Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

“WA600-6” дугуйт ачигч нь 33,8 км.цагийн хурдтай хүссэн газраа хүрэх чадвартай



KOMATSU “WA600-6” ДУГУЙТ АЧИГЧ


Уул уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд ачих зориулалтын экскаватор түгээмэл ашиглагддаг. Гэсэн хэдий ч экскаваторыг  нэг газраас нөгөө газар руу нүүлгэн шилжүүлэх зардал харьцангуй өндөр. Тиймээс уул уурхайн компаниуд дугуйт ачигчийг сонгох болжээ.

Техник технологийн шинэчлэл, найдвартай ажиллагаагаар дэлхий дахинаа гайхагддаг Япон улсын хүнд даацын машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмжийн хөгжлийг илтгэх брэнд бол “Komatsu” юм.  Тус брэндийн “WA600-6” дугуйт ачигч нь 33,8 км/цагийн хурдтай хүссэн газраа хүрэх чадвартай. “Komatsu” уг төхөөрөмжийн урд талд байрлах ачих зориулалтын шанагыг ашигт ажиллагаанаас хамааран 6.4-7 метр куб багтаамжтайгаар үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нүүрс, хүдэр зэрэг ямар ачаа зөөвөрлөхөөс шалтгаалан шанаганы багтаамж харилцан адилгүй байх юм.

Түүнчлэн урд талын шанагыг түрэгч, мод хавчигч, хайч зэрэг бусад нэмэлт төхөөрөмжөөр сольж болно. “Komatsu” брэнд тухайн улс орны онцлогоор зогсохгүй байгууллага бүрийн онцлогт нийцүүлж тоног төхөөрөмжөө үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, байгууллага бүрт тухайлан судалгаа хийж, үйл ажиллагааны онцлогт  нь тохирсон систем, үзүүлэлт бүхий “WA600-6” дугуйт ачигч үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Тухайлбал, говийн бүсэд зуны улиралд хөрсний гадаргуу 50-60 градус хүртэл халж, өвлийн улиралд -40 градус хүртэл хүйтрэх зэрэг байгалийн ямар ч нөхцөлд найдвартай ажиллагаа алдагдахгүй байхад чиглэнэ.




ХЭРЭГЛЭГЧИД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ ҮЗҮҮЛЭЛТ

“Komatsu” брэндийн монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК “WA600-6” дугуйт ачигчид нэмэлтээр хөгжим тоглуулагч, автомат тослогооны систем, баттерейний салгуур, LSD (Limited-slip differential) дифференциал, хянах системийг суурилуулдаг. Ингэснээр дараах давуу талтай.

Автомат тослогооны систем
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд цаг хугацаа буюу зогсолтгүй ажиллагаа хамгаас чухал. Гэвч тослогоо хийх зорилгоор cул зогсолт хийсэн цөөхөн хормуудыг урт хугацаанд нь тооцоод үзэхэд маш их цаг хугацааг зөвхөн тослогоо хийх зорилгоор ажлын бүтээлгүй зогссон байдаг. Харин нэмэлтээр автомат тослогооны систем суурилуулснаар зогсолтын цагийг бууруулж, найдвартай, тасралтгүй ажиллагааг бий болгодог. 

LSD дифференциал
Уралдааны машины хойд хоёр дугуйг нэг хүн шиг зэрэг хөдлөх зориулалттай бүтээдэг. Тэгвэл энэ нь уул уурхайн тоног төхөөрөмжид ч нэвтэрснээр дөрвөн дугуй зэрэг хөдөлж, байгалийн ямар ч нөхцөлд урагш зүтгэх чадвартай уул уурхайн төхөөрөмжийг бий болгожээ.

Батарейны салгуур
Тухайн машинд засвар үйлчилгээ хийхээс өмнө хөдөлгөөнийг бүрэн зогсоохын тулд батарейг салгах шаардлагатай. “WA600-6” дугуйт ачигчийн батарейг заавал залгуурын шонд хүрэлгүй автоматаар салгах боломжтой.

