ХОВОР МЕТАЛЫН ЭРИН ҮЕ АЙСУЙ

2011-05-17 15:30

Б.Төгсбилэгт

       Ховор метал, тэр дундаа гали, индий, германийн эрэлт шинээр хөгжиж буй технологийн салбарт ойрын 20 жилд  огцом өснө гэж Европын холбоо үзэж байна. Тиймээс ховор металын нийлүүлэлтийн асуудалд Европын холбоо хэдийнэ “нойроо хулжааж” эхэлжээ.  2010 онд Европын комисс  41 түүхий эдийг сонгон эдийн засгийн нөлөөлөл, нийлүүлэлтийн эрсдэл зэрэг асуудлын хүрээнд судалсны дүнд тэдгээрээс 14-ийг нь стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг гэж тодорхойлжээ. Харин үүний дийлэнх хэсэгт ховор метал оржээ. Дэлхийн технологи шинэчлэгдэн сайжрахын хэрээр, дэвшилтэт технологийн шинэ салбарт ховор металын эрэлт улам тэлэх төлөвтэй байна.

 



Ховор метал             2006 он                                   2030 он                                              
                                /зөвхөн шинэ технологи        /зөвхөн шинэ технологийн
                                дахь эрэлт/                              эрэлтийн хандлага/

-------------------------------------------------------------------------------------------

Гали                         28 тонн                                 603 тонн
Индий                      234 тонн                               1911 тонн
Германий                 28 тонн                                 220 тонн
Ниоби                      288 тонн                                1410 тонн
Тантал                    551 тонн                                1410 тонн

---------------------------------------------------------------------------------------------

      Газрын ховор элемент, ховор метал нь хоёр өөр зүйл боловч нарийн технологийн /high tech/ үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээрээ технологийн ертөнцийн “ус агаар” гэж хэлж болох ховор эрдэнэс юм. Ховор металын төрөлд дээрх таваас гадна бериллий, тунгстен буюу вольфрам, цезий, рубидий, циркони, лити, гафний /hafnium/, антимони, кобалт, цагаан тугалга зэрэг нь ордог байна.

Ховор металд Европын холбоо төвлөрөхийн учир 

      Европын холбоо стратегийн онц чухал түүхий эд хэмээн баталсан 14 түүхий эдийн нийлүүлэлтийн асуудлыг хувийн хэвшлээсээ асууж үзжээ. 2010 оны сүүлийн байдаар Европын  уул уурхайн 36 компани эдгээр түүхий эдийн салбарт олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд цаашид нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд эргэлзэж байна гэдгээ тэд мэдэгджээ.
      Тэдгээр 14 түүхий эдийн тоонд германий, гали, индий, бериллий, тантал, тунгстен, ниоби, кобалт, антимони зэрэг  ховор металаас гадна платинумын бүлгийн метал, магни, жонш, графит болон газрын ховор элементийг хамруулжээ.
      Одоо Европын холбоо ховор металын эрэлд аль хэдийнэ мордоод байна. Япон, Солонгос, АНУ, тэр ч байтугай “ховор”-ын төрлийн эрдсээр хамгийн баялаг нөөц бүхий Хятад хүртэл газрын ховор элемент, ховор металын салбарт экспортлогч орноос цэвэр импортлогч улс болох тухай салбарын зарим бизнес төлөөлөл мэдэгдэв. Тодруулбал Хятад улс экспортын татвар, хязгаараа энэ хэмнэлээрээ  тэлсээр байвал 2015 онд энэ салбарт цэвэр импортлогч улс болох таамаг тодорч буйг АНУ-ын Molycorp байгууллага дурдсан байна. Хятад газрын ховор элементээс гадна антимони, тунгстены олборлолтоо хумих бодлого бариад эхэлчихжээ. Энэхүү бодлогын хүрээнд 2012 оны дунд хүртэл эдгээр түүхий эдэд хамаарах шинэ уурхай ашиглахтай холбоотой ямар ч бичиг баримт хүлээж авахгүй байхаар тус улсын салбарын яам шийдвэрлэсэн байна.

Баялаг хаана байна вэ ?

