Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: Оны эхний хагас жилд 9.1 тонн алт худалдан авав

Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ зургадугаар сард грам тутамд 156,422.38  төгрөг байсан тухай тус банк мэдээллээ.

Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ /2018-2020/ (сараар, кг)

Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ /1990-2020/ (тонн)

Эх сурвалж: Монголбанк