэрэгжих ямар ч үндэслэлгүй байгаа. Асуудлын гол нь оросын талын эзлэж байгаа хатуу байр сууриндаа биш, манай талаас ямар ч бодит алхмууд хийхгүй байгаад оршиж байна.

Орос-Монголын хамтарсан “УБТЗ” ХНН гэж байна. Үүний хажуугаар “Дэд бүтцийн хөгжил” ХХК гэж бас нэг аж ахуйн нэгж байгуулсан. Эхлээд талууд ижил хэмжээгээр хувьцаагаа эзэмшиж байсан бол хэдэн жилийн өмнө Монголын тал нь өөрт ноогдох 50 хувийг оросын талд шилжүүлж өгсөн. Яг адилхан зорилготой, тэнцүү хуваагдсан хоёр хамтарсан компаниар бид юу хийх болж байна?

Түүнчлэн манай төмөр замын сүлжээг 1520 мм өргөнтэй царигаар барьна гэж тохиролцсон хүнд асуудал байна. Энэ бүгдээс хамгийн хэцүү асуудал нь 2 талын харилцан тохирсон “Монголд хэрэгжих төмөр замын төслүүдийг монголын уул уурхайн баялгаар санхүүжүүлнэ” гэсэн санаанд оршино. Шинээр барих төмөр замын төслүүдэд Тавантолгойн орд, Асгатын уурхай гэх мэт томхон билэг барих нь тодорхой болсон. Энэ нь ч манай Гашуунсухайтын чиглэлийн асуудлууд шийдэгдэхгүй ирсэний гол шалтгаан болсон. Царигийн шийдэл, төмөр зам барихад манай эрдэс баялгийг ашиглах тохироог хийхэд хэн нь гол үүргийг гүйцэтгэсэн бол? Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Ц.Элбэгдорж нь уу, аль эсвэл салбараа удирдаад бүтэн жил гаруй болсон Х.Баттулга нь байсан уу? Яадаг ч байсан энэ асуудлыг нэг тийшээ болгох хэрэгтэй. Энэ өнцгөөс Ерөнхий сайд Алтанхуягт хандсан “Оросын төмөр замуудын” ерөнхийлөгч В.И.Якунины олон захиаг уншихад оросын байр суурьхэвээрээ байгаа нь хялбархан ойлгогдож байна.

Нэг талаас 1435 мм, 1520 мм царигуудын өргөн сүлжээний зааг дээр оршдог манай улсын хувьд зөвхөн нэг талын төмөр замын сүлжээний стандартыг барих нь том гамшиг болсон. Нөгөө талаас төмөр замын бизнесийг нь уул уурхайтай хольж, хутгасан нь том гацаа болох шалтгаан болсон. Ер нь өөрийн мэдэлд байдаггүй уул уурхайн орд газрыг хөршүүддээ төмөр зам барих гэж амлах нь энгийн үзэгдэл болж байсан.

2009 оны 7 сард (дээр дурдагдсан тунхаглалыг зурахаас 1 сарын өмнө) БНХАУ-ын төмөр замын яамтай зурсан санамж бичигт:


 
Мөн адил төмөр зам барих ажилд “ Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлнэ” гэж заажээ.
Төмөр зам барих нэрээр өөрийн уул уурхайн орд газраа амлаж явах нь яадаг ч гэсэн зам тээврийн сайдаас хэтэрсэн асуудал байх.

2.    БНХАУ-тай шийдвэрлэх асуудлууд
Урд хөршийн тэргүүний хийсэн айлчлалын үеээр БНХАУ-ын 7-8 боомт ашиглах болсон гэж баахан шүудлаа. 7-8 боомт ч яах вэ, 2010 оноос хойш яригдсан Тяньжин боомтын асуудал юү болсон бэ? А.Гансүхийн ярих дургүй сэдэв нь бол Гашуун сухайтын төмөр замын асуудал.

