Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” компани экспортоо дахин эхлүүлэв

Монголын зэсийн баяжмал экспортоор тэргүүлэгч “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл” бүтээгдэхүүн экспортоо зогсоосон тухай энэ сарын 2-ны өдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл тус компани өчигдөр буюу лхагва гаригт экспортоо дахин эхлүүлсэн тухайгаа мэдээлжээ.

Хятадын талаас “Оюутолгой” компанийг нүүрсний тээвэрлэлтийн чиглэлээр баяжмалаа зөөвөрлөж хилээр нэвтрүүлэхийг үүрэгдсэн нь компанийн аюулгүй ажиллагаа алдагдах болоод тээвэрлэлтийн хугацаа удаашрах хүндрэл үүсгэхээр байсан юм. Өмнө нь “Оюутолгой” компани бүтээгдэхүүнээ хил рүү гаргахдаа тусдаа өөр зам ашигладаг байв. Иймд “Оюутолгой” компани тээвэрлэлтийг түр зогсоож өнгөрсөн өдрүүдэд Монгол, Хятадын холбогдох байгууллагуудтай хэлэлцээд, бүтээгдэхүүнээ нүүрсний замаар тээвэрлэж, тээврийн хөдөлгөөний зохицуулалт хийх зарчмаар хил нэвтрүүлэхээр тохиролцжээ. Энэ нь “Оюутолгой” компанийн хувьд төдийгүй Монголын гол экспортын бүтээгдэхүүний хувьд тун урагштай алхам боллоо.

Баяжмал тээвэрлэлтийг зогсоосон өдрүүдэд ил уурхайн олборлолтын явцад нөлөөлөөгүй бөгөөд одоогийн туршилтын тээвэрлэх явц ойрын хэдэн долоо хоногт урьдны байсан хэвийн горимдоо шилжих төлөвтэй байна.

Б.Төгс