“Чалко” болон TTJVСо-ийн өрийг дарснаа мэдэгдэв

2017-03-30

“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Мөн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолт хийж байгаа TTJVСо компанийн 64 сая долларын өрийг энэ сард барагдуулж байгаа аж. “Чалко”-гийн өр төлбөрийг барагдуулсан ч гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм. Урьдчилгаа төлбөр 350 сая долларыг барагдуулснаас хойш 5 жил Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний 80 хувийг “Чалко”-д борлуулах гэрээтэй байдаг. Гэхдээ үнийн индескийг шинээр тохирох боломжтой бөгөөд энэ талаарх хэлэлцээрийг хийж байгаа хэмээн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд мэдэгдэв.

2011 оны 7 дугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа авч байсан билээ. Энэхүү мөнгөний дийлэнх хэсгийг Хүний хөгжил сангийн санхүүжилтэд зарцуулж, иргэн бүрт 21 мянган төгрөг болгон тарааж байсан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхны Гүйцэтгэх захирал, “Чалко”-гийн гэрээг байгуулж байсан Б.Энэбиш 3 жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагадаа, “Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой” хэмээн тайлбарлаж байсан юм.

Өрөө барагдуулахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь нүүрс борлуулалтыг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулж, Цанхийн баруун уурхайгаас олборлолт хийсэн нь нөлөөлөсөн гэв. Мөн нүүрс борлуулалтын үнээ 27 ам.доллараас 33,  50,  59.3, 72.5 ам.доллар болгон үе шаттай нэмэгдүүлж чаджээ. Өнгөрсөн онд 7.5 сая тонн нүүрс олборложээ.

Өр төлбөрөө барагдуулсанаар цаашид Зүүн болон Баруун Цанхийн уурхайн нүүрсний орлого төсөвт орох боломжтой болж байгаа аж. Энэ жил тус компани 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 2.8 сая тонныг олборлож, 2.2 сая тонныг экспортлоод байна. Зах зээлийн үнэ боломжийн байвал энэ жил 550 сая долларын борлуулалтын орлого олох боломж бүрдэж байгаа хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдэгдэв.

Түүнчлэн Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” нэгдэл ялж, олборлолтын ажлаа эхлүүлжээ. Ингэснээр жилийн олборлолтын зардал 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэх боломжтой. Баруун цанхийн олборлолтын өртөг Зүүнээс 2 дахин хямдхан байна.


С.Болд-Эрдэнэ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 57 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 18 цаг 17 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.