Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо

Г.Идэр  

Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв. 

Олон улсын жишигт хүрсэн хамгийн сүүлийн үеийн энэхүү төвөөр дамжуулан хүнд үйлдвэрийн олон ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа аж. Энэ төв нь 2019 онд хийж бүтээж буй хамгийн том ажил гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Кокинэн нээлтийн үгэндээ онцолж байсан. 

Метал хийц боловсруулах төв нь  цахилгаан станц болон  барилгын, цемент, бетон зуурмагийн, уул уурхай, замын компаниуд болон бусад төмөр, метал хийцийн боловсруулалт хийх шаардлагатай хүнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан гэж хэлж болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” болон түншлэгч байгууллагуудын дунд 38,5 тэрбум төгрөгийн техник худалдан авах, үйлчилгээ үзүүлэх гэрээг холбогдох албаны хүмүүс зурлаа.  Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг зургаан компанийн нэг болох “Багануур” ХК   Агрегат засварын төвөөр үйлчлүүлэх гэрээг мөн үзэглэсэн. 

Нээлтийн үйл ажиллагааны дараа зочид тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Метал гагнуурын (Metal spray) цацаж гагнадаг робот, элсэн ба шилэн өнгөлгөө  хийх зориулалттай элсээр шүршигч, хэвтээ фрезерийн суурь машин, хөдөлгүүрийн блок зорох машин зэрэг олон тоног төхөөрөмжөөр тус төв бүрэн тоноглогджээ.


  

Comment (1)

  • Зочин (66.181.161.109)
    Сайн бна уу ташуу шүдтэй 81ширхэг шүдтэй 83.6 см диямeтртэй араа хийх үү
    2021 оны 05 сарын 11 | Reply