Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэв

Засгийн газрын 12-ний өдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байна. 

“Эрдэнэс Монгол” компани нь Багануурын уурхайн 75%-ийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл, техникийн хоцрогдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгджээ.

Салхитын мөнгөний ордын тухайд, хууль зөрчсөнтэй холбоотойгоор хоёр тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сард АМГТГ-аас цуцалсан юм. Төрийн мэдэлд байсан уг тусгай үөвшөөрлүүдийг “Эрдэнэс Монгол" -ын охин компани болох “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж байна.