Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Монголбанкны алт худалдан авалт түүхэн дээд амжилт тогтоов

Монголбанк энэ сарын дунд үеийн байдлаар 18.4 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн оны хэмжээнд төв банк нийтдээ 18.3 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Ийнхүү 11 дүгээр сарын 15-ны байдлаарх Монголбанкны алт худалдан авалтын үзүүлэлт өнгөрсөн оны алтны нийт худалдан авалтын дүнг даваад байгааг төв банк мэдээллээ. 

Он гарсаар алт худалдан авалтын сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч ирсэн. Аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

Монголбанк жилийн эцэст алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: Монголбанк