
Өчигдөр 12 цаг 33 мин
“Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар Хятад, Орос хоёр энэ онд тохиролцоонд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.
“Сибирийн хүч-2” хоолой нь ОХУ-аас Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан 2607 км зайд нийлүүлэх юм.

Өчигдөр 12 цаг 02 мин
Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаатай бүс нутгийн хөгжил, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүд тэр дундаа боомтын сэргэлт болон хийж хэрэгжүүлж буй цаг үеийн асуудлын талаар
www.khovdtimes.mn сайтын Эрхлэгч, редактор Ж.Саруул ярилцлаа.

Өчигдөр 11 цаг 03 мин
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн мэдээлснээр 2022 оны эцэст дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 295 ГВт буюу 9.6%-иар өсөж, 3,372 гигаватт (ГВт) болсон.
Өнгөрсөн жил нэмэгдсэн нийт эрчим хүчний 83%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. IRENA-аас гаргасан Сэргээгдэх эрчим хүчний 2023 оны статистик тоо баримтаас харахад олон улсын харилцааны тодорхойгүй байдлаас үл хамааран сэргээгдэх эрчим хүч түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь чулуужсан түлшний хэрэглээ буурах хандлагыг үзүүлж байна.