“Трансвест Монголиа” ХХК Berco компанийн албан ёсны дистрибьютер боллоо

2017-03-15




2017.02.15.
“Трансвест Монголиа” компани дэлхийн уул уурхай, барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын зах зээлд тоног төхөөрөмжийн явах эд ангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ манлайлагч, 90 гаруй жилийн арвин туршлагатай  “Berco” компанийн  Монгол дахь  албан ёсны дистрибьютер болсноо харилцагч нартаа дуулгалаа.

Тус компанийн төв оффисын сургалтын танхимд энэ өдөр харилцагч түншүүд нь цуглаж,  “Berco of America Inc” компанийн Борлуулалт хариуцсан захирал Тим Хансоноос орчин үеийн хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүний талаар сонирхолтой мэдээллүүд сонссон юм.

“Berco брэндийн бүтээгдэхүүнийг Та бүхэндээ санал болгож буйдаа бид баяртай байна. Тус компанийн харилцагчдадаа санал болгодог давуу тал нь  үнэ, чанар. Монголын зах зээлд танигдсан сайн чанарын брэндийн албан ёсны дистрибьютер болсноор хэрэглэгчдэдээ  ашиглалтын зардал, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах боломжийг олгох юм” хэмээн “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл  сургалт-семинарыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

“Berco” компанийг 1999 онд Германы “ThуssenKrupp” групп худалдан авч, өөртөө нэгтгэснээр дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах болжээ. 80 гаруй улсад 155.000 гаруй ажиллагсадтай “ThyssenKrupp” группын худалдааны эргэлт  2014 оны байдлаар 41 тэрбум еврод хүрсэн байна.

Харин “Berco” компани Хойд Америк, тэр дундаа Канад, АНУ-д  албан ёсны 25 дистрибьютер  компани, 200 гаруй салбартай, Канадын  10 мужид 46 салбартай  “Эс-Эм-Эс Экьюпмент” (SMS Equipment) компанийг дистрибьютерээр сонгон ажиллуулдаг аж. “Трансвест Монголиа” компанийн хувьд  дэлхийд тэргүүлэх “Комацү” брэндийн дистрибьютер болох  “Эс-Эм-Эс Экьюпмент” компанийн охин компани юм.

“Манай компани “Эс-Эм-Эс Экьюпменттэй дистрибьютерийн гэрээтэй ажилладаг болохоор  “Berco” компанитай хамтарч ажиллахад илүү  дөхөм. Тус компанийн борлуулагч байхаас дистрибьютер байх нь илүү хариуцлага хүлээдэг. Техникийн болон худалдан авалтын бүх чиглэлээр дэмжиж ажилладаг нь бидэнд  өргөн боломж олгодог”  хэмээн “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх  сургалтын үеэр онцолж байв.

Чанарын өндөр түвшний материал, давталт болон хатаалт, нэг цагт ногдох ногдол ашиг, бүтээгдэхүүний бэлэн байдал, баталгаа, тогтмол судалгаанд суурилсан бүтээгдэхүүн, хөгжүүлэлт, инженерчлэл болон захиалгат бүтээгдэхүүн, ворis  онлайн систем болон ажлын талбар дахь дэмжлэг гээд олон давуу талаараа Berco брэнд  ялгардаг.

Түүнээс гадна “Berco” компани  нь  жижиг,  дунд оврын явах эд анги, уул уурхайн болон ойн аж ахуйн  бүтээгдэхүүн, гинжний систем, robustus TM-эргэх бушингтай гинжний систем,  засвар үйлчилгээний багаж хэрэгсэл гээд олон төрлийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг бөгөөд  эдгээр нь ихэвчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилгын салбарын техникүүдэд  нийлүүлэгддэг  байна.  Лиебхерр, Комацүгийн  үйлдвэрээс гарч байгаа техникүүд гэхэд л   Berco-гийн гинжүүдийг суурилуулдаг.

“Бид зүгээр нэг бэлтгэн нийлүүлэгч биш, инженеринг технологийн хамгийн сүүлийн үеийн туршилт судалгаа хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гинжинд орох бүх эд ангийг туршиж шалгаж, тестэлдэг. Өөрөөр хэлбэл, металлургийн боловсруулалт хийгдэхийн өмнө бүх зүйлүүдээ туршиж байж үйлдвэрлэдэг” хэмээн “Berco of America Inc” компанийн Борлуулалт хариуцсан захирал Тим Хансон  ярилаа.

“Berco” компанийн бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах технологийн гол давуу тал бол болд төмрийн хатаалт.  Металлургийн хайлуулалт, халаалтын процессыг харуулсан хэд хэдэн видеог Тим Хансон захирал сургалтын үеэр үзүүлэв.  Тус компани нь үйлдвэрлэлийн процессуу­даа бүрэн автоматжуулсан бөгөөд хүний оролцоог аль болох багасгасаар иржээ.  Автоматжуулалтаараа метал боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх битүүмжлэлийг 100 хувь шалгадаг нь чанартай эд ангиудыг хэрэглэгчдэдээ хүргэх үндсэн нөхцөл болдог байна.

