Санал асуулга дуусахад долоо хоног үлдлээ

2012-11-27
“Сахилгагүй хүмүүсээс уурхайчнаа, ухсан нүхээс уурхайгаа ялгах хэрэгтэй“ гэж Монголын шилдэг баяжуулагчдын нэг С. Давааням хэлсэн байдаг. Mining Journal Awards арга хэмжээ яг ийм зарчмаар Оны шилдгийг шалгаруулдаг. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Монголын шилдэг компаниудыг нэрлэдэг энэхүү Ёслол гурав дахь жилдээ зохион байгуулагдана.

Зул сарын хүндэтгэлт уур амьсгалын эхний арга хэмжээ болон Mining Journal Awards нээгдэх гэж байна. Blue Sky цамхгийн Очир эрдэнийн танхимд арванхоёрдугаар сарын 07-ны үдэш Монголын уул уурхайн салбарын шилдгүүдийг хүндэтгэнэ.

Awards-ын жил жилийн онцлог бий. Тэрхүү онцлог нь Монголын уул уурхайн салбарын хөгжлийн зам, толь болдог. Энэ удаагийн шалгаруулалтын “Шилдэг эко уурхай”, “Уул уурхайн шилдэг технологи” номинацид хамгийн олон компани материалаа ирүүлж байна. Шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болно гэсэн үг. Түүнчлэн “Хайгуулын шилдэг компани”, “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид материалаа ирүүлж буй том, жижиг бүх компанийн тайланд анхаарал татах зүйл нь 2011 оны үзүүлэлтүүдээ 2012 оны дүн мэдээтэйгээ харьцуулсан маш тодорхой статистик тусгагджээ.

Хэдийгээр 2012 он түүхий эдийн зах зээлд халгаатай байж, уул уурхайн үйлдвэрлэл нийт түвшиндээ хумигдсан дүр зураг харагдаж буй боловч өмнөх жилүүдэд бэлтгэл нь хангагдсан олон ажил, бүтээн байгуулалт салбарт өрнөсөн байна. Монголын уул уурхайн гэр бүлийнхэн амсхийх завгүй хөдөлмөрлөж, хямралыг хохирол багатай давахаар хэр чадлаараа хичээн зүтгэсэн гэсэн үг.

Уул уурхайн үйл ажиллагааны шат болгоны номинацид компаниуд тайлан материалаа ирүүлж буйг тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн олон нийтийн санал асуулга арваннэгдүгээр сарын эхний өдрөөс нээлттэй явагдаж, хариуцлагатай уул уурхайн компанийг иргэд өөрсдийн дүгнэлтээр нэрлэсээр байна. Санал асуулга эхэлснээс хойшхи 25 хоногт компаниуд  олон нийтээс ямар үнэлгээ авсныг уншигч Та www.mongolianminingjournal.com сайтаас сонирхоно уу. Та саналаа мөн www.news.mn, www.gogo.mn сайтуудаар дамжуулан өгч болно. Санал асуулга арванхоёрдугаар сарын 03-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.




www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.