MONGOLIA MINING 2017 олон улсын үзэсгэлэн тун удахгүй...

2017-03-29 11:31
Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 7 дахь удаагийн арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордонд 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.

Мongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюутолгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монгол” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр "Комацу" брэндийн дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр  Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, Эвент ивээн тэтгэгчээр “Гантөмөр интернэшнл” ХХК ажиллаж байна.

Mongolia Mining 2017 үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Энэтхэг, Нидерланд,  Казахстан, Турк, Швед зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна.

Transwest Mongolia LLC, Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery LLC, Gantumur International LLC , Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Scantech International Pty Ldt, Czech Mining Companies, Wika Kazakhstan Ltd, Atlas Copco Mongolia LLC, Proffesional LLC, Mekhlopat, Магнай трэйд ХХК  гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас гадна Mongolia Mining 2017 үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар танилцуулга хийнэ.

Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2017 бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.  Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.

Mongolia Mining 2017 Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилно уу!  

MONGOLIA MININ 2017 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 27 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 14 цаг 14 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.