“Berco” компани брэнд үйлдвэрлэгчийн хувьд санхүү, бүтэц, зохион байгуулалт сайтай компанийг дистрибьютерээр сонгож ажилладаг нь амжилтынх нь  нэг гол үндэс.  Тиймдээ ч  Монгол Улсад өөрийн найдвартай харилцагчидтай, уул уурхай, дэд бүтцийн салбарт хэдийнэ танил болсон “Трансвест Монголиа” компанийг дистрибьютерээр сонго­сон­доо сэтгэл өндөр байгаагаа Тим Хансон захирал сургалтад оролцогчдод хандан хэлж байлаа.   





ТИМ ХАНСОН: BЕrco брэндийн талаар ойлголттой байгааг харахад таатай  байна   

“Трансвест Монголиа” компаниас зохион байгуулсан  Berco брэндийн сургалтын үеэр “Berco of America Inc” компанийн Борлуулалт хариуцсан захирал Тим Хансоноос зарим зүйлийг тодрууллаа.

Berco брэндийн тоног төхөөрөмжийн явах эд ангиуд  Монголд хэдийнэ танил болсон. Энэ утгаараа Та  манай зах зээлийн талаар тодорхой  мэдээлэлтэй байгаа байх. “Трансвест Монголиа” компанийг дистрибьютерээр сонгосон нь үүнтэй холбоотой юу?  

Юуны өмнө хоёр гол зүйлийг ярианы эхэнд дурдмаар байна. Нэгд, бид  Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт ямар компанитай хамтарч ажиллахаа  эхнээс нь харж сонгож орж ирсэн.   
Хоёрдугаарт, Монгол улсад тоног төхөөрөмжийн хуурамч эд ангиуд их зарагдаж байна. Тиймээс бид  оригнал   бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютерээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ. Хуурамч бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс шахаж гаргаснаар  эцсийн дүнд  хэрэглэгчид л хожино. Тэд чанартай  бүтээгдэхүүнийг хэрэглэснээр  ажлын бүтээмж,  үр дүн нь  сайжрах юм.   

Та өнөөдрийн сургалтаар Berco брэндийн  талаар тодорхой, ойлгомжтой, мэдээлэл сайтай  танилцууллаа. Хэрэглэгчдэд танай бүтээгдэхүүн хэдийнээс хүрч эхлэх вэ?
Bercо бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэх эрх нээгдсэн болохоор үнийн саналаа танилцуулж эхлээд байна. Эхний ээлжинд агуулахад ямар бүтээгдэхүүнүүдийг авчирч байршуулах талаар жагсаалт гаргасан. Тээвэрлэлт  жар хоногийн хугацаанд хийгдэнэ. Эхний эд ангиудыг агуулахад авчирч тавьсан. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлаад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.  

Борлуулалтын дараах үйлчилгээг “Berco” компани өндөр түвшинд гүйцэтгэдэг. Монголд ч энэ жишиг үйлчлэх үү?
Тийм ээ. Бид бүтээгдэхүүнээ борлуулаад эхлэхээр хэрэглэгчид Америк болон Итали руу утсаар шууд холбогдож, мэдээлэл  авах боломж нээгдэнэ. Дагалдах техникийн зөвлөгөө  ч үзүүлнэ. “Трансвест Монголиа” компани Berco брэндийн албан ёсны дистрибьютер болсон тул засвар үйлчилгээний ажилтнуудыг сургах программыг ирэх зун хийнэ. Berсо-гийн албан ёсны засвар үйлчилгээ  явуулах  эрхтэй болно гэсэн үг.  
Манайхаас хэрэглэгчид бүтээгдэхүүн авсны дараа ажил хийх явцад нь ямар нэгэн эвдрэл гарвал түүнийгээ тогтмол бүртгэж, шинжилж, шийдлээ олох боломжтой.

Сургалтын үеэр хэрэглэгчид Bеrcо брэндийн талаар нэлээд мэдээлэлтэй байгаа нь анзаарагдаж байсан?
Bеrco брэндийн бүтээгдэхүүний талаар “Трансвест Монголиа” компанийн хамт олон өмнө нь сайн мэдээллүүд өгчээ гэж би ойл­го­сон. Намайг Америкаас ирж сургалт хий­хийг хараад “Трансвест Монголиа”   Bеrco-гийн  дистрибьютер болжээ гэдэгт бүрэн дүү­рэн итгэсэн байх. Ер нь Монголын зах зээлд манай бүтээгдэхүүний талаар нэлээд ойл­голттой байгааг харахад сэтгэл өндөр байна.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.