“Оюутолгой” компани үндэсний компаниудад 279 сая доллар зарцуулжээ

2017-02-01 00:43

“Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форум өнөөдөр Шангри Ла зочид буудалд болсон бөгөөд 675 ханган нийлүүлэгч байгууллага, 1200 төлөөлөгч оролцсон юм. Энэ жилийн форумын онцлог нь Оюутолгой уурхайн ашиглалтын хугацаанд болон гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах бараа, үйлчилгээг монгол хүн, Монгол оронд үйлдвэрлэхийг зорилго болгож буй бөгөөд дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ байгуулах бололцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Форумын нээлтийн үеэр “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес “Бид хамтдаа Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргаж, үндэсний компаниудын ур чадвар, өндөр чанарын бэлгэ тэмдэг болж чадна. Тогтвортой, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд, нэр хүндийг бий болгохын тулд бид хүндлэл, ёс зүй, хамтын зүтгэл, үүрэг хариуцлага гэсэн үнэт зүйлсээ үйлдэл болгондоо агуулан ажиллах ёстой. Ингэснээр бид алсын хараандаа хүрч, байгалийн баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэж чадна” хэмээн хэлэв. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал  Ц.Түмэнцогт “Оюутолгой төсөл нь Монгол улсын нэрийг дэлхийд таниулах түүчээ болсон бөгөөд уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүлж, Монгол улсад татвар төлөгчдийн эхний байрт тогтмол орж байгаа” гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн онд “Оюутолгой” компани 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авснаас 279 сая ам долларыг үндэсний компаниудад зарцуулжээ. Үүнээс Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ 70 сая ам.долларт хүрчээ. Тухайлбал, Ханбогд сумаас ингэний сүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, нэхмэл сүлжмэл, ноосон эдлэл, талх нарийн боов, оёдол эсгүүр зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ханган нийлүүлж байгаа юм. Энэхүү хэмжээг цаашид нэмэгдүүлэх нь Ханган нийлүүлэлтийн форумын нэг зорилго аж.

“Оюутолгой” компанид одоогоор 8000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд гэрээлэгч компаниудаар дамжуулан 6,244 ажлын байр бий болгосноос гадна шууд бусаар 35,000 ажлын байрыг дэмжин ажиллаж байна.

А.Хулангоо

 

 

            

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 5 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 14 цаг 52 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.