Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Казахстан ураны экспортоо АНУ руу нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч Казахстан улс АНУ-ын эрчим хүчний компаниуд руу ураны экспортоо нэмэгдүүлэхээр "идэвхтэй ажиллаж" байна. Казахстаны Эрчим хүчний яам АНУ-ын сенатор Стив Дэйнстэй мягмар гарагт уулзаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв. Казахстан улс Southern Co., Constellation Energy Corp, Duke Energy Corp зэрэг компаниудтай 2032 он хүртэл ураны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй.
“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе – Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.
Дэлхийн усны өдөрт: Гүнээсээ хайрлая Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  
Конго дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болжээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Перуг гүйцэж, 2023 онд дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон. Харин Конгогийн экспорт Перугийнхаас доогуур хэвээр байгаа талаар хоёр улсын албан ёсны мэдээллээс харж болно.
АНУ-ын нарны эрчим хүчний салбарт Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна Хэрэв Америк нарны станцын эд ангийг өөрөө үйлдвэрлэж, Хятад болон Зүүн Өмнөд Азийн импортоос хамаарахгүй болохыг зорьж байгаа бол АНУ дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж, худалдааны хуулиудаа чангатгах шаардлагатай гэж Америкийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн (SEMA) эвслийн гаргасан шинэ тайланд дурдсан байна.
АНУ-ын нарны эрчим хүчний салбарт засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна Хэрэв Америк нарны станцын эд ангийг өөрөө үйлдвэрлэж, Хятад болон Зүүн Өмнөд Азийн импортоос хамаарахгүй болохыг зорьж байгаа бол АНУ дотоодын
“MONGOLIA MINING 2024” ҮЗЭСГЭЛЭН 13 ДАХЬ УДААГАА 10  САРЫН 9-11 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА  “Mongolia Mining 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн арван гурав дахь жилдээ 10 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. 
Рио Тинто Аргентин дахь литийн төсөлд 350 сая ам.долларын хөрөнгө оруулна  Рио Тинто Аргентин дахь Ринконы литийн үйлдвэрт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ долоо хоногт мэдэгдэв. "Манай Ринкон баг  шаргуу ажилласны дүнд  литийн анхны үйлдвэрийн суурийг тавьж байна" гэж тэрбээр саяхан Сальта мужид хэрэгждэг төсөл дээр очиж танилцсаны дараа даваа гарагт Ройтерс агентлагт хэллээ.
Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш  Байгаль орчны салбарын хууль эрхзүйн  зохицуулалт,  газрын хэвлий түүний ашиглалт, хамгаалалт, гүний болон гадаргын усны нөөц, хөрсний элэгдэл доройтол  түүнээс хэрхэн сэргийлэх талаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа. 
Бид өмнө алдаа гаргаж байсан, одоо алдаагаа давтмааргүй байна Монгол дахь Америкийн худалдааны танхим AmCham “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр    3 дугаар сарын 19-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham) нь АНУ болон Монгол Улсын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
Нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давлаа
Иран улс 13 тэрбум долларын үнэ бүхий газрын тосны шинэ гэрээ байгууллаа Иран 13 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тосны ордуудыг ашиглах шинэ гэрээ байгуулж, өдөрт 350,000 баррель нэмж олборлохоор төлөвлөж байна. Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том гэрээ гэж төрийн Shana агентлаг мэдээлэв. Тэдгээр бүх гэрээг дотоодын компаниудтай байгуулсан гэж Газрын тосны сайд Жавад Оужи (Javad Owji) мэдэгдэв.
Зэсийн ирээдүй - Хүлээлтээс давсан хүчин зүйлс Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал  ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас  худалдан авдаг.  Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй,  эрчим хүчний хараат байдалд байгаа  манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй. 
АНУ-ын уран үйлдвэрлэгчид орхигдсон уурхайгаа сэргээж байна Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд  ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрчээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг. Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 
Энэ онд Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннд хүрнэ  Хятадын нүүрсний импорт  2024 онд  буурах төлөвтэй байна гэж аж үйлдвэр, төрийн өмчит нийтийн аж ахуй, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Хятадын импорт бага зэрэг нэмэгдэх нь дэлхийн зах зээлийн үнэ ханшийг бууруулж, нийлүүлэлт илүүднэ гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй юм.
БАТАРЕЙ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ, УЛС БҮРЭЭР Хятад улс катод, анод, батарейны материалын үйлдвэрлэлд тэргүүлэх замаар дэлхийн батарейны салбарт ноёрхдог.
“Боомтын сэргэлт үндэсний форум-2024” Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Боомтын сэргэлт үндэсний форум -2024” арга хэмжээг зохион байгуулах гэж
"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Аж үйлдвэржилтийн цогцолбор буюу 6 байршилд үйлдвэрлэлийн парк байгуулна
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийг тодруулна Дэлхийн усны өдөр удахгүй болно. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд болдог уг өдрөөр “Майнд Плас” ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар хамтран “Гүнээсээ хайрлхя” ус ашиглалтын шилдэг шийдлийг шалгаруулах юм.
1 2 3 4