Шударга ёсны шагналын эзнээр Л.Болормаа эрхлэгчийг тодруулав

2015-12-08 14:34

“Транспэрэнси Интернэшнл” хэмээх авлигын эсрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ энэ жилээс эхлэн шударга ёс, авлигын эсрэг иргэний зоригийн шагнал (Transparency Award)-ын эзнийг тодруулж байхаар болжээ. Энэ жилийн шударга ёсны шагнал буюу Transparency Award-ийн эзнээр нэрт сэтгүүлч, Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа агсныг тодруулжээ. Шагналыг өнөөдөр түүний охин Б.Алигэрмаад гардуулж өглөө.  

Шагналын эзнийг тодруулахдаа нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтийн санал асуулга явуулсны зэрэгцээ “Транспэрэнси Интернэшнл Монгол”-ын Удирдах зөвлөл шалгуур тавьж, хэлэлцэн шалгаруулжээ. Сэтгүүлч Л.Болормаа 2015 онд авлигын эсрэг бичсэн томоохон нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлын чиглэлээр хийсэн ажлууд, эрэн сурвалжлах чиглэлээр бичсэн нийтлэлүүдээрээ шударга ёсны төлөө, авлигын эсрэг мэргэжлийн байгууллага, ард иргэдийг зөв тал руу уриалан дуудсан нь энэхүү шагналыг олгох гол шалгуур болсныг “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр тайлбарлалаа. Түүнчлэн энэхүү шагнал авлигын эсрэг тэмцэж буй бүх сэтгүүлчийн шагнал болохыг онцолсон юм. Цаашид энэхүү шагналыг жил бүр тогтмол олгож байх юм байна.

Шагналыг гардаж авах үеэр түүний охин Б.Алигэрмаа “Энэ шагналыг ээж маань гардаж авсан бол юу гэж хэлэх байсан болоо гэж бодлоо. Юуны өмнө шударга ёсны шагнал бий болсонд маш их баярлаж байгаагаа хэлэх байсан байх. Ээж минь эх орны хөгжил, хүн бүрийн сайн сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой, үүнд сэтгүүлчдийн үүрэг асар их гэдэгт итгэдэг байсан. Тэр уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнасан мэргэжлийн сэтгүүлзүйг бий болгож, түүнийгээ улс төр, бизнесийн эрх ашгаас хараат бус байлгахын төлөө чармайж ажилладаг байсан... Энэхүү шагналд ээжийг минь нэр дэвшүүлж, шалгаруулсан бүх хүнд баярлалаа” гэсэн юм.

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-нд Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд Азийн сан, AusAid-ийн дэмжлэгтэйгээр “Транспэрэнси Интернэшнл Монгол”, Ил тод байдлыг дэмжих түншлэл зэрэг байгууллага “Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл” уулзалт зохион байгуулж, тус уулзалтын үеэр энэхүү шагналын эзнийг зарласан юм.

Дашрамд дурдахад “Транспэрэнси Интернэшнл” авлигын эсрэг олон улсын  байгууллага нь анх 2000 оноос дэлхийн хэмжээнд шударга ёсны төлөө, авлигын эсрэг тууштай тэмцэгч нийгмийн зүтгэлтэн, байгууллагыг тодруулж шагнаж эхэлсэн байна. Харин энэ жил тус шагналын эзнээр Өмнөд Африкийн иргэн, өмгөөлөгч Thuli Madonsela-г тодруулжээ. Яг энэ жишгээр тус байгууллагын Монгол дахь салбар нь эх орондоо авлигын эсрэг тэмцэж, авлигыг зогсоож чадна гэсэн санааг олон нийтэд өгч чадсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж, Transparency Award шагналыг олгохоор шийдвэрлэсний эхний эзэн нь Mongolian Mining Journal сэтгүүлийн маань үүсгэн байгуулагч Л.Болормаа эрхлэгч минь байлаа.


Б.Төгс


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 20 цаг 28 минутын өмнө
    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
  • 21 цаг 12 минутын өмнө
    Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
  • 2021-06-21 12:04
    “Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
  • 2021-06-21 10:24
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 
  • 2021-06-18 16:26
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.