Геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ

2013-07-26

The Mongolian Mining Journal ээлжит хэлэлцүүлгээ эхэлж байна.


Уул уурхайн салбарын хөгжлийн чигийг цогцоор нь шийдэх суурь болох бодлогын баримт бичгийг эцэслэн батлуулахаар Уул уурхайн яамнаас төслөө УИХ-д өргөн бариад байгаа билээ. Наадмын өмнөхөн Эдийн засгийн байнгын хороогоор уг төслийг хэлэлцүүлэх явцад нэлээд санал шүүмж өрнөсөн. Эрдэс баялгийн салбарын хөгжлийн “Үндсэн хууль” нь болох учиртай уг төслийн талаар янз бүрийн байр суурь гарч байна. Тиймээс  The Mongolian Mining Journal олон талын үзэл бодлыг нээлттэй хүргэх, ойлголцох эхний алхам болгон энэ удаагийн Хэлэлцүүлгээ нээж байна.


Төслийн бүрэн эхтэй www.mongolianminingjournal.com сайтаас танилцаарай.


Та бүхэн санал бодлоо info@mongolianminingjournal.com, ider@mongolianminingjournal.com хаягаар ирүүлнэ үү.


Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяагийн өгсөн тодруулгыг уншигч Танаа толилуулъя.


Эрдэс баялгийн салбарын Бодлогын баримт бичгийн гол үзэл баримтлал нь юу вэ?


Бодлогын гол үзэл баримтлал нь Монгол улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг үе шаттай судлаад эрдэс баялгийн сан хөмрөгийг бэхжүүлэх аривжуулах, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улс орныхоо экологийн тэнцвэрт байдлыг хангах явдал. Тодруулбал гадаад орнуудтай эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, орчин үеийн мэдээллийн инновацийн техник технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах, төрөөс шинэ техник технологи бүхий боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих  Ингэснээр Монгол улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг зөв залах. Энэ чигт Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлал зангидагдаж буй юм.


Бодлогын баримт бичгийн төсөл нь өмнө Д. Зоригт Сайдын үед боловсруулж, танилцуулсан төслөөс юугаараа ялгаатай, ямар онцлогтой байгаа вэ?


Өмнөх төсөлд тодорхойгүй зүйл их байсан. Тиймээс одоо гарах энэхүү бодлогын баримт бичиг нь цаашдаа гарах хуулиудын баттай суурь нь болж өгөх юм. Тухайлбал Газрын тосны хууль шинэчлэгдэн гарлаа. Одоо Ашигт малтмалын хууль өргөн баригдах гээд бэлтгэл ажилдаа явж байна. Энэ мэтчилэн салбарын хуулиудын суурь болж өгнө. Өмнөх бодлогын баримт бичиг салбарын зарим хуультай уялдаагүй байсан тул эдийн засгийн талаасаа уул уурхайн салбартаа баримтлах гол бодлогод нөлөөлж чадахгүй байсан. Харин шинэ төсөл нь өмнөх алдаа дутагдлыг сайжруулах талдаа давуу талтай.  Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах шинэ бодлогын баримт бичиг бол нэлээд боловсронгуй болж гарч байгаа.


Төрөөс эрдэс баялгийн салбартаа баримтлах бодлогын гол онцлог юу байх вэ?


Геологийн салбарын чиглэлд өмнөхөөсөө онцлог гэж хэлж болох дэвшил гарч буй. Тухайлбал геологийн судалгааны ажилд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэх замаар геологийн зүй тогтол, ашигт малтмалын тархац, байршлын зүй тогтлоо судална гэсэн үг. Ингэснээр улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмэр оруулна.

Мөн Монгол Улсын нөхцөл, онцлогт тохирсон техник технологийг нэвтрүүлэх. Энэ ажлыг дэмжих бодлогын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрөл бүрийн технологи, нано технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлийн ажлууд тусгагдсан байгаа.

Эрдэс баялгийн салбарт мөн хүний нөөцөө хөгжүүлэх чиглэлд хөтөлбөр боловсруулж ажиллана. Үүний дээр байгаль орчинд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд тусгагдсан.


Бодлогын баримт  бичгийг боловсруулах ямар Ажлын хэсгүүд байгуулагдсан бэ?


Ерөнхийлөгчийн дэргэд Уул уурхайн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж ажилласан. Мөн Уул уурхайн яаман дээр мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж ажилласан. Ерөнхийдөө энэ ажлын хэсэг ажлаа дуусгаад бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьчихсан. Санал авах ажилдаа ороод, саналууд ирж байна. Бодлогын баримт бичгийг салбарын хүрээнд дэмжиж байгаа. 

Уг бодлогын баримт бичиг суурь болж гарсны дараа цаашдаа салбарын үйл ажиллагааг зохицуулах гол  хуулиуд хэлэлцэгдэнэ. Сая Газрын тосны тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Удахгүй Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барих биз ээ. Тэгээд хуулиудаа дагасан журмуудыг боловсруулна.


Ашигт малтмалын тухай хуулийн төсөл энэ жилдээ амжиж хэлэлцэгдэх үү?


Уул уурхайн яам хуулийн төслийг хэлэлцүүлэхээр зорьж ажиллаж байгаа.





Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.