Хяналтын систем
Дэлхийд төдийгүй монголд ажиллаж байгаа “Komatsu”-ын бүхий л тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг KOMTRAX (хяналтын систем) -аар цаг тухай бүрт ажиглаж байна. Ингэснээр операторын ашигт ажиллагаа, эвдрэл гэмтлийн шалтгааныг нэгдсэн байдлаар тодорхойлж, цаашид засаж сайжруулах шийдлийг үйлдвэрийн хэмжээнд гаргадаг. Төхөөрөмж авснаас хойш ямар нэгэн техник технологийн шинэчлэл гарсан тохиолдолд хэрэглэгч өөрөө хүсвэл машинд нэмэлт шинэчлэл суулгах боломжтой.


ТҮЛШ ЗАРЦУУЛАЛТ
“WA600-6” дугуйт ачигчийн 530 морины хүчин чадалтай хөдөлгүүр цагт дунджаар 45-50 литр түлш зарцуулдаг. Бусад төрлийн хөдөлгүүртэй харьцуулахад түлш зарцуулалт харьцангуй бага буюу цагт 10 гаруй литр түлш хэмнэнэ.  Түүнчлэн бага зайнд эргэх чадвартай. Эдгээр хоёр үзүүлэлтээр түлш хэмнэж буй нь “Komatsu” брэндийн ухаалаг системийн ач юм. Мөн  хөдөлгүүрийн Power болон Eco горимуудтай тул оператор замын байдал, ачаалал зэргээс хамаарч шатахуун зарцуулалтаа хянаж болно. Өмнө нь 10 кг ачаа өргөхөд хөдөлгүүрээс хэдий хэмжээний чадал гарч байгаагаас үл хамааран маш их хэмжээний түлш зарцуулдаг байсан бол одоо тухайн 10 кг ачаанд л тохирсон хүч гаргах болжээ. Ингэснээр төдий хэрээр түлш хэмнэх атлаа илүү их чадал гаргах давуу талтай болсон байна. Уул уурхайн техникт түлш бага зарцуулах тусам санхүүгийн хэмнэлт үүсэх юм.



ОПЕРАТОРЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТАВ ТУХ
Олон цагийн турш бүхээгт ажиллаж буй операторын тав тух, аюулгүй байдлыг дараах байдлаар хангадаг. Үүнд хөгжим тоглуулагч, донсолгоо бууруулах суудлын амортизатор, бүхээгийн бүрэн хамгаалалт, дуу чимээ намсгагч, хянах самбар багтана. Хянах самбараас ачааны хэмжээ болон бусад бүхий л үзүүлэлтийг оператор шууд харах юм.


НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
“Komatsu” брэндийн төхөөрөмж зогсолтгүйгээр 24 цаг ажиллахад эвдрэл гэмтэл ховор гардаг нь олон жилийн туршлага дээр нэгэнт батлагдсан. Энэ нь нарийн тооцоолол бүхий инженерийн шийдэл, техникийн хяналт судалгааг өндөр түвшинд хийдэгтэй холбоотой. Түүнчлэн сэлбэг хэрэгсэл, эд ангийг албан ёсоор борлуулж, мэргэжлийн засварчид хэрэглэгчдэд цаг алдалгүй үйлчилдэг байна. Засвар үйлчилгээ хийхэд бүхий л эд анги нэг дор төвлөрсөн байдаг нь цаг хугацаанд ч хэмнэлт бий болгодог.

Дугуйт ачигчийн нэг сул тал нь ачааг шанаганд ачих явцад шороо чулуу зэрэг нь шанаганы гадна талаар асгардаг. Энэ тохиолдолд дугуй гэмтэх аюултай. Энэ асуудлыг “Komatsu” ухаалгаар шийдвэрлэсэн нь чулуу зайлуулагч юм. Чулуу зайлуулагч нь шанаганы хоёр талд байрлах ба дугуй явах замаас элдэв саадыг хоёр тийш чөлөөлдөг.

 “WA600-6” дугуйт ачигчийн хөдөлгүүрээс үл хамааран сэнс нь эсрэг зүгт эргэдэг. Радиаторт бөглөрсөн хог буцаад гадагш үлээгдэх учир радиатор бөглөрөхгүй, машин халахгүй гэсэн үг.




БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАНДАРТУУДЫГ БҮРЭН ХАНГАСАН
Уул уурхайн тоног төхөөрөмжийн байгальд учруулах хор хөнөөлийг багасгах стандартыг 2-3 жил тутамд шинэчлэн тогтоож байна. Харин “WA600-6” дугуйт ачигч нь уул уурхайн тоног төхөөрөмжүүдэд тавигддаг бүхий стандартуудыг хангасан орчин үеийн машин юм.