-----------------------------------------------------------------------
АНУ              газрын ховор элемент, тунгстен,
                    бериллий, германи
Кубa             кобалт
Бразил         ниоби, тантал
Орос            антимони, тунгстен, индий, газрын
                    ховор элемент
Хятад           антимони, газрын ховор элемент,
                    индий, тунгстен
Гвиней          гали
Конго            кобалт
Тай               антимони
Вьетнам         гали
Австрали       кобалт, тантал, гали
------------------------------------------------------------------------

Дээрх хүснэгтэд тухай улс орнуудын зөвхөн ховор метал, газрын ховор элементтэй холбоотой баялгийг нэрлэв


Зах зээл ба нөөц


Ховор метал    Эдийн засгийн      Үнэ доллар/кг    Зах зээлийн    Гол нийлүүлэгч   

                               үр ашигтай нөөц                              жилийн эргэлт
                                                                                           2011.V сар         / 2010 он, ам.$/        
-----------------------------------------------------------------------------------------------------------------
Антимони         2,1 сая тонн             16                    1,8 тэрбум       Хятад  90 %
Гали                                                       675                47 сая   
Германий         8600 тонн                 900                 89 сая             Хятад 71 %
Индий              49.000 тонн               600                 345 сая           Хятад 50 %
Ниоби               2,9 сая тонн              44,5               2,5 тэрбум       Бразил 91 %
Кобалт             3 сая тонн                  37                  2,6 тэрбум        Конго 40 %
Тантал             110.000 тонн             40                   101 сая   
Тунгстен          2,8 сая тонн               50                  1,74 тэрбум       Хятад 81 %
вольфрам
Лити                   13,4 сая тонн           -                      -                        Чили, Австрали,
                                                                                                                 Хятад, Орос,

                                                                                                                 Аргентин

------------------------------------------------------------------------------------------------------------------

    Одоо Европын холбоо нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс зарим бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал эдгээр металын салбарт хайгуул, олборлолт явуулж буй компаниудад ногдуулдаг татварыг хөнгөлөх, хайгуулын төрийн өмчийн компани байгуулах, хайгуулын болон олборлолтын компаниудыг санхүүжүүлдэг хувийн сангуудыг дэмжих.  Мөн төрийн зүгээс геологийн судалгаа явуулах. Үндэсний хэмжээний нөөцийн агуулах байгуулах. Түүнчлэн нийлүүлэлтийн олон түншт бус нэг харилцагчид дагнан бүтээгдэхүүнээ хүргэдэг байвал нэмэлт урамшуулал олгох нөхцөлийг тэд тооцож байна. Япон улс Казахстан, Вьетнамд, харин  Өмнөд Солонгосын тал Киргизстанд хайгуулын болон үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлжээ. Герман мөн Бразил, Туркт төсөл хэрэгжүүлэхээр ажилдаа гарчээ. АНУ-ын “Green Tech Solutions” компани “Монголын газрын ховор элемент экспортлогч” компанитай хамтран ховор металын хүдэр ирэх зургадугаар сараас Монголоос Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж буйгаа зарлаад байна. Тэдний хамтрах гэж буй өөр нэг компани болох “Ар Эрхэс” нь Төв аймагт дэлхийд нөөцөөрөө үлэмжид тооцогдох, нэг сая тонн таамаг нөөцтэй, 100 мянган тонн батлагдсан нөөц бүхий танталын ордыг эзэмшдэг ажээ. Түүнчлэн уг орд нь ниоби, алт, мөнгө, тунгстен, молибдени гэх мэт баялгийн агууламжтайг “Ар Эрхэс” компанийн мэдээлэлд дурджээ.

       Алтны эрин үе ирж байна гэж судлаачид тайлбарлаж байгаа. Тэгвэл ховор метал, газрын ховор элементийн алтан үе энэ цагт тохиох нөхцөлт байдал цаашдын эрэлтийн өсөлт, нийлүүлэлтийн хандлагаас харахад бүрэн боловсорчээ. Урьд нь арвин экспорт, хямд үнэ, ахиу олборлолтын дүрэм үйлчилж байсан гол нийлүүлэгч Хятадад одоо эсрэг “хууль” үйлчилж байгааг тус улс улам тод илтгэх болсон. Бусад улс орнуудын олборлогч нарт энэ нь зах зээлийн таатай боломжийг бүрдүүлж буй ч эрэлтийн тасралтгүй өсөлт, шинэ технологийн хүрээ тэлж буй байдал зөвхөн үнийн өсөлтийн таамаглалыг төрүүлж буй юм. Ийм нөхцөлд манай улс ховор метал, газрын ховор элементийн баялгаа “Стратегийн орд”-ын ангилалд багтаах шаардлагатай болсныг сүүлийн хоёр жилийн “ховор”-ын зах зээлийн хувирал, бусад улс орны бодлогын огцом болон шийдвэртэй алхмууд тод харуулж байна.





 

Сэтгэгдэл (1)

  • Өнөбол (211.36.132.53)
    Кобальт монгол улсад бхгүй гэжүү
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 16 цаг 26 минутад
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • Уржигдар 11 цаг 49 минутад
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • 2021-06-17 12:27
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 2021-06-17 11:40
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.