Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Нүүрсний экспорт нэмэгдсээр байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нар Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс  тээвэрлэлтийн байдалтай (04.24) танилцжээ. 

Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрээр “2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд, нүүрс тээвэр сэргэснээс хойш хамгийн олон  машин гарсан өдөр байлаа” гэжээ. Түүний мэдээлснээр Гашуунсухайт(193), Шивээхүрэн(271), Ханги(43) болон Замын-үүд(1) боомтуудаар нийт 508 машин нүүрсний тээвэр хийсэн аж.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнө нь энэ талаар мэдээлж байсан. Түүний хэлснээр (04.29) Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудаар нийт 458 машин нүүрс экспортолжээ. “Энэ бол 10-аад хоногийн өмнө нь 300 орчим машин гарсантай харьцуулахад нэмэгдсэн тоо” гэдгийг тэрээр хэлж байсан юм.  

Б.Золоо

Comment (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Reply