Ерөнхий сайд “Рио Тинто” руу захиа бичжээ

2014-04-03
“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшлох нь нэгэнт тодорхой болсон. Төслийн санхүүжилтэд оролцох банкуудын зээлийн хугацаа 3 дугаар сарын 31-нээр дууссан ч банкууд болон төсөл хэрэгжүүлэгчдээс хугацааг сунгасан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Төслийн санхүүжилт авах хугацаа хойшилж байгаа нь Монгол улсын Засгийн газраас хамаараагүй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэж байсан. Тэрбээр энэ талаар “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолшт албан ёсоор захидал бичсэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайг ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн. 

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай захиаг “Рио Тинто”-гийн том захиралд бичсэн. Харин хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа тал байна” хэмээн Ерөнхий сайд ярьжээ.

С.Болд-Эрдэнэ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 58 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 13 цаг 49 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"