Mongolian Mining Journal сэтгүүлд хийж бүтээх зүйл асар их бий

2014-01-28
Монгол улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
 
Mongolian Mining Journal сэтгүүл таван нас хүрч байгаа юм байна. Миний хувьд сүүлийн хагас жилээс энэ сэтгүүлийг ихэд амтархан уншиж байгаа.

Ийм сэтгүүл Монголд бий болсноор уул уурхайн соёл, уул уурхайн шинжлэх ухааны ойлголтуудыг Монголд нэвтрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Сэтгүүл их олон талтай. Төрийн бодлогоос эхлээд уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, менежмент, эдийн засгийн асуудлууд бүгд хөндөгддөг. Ийм цогц чанартай мэдээллийн хэрэгсэлтэй байх нь улс орны хөгжилд асар их нөлөөтэй. Магадгүй сайн ч нөлөөтэй байж болно. Маш их эрсдэлтэй ч байж болно. Монголын уул уурхайн салбарын хувьд одоо л тогтсон нэг ойлголттой болох тийшээ хандаж байна. Энэ бол сэтгүүлчдийн оруулж байгаа маш том гавьяа юм. Саяхан болтол уул уурхайн асуудал улс төртэйгээ холилдчихоод, аль нь улс төр, аль нь эдийн засаг, аль нь үйлдвэрлэл юм гэдэг нь мэдэгдэхгүй явж ирсэн. Бүхэнд илэрхий нэг зүйл нь уул уурхайн асуудал маш дорд түвшинд яригдаж байна гэдэг нь  л харагддаг байсан.

Уул уурхайн баялаг бол тухайн үндэстний эрхэм үнэт зүйл. Үеэс үе дамжин нутаг оронд нь хадгалагдаж ирсэн баялгийг эргүүлж ашиглаж байгаа хэрэг. Гэхдээ энэ баялаг нөхөн сэргээгддэггүй. Тиймээс уул уурхайн баялгаа нээж ашиглаж байгаа улс үндэстэн бүр хойч үеийнхээ хэрэглэх баялгаас өнөөдөр зээлж байна гэсэн үг юм. Ийм ч учраас уул уурхайн баялгаа ашиглахдаа маш ухаалаг хандах шаардлагатай. Уул уурхайн түүхий эдийг олборлож гаргаад, түүнийгээ өндөр түвшинд боловсруулж гэмээж нь л улс орон хөгжинө үү гэхээс байгалийн хуримталсан баялгийг ухаж гаргаад гадагш нь ачсанаар хөгжил ирэхгүй. Манайд энэ ойлголт их ээдрээтэй явж ирлээ. Үүнийг тайлахад Mongolian Mining Journal сэтгүүл маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгодог.

Нөгөө талаасаа олон улсын уул уурхайн баялгаа ашиглаж буй туршлага, зохион байгуулалт, технологи, хөгжлийн хандлагыг маш дэлгэрэнгүй тайлбарлаж гаргадаг нь монголчуудад их тус болдог байх гэж боддог. Энэ чанараараа Mongolian Mining Journal сэтгүүл Монголын оюуны ертөнцөд том байр суурьтай. Нэг үе бид малчин монголчууд гэж ярьдаг байлаа. Одоо малчин гэхийн хажуугаар уурхайчин монголчууд гэж ярих болж байх шиг байна. Монголчуудын энэ шинэ үеийг хүмүүжүүлж, оюуныг нь тэлэхэд Mongolian Mining Journal сэтгүүлийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж баршгүй.

Тиймээс би таван жилийн ойг нь тохиолдуулаад сэтгүүлийн хамт олонд, уншигчдад нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд талархлаа хүргүүлж байна. Mongolian Mining Journal сэтгүүл цаашид улам өргөжин хөгжиж, мэдээлэл нь олон түмэнд улам өргөн түгэх болтугай.

Бид нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай их ярьдаг. Чухамхүү нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай ойлголтыг энэ сэтгүүл Монголд түгээж чадна. Тийм ч учраас Mongolian Mining Journal сэтгүүлд хийж бүтээх зүйл асар их бий. Ирээдүйд хийж бүтээх бүхэнд нь амжилт хүсч байна.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.