Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси албан тушаалаа орхино

Дэлхийн уул уурхайн хоё дахь том компани “Рио Тинто”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Ян дү Плесси энэхүү албан тушаалаа орхихоор төлөвлөжээ. Түүний оронд уг албыг хүлээж авах хүн одоогоор тодорхойгүй байна. Тэрээр Их Британийн харилцаа холбооны “BT group”-ын ТУЗ-ын даргын албанд очиж байгаа аж.

Ян дү Плесси нь 2009 оноос “Рио Тинто”-д ажиллахдаа тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм. Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын хувиар 2016 оны аравдугаар сард Монгол улсад хүрэлцэн ирж байсан билээ.

Эх сурвалж:The Australian 

Э.Од