Таван толгойн орд газраас манай тавьж байгаа төмөр зам нь цариг нь одоо хүртэл тодорхой бишээс гадна хятадын талын төмөр замтай нийлдэггүй чиглэлээр баригдаж байгаа. 2007 оноос манай сайд “Энержи ресурс”-ын зөвшөөрлийг цуцлаж наадаж байх хугацаанд нь ӨМӨЗО-ы Бугатаас Гашуунсухайтын чиглэлд хятадын компани төмөр зам барьж амжсан. Энэ нь хятадын төрийн өмчит “Шенхуа” группын барьсан “Ганчуан”-ы төмөр зам гэгч нь. Энэ үйлдлээрээ, эсвэл юу ч хийлгэхгүй эс үйлдлээрээ манай нүүрсний экспортын хувь заяаг хятадын нүүрсний компанид өгсөн. Үндсэндээ хятадын төмөр замын агентлагатайтохиролцохын оронд төрийн өмчит аж ахуйн нэгжтэй тохиролцохоос өөр аргагүй болгосон. Төрийн түвшинд тохиролцоо хийх ёстой байсан газар нүүрсний арилжаачинтай тохиролцоо хийлгэх гацаанд оруулсан. Үр дүн нь гэвэл хятадын “Шенхуа” группын 49 хувь эзэмшдэг 16 км төмөр зам барихаар болж байна. Бид өөрсдөө 100 хувь эзэмших боломжтой байхадзаавал өрсөлдөгчдөө эзэмших эрхийг олгов?

Тэгээд бид 32 метрийн өндөрт 6 км урт гүүр барьж “Шенхуа”-гийн төмөр замтай холбогдох болсон. Хятадын тал Гашуун сухайтын боомтын төмөр замын асуудлыг төрийн түвшинд шийдэхгүйгээр орхисон. Одоо яах вэ?

Дотоод бэрхшээлүүд:
1.    Баригдаж байгаа замууд


2010 оны төмөр замын бодлого нь Сайншандын аж үйлдвэрийн парк гэгчийг ажилд оруулах үүрэгтэй байлаа. Тэр мөрөөдөл нь өөрөө замхраад алга болсон учир үүнтэй холбоотой олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй болсон. Тавантолгой–Сайншанд–Хөөт гэсэн чиглэлийн төмөр зам ойрын 10 жилийн дотор лав баригдахгүй байх. Тэгэхэд тэрний зураг төслийг хийлгэх гээд японы компани ажиллаж байгаа. Бас л 10 гаруй сая доллар төлөх хэрэгтэй. Мөн тэр чиглэлд хөрс хуулсан, геодезийн ажил хийлгэсэн гээд нийт 35 тэрбум орчим төгрөгийг үндэсний 35 компанид төлөөгүй байгаа. Нэг талаас ямар ч зураг төсөлгүй хийлгэсэн ажлуудын төлбөрийг яаж барагдуулах вэ? Ямар үндэслэлээр? Эсвэл баахан үндэсний компаниудыг дампууруулах уу? Энэ нь бол монгол төрийн хувьд хоёр дахь хадгаламж, зээлийн хоршооны түүх болно.Түүх ч ойрхон давтагдаж байна даа.

Мөн Гашуунсухайтын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг” корпораци ажиллаж байна гэдэг. Явсаар байгаад энэ “Эс Си ти И Си Эм” ХХК гэгч нь “Самсунг”-тай огт хамаагүй болж хувирах вий. Яадаг ч байсан өнөөдөр бид гэрээлсэн ажлынхаа 25 хувийг ч гүйцэтгүйлээгүй байж төлбөрийн 50 хувийг хийсэн байгаа. Ганц гишүүнтэй тэр солонгос компани нь нэг өдөр алга болвол 100 гаруй сая долларын алдагдлыг хэн хариуцах вэ?

