Siemens брэндийн Монгол дахь өдөрлөг

2014-09-03 16:30
Герман улс нь технологийн асар өндөр потенциалтай. Энэ улсаас инженерингийн олон шинэ санаа, шийдэл, ноу-хау төрөн гардаг. Дэлхийн технологи, инженерингийн салбарт “Made in Germany” бүтээгдэхүүний өндөр чанар, дэвшлийг “Siemens” компани 170 жил таниулж, тодорхойлж явна. Олон улсын хэмжээний “Siemens” компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жилийн ойтойгоо золгож буй. Оюутолгой, Тавантолгойн ордын тухай дэлхий “шуугиагүй” байсан тэр л цаг үед Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өндөр потенциалыг олж харан төлөөлөгчийн газраа байгуулсан түүхтэй. Монголчууд “Siemens”-ийн гар утсыг хэрэглэж уг брэндтэй анх танилцсан дурсамжтай.

Өнөөдөр “Siemens”-ийн бүтээгдэхүүнийг Монголын эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэндийн салбар, хүнд болоод хөнгөн үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглаж  байна. Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай хэмээн тодорхойлсон энэ цаг үед уурхай дагасан дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, олон улсын стандарт бүхий техник, тоног төхөөрөмж ашиглах, тэр бүхэнд өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай болж байгаа билээ.

“Siemens” компани Монголд 10 жил болж буй тэмдэглэлт ойтойгоо давхцуулан “Siemens Industry Day Mongolia 2014” өдөрлөгийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Тус компани нь нэвтрүүлж буй технологи, инженерингийн шинэ шийдэл, бүтээгдэхүүнээ Монгол дахь түнш компаниуддаа танилцуулах, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцох энэ уулзалтыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ удаагийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч “Siemens” компанийн Герман, Хятад дахь төвүүдийн удирдах албан тушаалтан, мэргэжилтэн нийт 20 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бол “Эрдэнэт үйлдвэр”,  “Багануур”, “Шивээ-Овоо” болон Монголын уул уурхайн бусад компанийн 70 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Арга хэмжээний нэг онцлог нь түнш байгууллагуудын удирдлагуудыг бус тоног төхөөрөмж дээрээ гардан ажилладаг инженер, техникчдийг урьж чөлөөтэй ярилцах явдал байсан юм. “Siemens Industry Day Mongolia 2014” өдөрлөгөөр уул уурхай, боловсруулах үйлдвэрүүдийн автоматжуулалтын систем, конвейер, экскаватор гэх хүнд машин механизмын шийдлүүд, цахилгаан хөдөлгүүр зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Харилцагч компани, түнш байгууллагууд “Siemens”-ийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байгаа, ашиглалтын явцад учирч буй бэрхшээл, бүтээгдэхүүний давуу талын талаар санал бодлоо солилцов.

Бас нэг онцлох үйл явдал бол “Хера экуйпмент” компани “Siemens”-ийн Монгол дахь албан ёсны засвар үйлчилгээний төвийг байгуулах эрхийн бичгийг гардан авсан явдал юм. Томоохон үйлдвэрүүдийн мотор болон хөдөлгүүр, дагалдах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийг цаг алдалгүй, олон улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийх, нийлүүлэх боломж ийн бүрдэж байна. Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх асуудал “Siemens Industry Day Mongolia 2014” өдөрлөгийн чухал сэдвүүдийн нэг байлаа. “Siemens” компани харилцагч байгууллага, хамтран ажилладаг компаниудын ажилтнуудыг мэргэшүүлэхэд онцгой анхаарч, ХБНГУ, БНХАУ зэрэг хилийн чанад дахь мэргэшүүлэх сургалтад тогтмол явуулдаг байна. Цаашид ч энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байгааг өдөрлөгийн үеэр сонордуулав.

“Siemens”-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа тэлж байгаа нэгэн салбар бол нүүрс боловсруулан шингэн түлш үйлдвэрлэх CTL төсөл бөгөөд энэ технологиор олон улс, тэр дундаа БНХАУ-д хэрэгжүүлж буй төслүүд, Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулсан нь ихээхэн сонирхолтой байсан юм. Дэлхийд чанар, инженерингийн шийдлээрээ тэргүүлэгч брэнд “Siemens” компаниас зохион байгуулсан энэхүү өдөрлөгт оролцсон зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг хүргэе.  



