Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил

Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна. Хамтдаа хөгжиж, харилцан итгэлцсэн хорин жилийн хугацаанд Тосонгийн уурхайн үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж, чанартай, гүйцэтгэл сайтай техникийн хүч чадлын гайхамшгаар өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсаныг “Монполимет”-ийн удирдлагууд онцолж  байна. 

Хамтын ажиллагаа улам нягтарч байгааг харуулсан үйл явдал наймдугаар сарын 5-ны  өдөр Тосон үйлдвэрийн талбайд өрнөлөө. “Хамтдаа хөгжсөн 20 жил”-ийн ойн хүрээнд  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс 1xCat D8R бульдозер, 2x Cat 349D2L экскаватор, 7x SEM 656D дугуйт ачигчийг албан ёсоор хүлээлгэн өгөх түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болов. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа Монгол Улсад техникийн шинэчлэл хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн ба энэ ч үүднээс “Монполимет” уурхайн анхны техникүүдээ “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иас хүлээн авчээ. Түүнээс хойших 20 жилийн хугацаанд тус групп хөгжлийн тодорхой нэгэн шинэ үе шатыг ардаа орхиж олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болтлоо өсөн дэвжсэн хэмээн “Монполимет” группын захирал С.Энхтуяа нээлтийн үгэндээ онцолсон. Катерпилларын олон шинэ техникийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний үр шим өнөөдөр гарч байна гэсэн түүний үг өнгөрсөн 20 жилийн амжилтыг үндсэндээ базаад хэлчихэж байгаа юм. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Келвин Коукинений үг ч мөн энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнг илүүтэй тодотгож байлаа. Тэрээр, “миний хувьд Катерпилларын шинэ техникүүдийг харахдаа баяртай байдаг. Гэхдээ уурхайд ажиллаж байгаа хуучнуудаа хараад бүр ч их баярладаг” хэмээн хэлсэн юм. Цаашид тус хоёр компани бизнесийн тогтвортой түншлэл, найдвартай харилцаагаа хадгалан улам хөгжүүлж ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа. 
Ийнхүү тууз хайчлах ёслол “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас зохион байгуулсан ур чадварын сургалтад хамрагдсан операторуудад гэрчилгээ олгож, Тосонгийн уурхайн гурван операторыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж урамшууллаа.   “Хамтдаа хөгжсөн 20 жил” ойн арга хэмжээний үеэр зочид Тосонгийн уурхайн хүлэмжийн үржүүлгийн талбайтай танилцаж, хамтдаа мод тарих үйл ажиллагаанд оролцов. Хайлаас, чацарганын нэгэн шинэ төгөл энд бий болж байгаа нь энэ. Ногоон төгөл байгуулах ажлын шавыг тавьж эхний ээлжийн 50 гаруй модыг амжилттай суулгав. Усалгааны иж бүрэн системийг энэхүү талбайд суурилуулжээ. Энэ нь мөнхүү уул уурхайн салбарт анхдагч гэгдэх БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу дуслын усалгааны систем юм. Ойжуулалт хийсэн 30 га талбайд угсарч тогтмол усалгааг хийснээр усны зарцуулалтад хэмнэлттэй, модны ургалтад сайн үр дүнтэй юм байна. 

Дашрамд дурдахад, Тосонгийн уурхай нь 895 га талбайд техникийн, 513 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Биологийн нөхөн сэргээлтийг ойн болон хөдөө аж ахуйн чиглэлээр хийдэг аж.  “Монполимет” групп нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэсээ уурхайн олборлолт, төлөвлөлтийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай  уялдуулан бүс нутгийн онцлог, экологийн олон жилийн судалгаа, туршлага дээр тулгуурлан гүйцэтгэж иржээ. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, орон нутгийн иргэдэд танилцуулах, сурталчлах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дотоодын болон олон улсын 4 удаагийн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Тосон үйлдвэртэй хийсэн байна.” Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт” гэсэн зарчмыг баримталдгаа С.Энхтуяа захирал хэлж байлаа.  

“Хамтдаа хөгжсөн 20 жил” ёслолын ажиллагааны үеэр “Монполимет” группийн удирдлагуудаас  сэтгэгдлийг нь сонирхлоо.   

Монгол Улсдаа    тэргүүний  олон операторууд  төрүүлсэн

 “Монполимет групп”-ын захирал С.Энхтуяа: 

“Монполимет” групп, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн хамтран ажилласны 20 жилийн ой тохиосон чухал цаг үе дээрээ бид шинэ техникүүдээ хүлээн авлаа. Мэдээж  хэрэг энэ бол түүхэн, урт хугацааны хамтын ажиллагааны тэмдэглэлт өдөр. Уул уурхайн олборлолтыг  үлгэр жишээчээр явуулдаг, хариуцлагатай компани болж чадсанаараа бид бахархдаг. Нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах талдаа ч манай компани бусдыгаа манлайлж байна.  Үндэсний үйлдвэрлэгч  компаниас гадна олон хүнийг ажлын байраар хангаж, тэдгээр хүмүүс нь жинхэнэ мэргэжилтэн болж хөгжиж дэвшсэн байна. Дэлхийн орчин үеийн технологийг шингээсэн, операторуудад ая тухтай нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөр хамгааллын өндөр түвшинд хүрсэн техникүүдийг манай ажилтнууд бүрэн эзэмшиж байгаа. “Монполимет”  групп Монгол Улсдаа   тэргүүний олон  операторууд  төрүүлсэн. Бульдозерчдын ур чадварын тэмцээнд манай оператор түрүүлж байлаа.


Олон жилийн төлөвлөгөө боловсруулж, тогтвортой ажиллахад түлхэц болдог

Тосон үйлдвэрийн дарга Д.Баянмөнх:

Манай Тосон уурхайн үйлдвэ­рийн нөхөн сэргээлтийн талбай дээрээ олон улсын хэмжээний гурав, орон нутгийн хэмжээ­ний хоёр удаа­гийн сургалтыг зохион байгуулсан.  Катерпилларын техникүүдийг  уурхайдаа Монгол Улсад анх  цогцоор нь нийлүүлсэн цөөхөн компанийн нэг нь Монполимет. Катерпилларын техникүүдийг уурхай­даа ажиллуулснаар  олон жилийн төлөвлөгөө боловсруулж, тогтвортой ажиллахад түлхэц болж байна.