Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанкны алт худалдан авалт 17.5 тоннд хүрэв

Төв банк энэ оны эхний арван сарын 2.1 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны аравдугаа сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт метал худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт метал худалдан авлаа.

Монголбанкны нэг грам алт худалдан авах дундаж үнэ 2020 оны аравдугаар сард 174,145.46 төгрөг байлаа.

 

Төв банкны алт худалдан авалт (1990-2020) /тонноор/

 

Эх сурвалж: Монголбанк