2.    УБТЗ-ын шинэчлэл

2007 оны “төмөр замын тээврийн хууль”-иар тодорхойлогдсон бүх зорилгуудыг эхлүүлээгүй байгаа.Тэр хууль болон дэлхийн жишгийг дагахад УБТЗ нь хоёр бие даасан компани болох ёстой. Нэг нь суурь бүтэц эзэмшигч, нөгөөх нь тээвэрлэгч. Ингэхийн тулд төмөр замын суурь бүтэц ашигласны тарифыг тодорхойлох ёстой болно. Төмөр замын тээврийн бизнест хувийн хэвшлийн компаниудыг оруулах хэрэгтэй болно.Дуу бүжгийн чуулга, эмнэлэг, зочид буудал, сүлжээ дэлгүүрүүдтэй УБТЗ-ыг зах зээлийн орчинд ажиллаж чаддаг компани болгох хэрэгтэй болно. Манай зорчигч тээврийн асуудал, Улаанбаатар хотын нүүрсний хангамжийн асуудлыг оросуудаас салгах ёстой болно. Хийх ажил гэвэл маш их байна.

Зам тээврийн яам нь барилгын салбартай нэгдэж байгаа нөхцөлд мэргэжлийн сайд гэж олдохгүй нь ойлгомжтой. Төмөр замын, авто замын инженер барилгын мэргэжилтэй байдаггүй. Тийм хүн энэ хорвоод байхгүй. Гол нь шинээр томилогдох хүн нь геополитик гэж хийрхэлгүй, мэргэжлийн баг бүрдүүлж, бодитоор асуудалд хандах юм бол урьдчуулын үлдээсэн намагаас гарах бололцоо олдох болов уу.

Б.Саранцацрал /Төмөр замын инженерүүдийн холбоо,
Санхүүгийн шинжилгээ хариуцсан зөвлөх/

  • Зочин (182.160.32.13)
    mongol uls mohovch genko uurd mandana
    2014 оны 10 сарын 24 | Reply
  • ИЧИЖ АМЬДАРДАА (37.14.139.101)
    ЛМОНОСОВЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ИНГЭЖ ОРОСООР Ч БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ИЧМЭЭР БИШҮҮТЭГЧЭЭД ХУДЛАА НЭЭХ ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛААД ДОНГОСООД БАЙХААР ЧИНЬ ҮНЭХЭЭР ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНАЮМАНД ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙЖ УНАВДАА МАНГАР МИНЬЧИ МАНГАР ШҮҮ ДЭЭ ГЭХДЭЭ ДЭНДҮҮ
    2014 оны 10 сарын 23 | Reply
  • ОРОС ХЭЛЭЭ САЙЖРУУЛ МЯНГАНСҮРЭН БУЮУ САРАНЦАЦРАЛАА (37.14.139.101)
    Обратная связь с бережливостью и инфляции Существуют банкноты 1 2 5 10 20 50 и 100 и монеты 1 в США 1 = 10 центов 100 центов или 1000 мельниц Есть монеты центов на 1 5 10 25 и 50 Существуют банкноты 10 руб 50 руб 100 руб 500 руб 1000 руб и 5000 руб и монеты достоинством 1 руб 5 руб и 10 руб в России 1 RUB = 100 копеек Есть монеты копеек 1 5 10 и 50 Есть и банкнот от 1 ₮ 5 ₮ 10 ₮ 20 ₮ 50 ₮ 100 ₮ 500 ₮ 1000 ₮ 5000 ₮ 10000 и 20000 ₮ ₮ и монеты в 20 ₮ 50 ₮ 100 ₮ 200 и 500 ₮ ₮ в Монголии 1 ₮ равна 100 mungus Когда Монголбанк испускаемых банкноты в 20000 ₮ в 2006 году она объявила что монгольская экономика растет и развивается Монгольской экономики до сих пор не догнали Америку и Россию Действительно эта купюра рост инфляции в экономике Монголии Когда есть продукт 5000 рублей 66 копеек в России не существует какого-либо продукта от 5001 ₮ 5005 ₮ или 5010 ₮ в нашей стране Потому что мы хотели бы круглый деньги мы используем 5100 ₮ или даже 6000 ₮ Когда 10 доллара 91 цент существу
    2014 оны 10 сарын 23 | Reply