Үйлдвэр хөдөө аж ахуйн Дэд сайд Б.Цогтгэрэл

Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоод 40 жил болж байна. Хоёр улс үйлдвэр, технологийн салбарт маш сайн хамтран ажиллаж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрдэс баялагт суурилсан хөгжилтэй холбоотой Монгол улсад аж үйлдвэржилтийн шинэ эрин, дэвшил ирж байна. Энэ утгаараа Монгол-Германы хооронд ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбар дахь хамтын ажиллагааны комисс байгуулагдаад буй. Тус комиссын 3 дахь удаагийн хурал 6 дугаар сарын 20-нд болно.

Монгол дахь “Siemens” компанийн оролцоо ирээдүйд хүчтэй байх болно гэж бодож байна. Өндөр технологи нэвтрүүлэх, олон улсын зэрэглэлтэй компаниуд манай улсад ажиллах болсноор дэлхийн бусад томоохон компаниудын Монголын зах зээлд өрсөлдөх сонирхлыг бий болгож байгаа юм. Нөгөөтэйгүүр, өндөр чанартай бүтээгдэхүүн, технологийг  нэвтрүүлснээр “Siemens” компани Монгол улсын аж үйлдвэрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.   
   
ХБНГУ-ын “Siemens” компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ж.Бадамдорж

Юуны өмнө “Siemens” компани Монголд үйл ажиллагаа явуулаад 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргэе. Дэлхийн хэмжээний энэхүү компанийн үйл ажиллагааг тодорхойлж хэлнэ үү?

Баярлалаа. “Siemens” компани 170 гаруй жилийн түүхтэй. Инженерингийн үйл ажиллагаа явуулж буй дэлхийн томоохон компа­ниудын хамгийн анхдагч нь юм. Инженерингийн нарийн ухаан, чанар, ул суурьтай хандлагыг бизнесийн  мэргэн ухаантай хослуулж чадсан. “Siemens” компанийн хувьд их сонин түүхтэй. Дэлхийн I, II дайнд германууд ялагдахад энэ компани бүх өмч хөрөнгөө хураалгаж байсан. Хоёр дайны дараа бүх үйл ажиллагаагаа тэгээс эхэлсэн ч сэргэн мандаж, дэлхийн хамгийн том компаниудын нэг болж чадсан юм. Миний хувьд Siemens компанид ажиллах болсон шалтгаан энэхүү чадварыг мэдэж авах байлаа. “Siemens” компанийн бусдаас ялгарах тэр давуу чанараас монголчууд бид суралцаж, эх орондоо нэвтрүүлээд, хэрэгжүүлж авах хэрэгтэй. Монгол хүний онцлог бол ухаантай, хурдан сэтгэдэг, уян хатан зан чанартай учир хөгжих ирээдүй харагдаж байна. “Siemens” компани нийлүүлсэн тоног төхөөрөмжийн насжилтын хугацаанд тухайн компанитай хамтран ажилладаг. Үүнийг компани дотор “гэр бүл болно” гэж ярьдаг.      
             
“Siemens” компанийн Аж үйлдвэрлэлийн өдөрлөг арга хэмжээнд зохион байгуулагч компанийн зүгээс олон улсын ямар мэргэжилтнүүд хүрэлцэн ирээд байна вэ?
“Siemens” компанийн Аж үйлдвэрийн салбар маш өргөн цар хүрээтэй бөгөөд нийт 20000 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Эдгээрийг үндсэн 2-3 чиглэлд хуваасан байдаг. Аж үйлдвэрийн автоматжуулалтын салбар буюу “Industry automation”, Цахилгаан хөдөлгүүрийн салбар буюу “Drive technology”, Үйлчилгээний салбар буюу “Customer services”-ийн нийт 20 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.   

Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог “Хера экуйпмент” компанид Хөдөлгүүрийн засвар үйлчилгээний төв байгуулах эрхийн бичгийг гардуулсан явдал байлаа?  
“Siemens” компанийн хувьд Монголд байгаа гол үйлчлүүлэгч, түнш байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц, олон улсын стандартад нийцсэн Мотор засварын төв зайлшгүй байх шаардлагатай гэдгийг компанийн зүгээс олж харсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү хэрэгцээг олж харан хамтран ажиллах дотоодын түнш байгууллагууддаа сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд “Хера экуйпмент” компани шалгарсан. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Багануур”-ын уурхай, томоохон Цахилгаан станцуудын хөдөлгүүр, мотор болон бусад тоног төхөөрөмжийг Монголд олон улсын стандартын түвшинд баталгаатай засварлах үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ утгаараа Монгол улс шиг газар нутгийн хувьд алслагдмал бүсэд байдгийн хувьд гэмтэлтэй мотор, хөдөлгүүрийг гадаад руу явуулж засварлах, сэлбэг захиалгыг хүлээхгүй байх өндөр ач холбогдолтой. Мотор бол аливаа үйлдвэрийн “зүрх” нь байдаг учир эвдэрч, гэмтэж зогслоо гэхэд өдөр, хоногоор алданги хүлээнэ гэсэн үг. Тиймээс манай компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, найдвартай үйлчилгээг газар дээр нь үзүүлэхийг зорьсон. Мөн манай компанийн баримталсан нэг зарчим бол “Siemens” компани дангаараа хийхээс илүүтэй монгол мэргэжилтнүүдэд зааж сургах, тэр түвшний мэдлэг, ноу-хау, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ хүргэх түвшинд хүртэл нь хамтран ажиллах юм.

Монголд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулахгүй юу? Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажил байгаа юу?
“Siemens” компани Монголын нүүрс шингэрүүлэх болоод хийжүүлэх CTL технологи, төмөр зам, эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монгол улсад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Аливаа томоохон цахилгаан станцыг барьж байгуулахад хамгийн багадаа 3-4 жилийн хугацаа шаардагддаг. Манай компанийн төсөөлж буйгаар 2020 он гэхэд Монгол улсын эрчим хүчний хэрэглээ дор хаяж 2 дахин нэмэгдэнэ. Тэрхүү хэрэгцээг хаанаас, хэрхэн нийлүүлэх талаар бид бодож байна. Энэ  хэрэгцээг хангахуйц томоохон цахилгаан станцуудыг одооноос барьж эхлэх хэрэгтэй. Тэр аж үйлдвэрийн цогцолборыг барихтай зэрэгцүүлэн бидний онцгой анхаардаг нэг зүйл бол боловсон хүчин юм. Мэргэжлийн чадвартай боловсон хүчин бэлтгэхэд мөн л 3-4 жил шаардлагатай. Үйлдвэр ашиглалтад ороход түүнийг монголчууд ажиллуулна. Тиймээс үйлдвэрийн нарийн технологийг ойлгодог мэргэжлийн боловсон хүчнийг одооноос бэлтгэх хэрэгтэй.   

Гадаадын хөрөнгө оруулагчидтай багагүй хугацаанд ажиллаж байгаа таны хувьд Монгол улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчныг хэрхэн харж байна вэ?

Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь хамгийн гол зүйл байдаг. Татвар өндөр, хатуу байж болно. Хамгийн гол нь “тоглоомын дүрэм” тодорхой, тогтвортой  байх хэрэгтэй. Тэр бүх эрсдэлээ тооцоод Монголд орж ирэх хөрөнгө оруулагчид олон бий. Одоогийн байдлаар гадны хөрөнгө оруулагч ороод ирэхээр манайхан “гэдийчихдэг”, гараад явахаар нь бөхийх болдог. Үүнийгээ дагаад хууль эрх зүйн орчноо байнга өөрчилж, нааш цааш болгоод байдаг нь сайнгүй юм. Тийм учир анхнаас нь татвараа өндөр, хуулиа чанга тогтоож  урт удаан хугацааны турш тодорхой тогтвортой байлгах хэрэгтэй юм. Хөрөнгө оруулагчид үр ашгийг төслийнхөө хугацааны турш тооцоолдог. Төслийн хугацаа хамгийн багадаа 15-20 жил байдаг. Тэгэхээр ийм хугацаанд тогтвортой орчин байх хэрэгтэй.








   


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 13 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.