MINING JOURNAL AWARDS- 2012 УРЬЖ БАЙНА

2012-10-16
Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа гурав дахь жилдээ зарлаж байна.

Дэлхийн уул уурхайн хөгжлийн амжилт ололт, бэрхшээл асуудлууд  Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүнсийг атгаж, ачааны хүндийг үүрч байгаа салбарынхныг хөхиүлэн дэмжиж,  Монголын олон нийтдээ таниулан өргөмжлөх учиртай хэмээн  Mongolian Mining Journal үзэж, салбараа түүчээлж яваа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх болсон билээ.

Уул уурхайн салбарын бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, менежментийн чадварыг үнэлэн цэгнэдэг Mining Journal Awards ёслол жил тутам арванхоёрдугаар сарын эхэнд зохион байгуулагддаг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн таван номинаци, мөн ханган нийлүүлэгчдийн номинацид өрсөлдөөн явагдаж, Шүүгчдийн зөвлөл үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд, хараат бус хийдэг.

Дараахь зургаан ангилал тус бүрд уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлж, Mining Journal Awards-т оролцохыг урьж байна.

ШИЛДЭГ УУРХАЙ


Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.

УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА

Олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй байдал болон нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж байгаа ажлуудыг гол шалгуур болгох номинаци юм.

ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ

Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр хэр санаачилгатай ажиллаж байгааг шалгаруулах нэн чухал номинаци юм.

ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ


Дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг  дүгнэнэ.

ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компанийг шалгаруулах номинаци юм.

УУЛ УУРХАЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ


Уул уурхайн үйлдвэрлэлд нэн чухал дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр тасалдалгүй хангаж, тэдгээр дээр ажиллах мэргэжилтнийг сурган дадлагажуулах ажилд уул уурхайн компаниудад мэргэжлийн туслалцаа үзүүлж буй шилдэг ханган нийлүүлэгчид олгох шагнал.

Нэр дэвшүүлэлт 2012 оны арваннэгдүгээр сарын 25 хүртэл явагдана.  Шалгуур үзүүлэлтийн дагуу материалыг бэлтгэх бөгөөд хүснэгтийг онлайн хувилбараар хүлээн авч бөглөж болно. Шаардлагатай нэмэлт материал, гэрэл зураг, видео дүрсийг хавсаргаж болно.

Шалгаруулалтад ирүүлсэн материалын нууцлалыг The Mongolian Mining Journal чандлан хамгаална. Уралдаант шалгаруулалтын материалыг Редакцийн хаягаар ирүүлнэ.

Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөл дээрх 6 номинацийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ. Шүүгчдийн мэргэжлийн үнэлгээний зэрэгцээ олон нийтийн дунд онлайн санал асуулга, уул уурхайн мэргэжлийн байгууллагуудын дунд хуудсаар асуулга явагдана.

Мөн, “Уул уурхайн салбарын оны хүн”-ийг нэрлэх санал асуулга олон нийтийн дунд онлайн хэлбэрээр арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн бүтэн сарын хугацаанд явагдах гэж байна. Санал асуулга нь www.news.mn, www.gogo.mn, www.mongolianminingjournal.com сайтуудаар нэгэн зэрэг явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг  77220200, 77220900, 77222300, 77222400, 99992019, 99997400, 99280900, 88080317, 91998874 утсаар лавлана уу.

Редакцийн хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 4/4 МАКС Цамхаг 402, 403

info@mongolianminingjournal.com
ider@mongolianminingjournal.com
ariun@mongolianminingjournal.com

The Mongolian Mining Journal









Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.