Орхигдсон орон зайг амжилттай дүүргэж ирсэн

2014-01-27
Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу:

Би Mongolian Mining Journal сэтгүүлийг тогтмол уншдаг. Бас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд нь ч идэвхтэй оролцдог. Монголын сэтгүүл зүйн орон зайд хүчтэй гарч ирсэн гэж үнэлж явдаг юм.

Манай уул уурхайн салбар зөвхөн Монголын биш, дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын халуун цэг болж байна. Уул уурхай гэдэг нь зөвхөн геологи хайгуул, олборлолт, инженер техникийн асуудал биш юм. Улс орны гадаад бодлого, эдийн засаг, санхүү, олон улсын хөрөнгө оруулалтын бодлого зэрэг  маш том хүрээг хамардаг.

Уул уурхайн салбарын мэдээллийг мэргэжлийн түвшинд хэнд, хэрхэн  шуурхай хүргэх вэ гэдэг асуудал нэлээд орхигдож байсан үе бий. Харин энэхүү орхигдсон орон зайг Mongolian Mining Journal амжилттай дүүргэж ирсэн. Уул уурхайн салбарын амжилттай хөгжих үндэс нь Монголын төр, ард түмэн, уул уурхайн компаниудын ойлголцол, хамтын зөв бодлого гэж хэлж болно. Энэ ажлыг өдөөж, зохион байгуулж байгаа Mongolian Mining Journal цаашдаа улам чадваржиж, салбарын зөв гольдролоор хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Дасгалжуулагчид тамирчдаа чадваржуулж, хөгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тамирчны давуу ба сул тал, биеийн онцлог, чадамжийг зөв олж харж, яаж ажиллах ёстойг зааж өгдөг. Түүн шиг Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид уул уурхайн салбарын энэ талын ажлуудыг маш сайн хийж ирсэн гэж боддог.

Би бодлогын яаманд ажиллаж байгаа болохоор салбарын мэдээлэл сайтай байдаг. Харин Mongolian Mining Journal сэтгүүлээс олж хардаг зүйл бол уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс ямар байр суурь, бодол санаатай байгааг мэдрэх юм. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбар төсөв санхүү, мөнгөний бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлээс авдаг.

Таван жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд өндөр амжилт хүсч, олон арван жил уул уурхайн салбарын хамгийн үнэ цэнтэй хөтөч хэвээр байгаарай гэж хүсэн ерөөе.  
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.