Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Австрали улс 2020 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн баяжмал Хятад руу экспортоллоо Австрали улс өнгөрсөн 11 дүгээр сард Хятад руу 44.5 сая ам.долларын үнэ бүхий 27500 тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолжээ
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох шийдвэрийг гаргажээ Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63% -ийг Улаанбаатараас бүрдүүлдэг. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.
ТӨВ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН ГАДААДЫН БАНКНЫ САЛБАРЫГ ДЭМЖИНЭ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулан
Б.Жавхлан: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатай  Монгол Улс энэ арван жилийн эцэст нэг хүнд ногдох ДНБ-ээ хоёр дахин өсгөж, 10 мянган ам.долларт хүргэнэ гэж найдаж байгаа ч уул уурхай, металлын гол салбаруудад хөрөнгө оруулалтыг асар их нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус улсын Сангийн сайд Б. Жавхлан энэ сарын 9-нд мэдэгдэв.
Польш улс эрчим хүчний нүүрс үйлдвэрлэлээ зогсоох эцсийн хугацааг тогтооно "Зөвхөн эцсийн хугацаа тогтоож байж л бид ажлаа төлөвлөх боломжтой болно, салбарынхан, иргэд цаашдын ажлаа төлөвлөх боломжтой болно. Тиймээс бид эцсийн хугацааг тогтоох ёстой" гэж Уур амьсгал, байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Урзула Зиелинска даваа гарагт Брюссельд хэлэв.
Дэлхийн нүүрс олборлолт ба ирээдүй Нүүрс бол дэлхийн дээрх эрчим хүчний үйлдвэрлэлийн хямт түүхий эд байсаар байна. Нүүрсний олборлолт дагасан томоохон эдийн засаг  өрнөж байна.
Алтан Цагаан Овоо ордын 2 дугаар шатны бүтээн байгуулалтыг гүйцэтгэнэ Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Алтан Цагаан Овоо уурхайн 2 дугаар шатны өргөтгөл дээр флотацийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжүүдийн угсралтын ажлыг Hexagon Build Engineering компаниар түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж буйгаа зарлалаа. Гэрээний нийт дүн 148.4 сая ам.доллар бөгөөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ Степ Голд компани баталгаажуулсан гэдгээ өнгөрсөн зун зарлаж байсан юм. 
“Кито” хүлээлтээс давсан чанар амладаг Үндэсний хөрөнгө оруулалттай “Мега сэлбэг” ХХК 2014 оноос уул уурхай, барилгын салбарт Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэдгээрийн нэг “Кито” брэндийн бүсийн худалдааны менежер Евгэн Вагоровскийг Монголд ирэхэд нь уулзаж, ярилцлаа. 
Ураны үнэ ханш өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрлээ Дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгч Казахстаны Казатомпром компани ойрын хоёр жилд төлөвлөсөн хэмжээнд ураны баяжмал  үйлдвэрлэх боломж хомс байгааг анхааруулсаны дараа ураны үнэ өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээндээ хүрлээ. Хүхрийн хүчлийн хомсдол,   уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд хоцорч байгаа зэрэг хүчин зүйлүүд ураны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэж тус компанийн удирдлага мэдэгдлээ.
Оросын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн онд 24%-иар буурчээ Оросын газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд 99.3 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.9%-иар багассан үзүүлэлт гэж Оросын Сангийн яам энэ оны 1 дүгээр сарын 11-нд мэдээллээ. Газрын тосны үнэ, Оросын Урал маркийн нефтийн үнэ, байгалийн хийн үнэ хямдарч, экспортын хэмжээ буурсан нь энэхүү  үзүүлэлтийн  гол шалтгаан болжээ.
Их Британи цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна Их Британи улс цөмийн станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг Британийн Засгийн газар "цөмийн эрчим хүчний салбарын 70 жилийн түүхэнд хийгдэж буй хамгийн том өргөтгөл" хэмээн нэрлэж байна. “Их Британи улс  эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд  утаа ялгаруулдаггүй, цэвэр, урт хугацаанд өртөг хямдрах цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байна.  
Нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо Тавантолгой төмөр зам ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах түүхий нүүрс ачих логистикийн төв, төслийн зарим барилга, байгууламж, шугам, сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ “ЗАМЫН-ҮҮД ХУУРАЙ БООМТ” БАЙГУУЛНА Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар боллоо.
 “BUILD MONGOLIA 2024”  “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2024” олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 4 дүгээр сарын 24-26-нд Мөсөн өргөөнд болно. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй “Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.
Саудын Араб энэ онд хөрөнгө оруулагчдад 30 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно Саудын Араб ашигт малтмалын хайгуулыг дэмжих зорилгоор 182 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан 1 дүгээр сарын 10-нд мэдэгдлээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь газрын тосноос хэт хамааралтай байгаа эдийн засгаа төрөлжүүлэхэд оршиж байгаа юм.
Ч.ХҮРЭЛБААТАР: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулахад онцгойлон анхаарна Монгол Улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлого, эдийн засгийг эрчимжүүлэх  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгжилт,  2024 оны эдийн засгийн төлвийн  талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа.
Нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулан тооцдог Монголын хөрөнгийн биржээр он гарсаар 128 тн  сул коксжих нүүрс борлуулжээ.  Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр борлуулав.
Оросын шатахууны экспорт найман сарын дээд хэмжээнд хүрлээ ОХУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн 12-р сард
А.БАЯРМАА: МАНАЙ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ НОГООН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА “Бадрах Энержи” ХХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаатай ярилцлаа
Хятадын шингэрүүлсэн хийн импортын өсөлт Европын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна Өнгөрсөн жил Хятад улс дахин дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн (LNG) тэргүүн   импортлогч боллоо гэж Bloomberg мэдээлэв. Хятадын импорт 12%-иар нэмэгдэж, бараг 71 сая тоннд хүрчээ.
3 4 5 6 7 8 9