Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинээр нийтлэгдсэн байгаль орчны судалгаанаас үзэхэд 2022 онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа хаагдсан Сербийн литийн төсөл байгаль орчинд аюулгүй болохыг Англи-Австралийн уурхайн компани Рио Тинто 6 дугаар сарын 13-нд мэдэгдлээ.
Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлсэн юм. Уг цуврал нь урд хөршид өрнөж буй үйл явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ онцлов.
Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Компанийн мэдээлэл
Тоног төхөөрөмж
С.Батцэнгэл: Бид дэлхийн технологийн хөгжлөөс хоцрох ёсгүй “Кей Ди” ХХК-ийн Технологи хариуцсан захирал С.Батцэнгэлтэй  уул уурхайн салбарт  нэвтэрч буй хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, программ  хангамжийн талаар ярилцлаа.  
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
MMJ РЕДАКЦ