2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй

2017-04-25
Одоо төрийн бодлогын хүрээнд 2010 онд батлагдсан бичил уурхайн үйл ажиллагааны 308 дугаар журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Бичил уурхай эрхлэгч 1 иргэнээс сардаа 53 мянган төгрөгийн татвар авч орон нутаг төсвөө бүрдүүлэх тухай журамд заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр олсон багахан орлогоосоо татвар төлдөг нь цөөхөн, тодорхой тоо бүртгэлгүй бичил уурхайчдын татвараас төсвийн орлого бүрдэх нь бага юм. Нөгөө талаасаа, түмпэн үүрсэн “нинжа” нараас илүүтэй бичил уурхайн талбарт жижиг худалдаа эрхэлж, үйлчилгээ үзүүлэх иргэд илүү ашиг олж, тэгсэн хэрнээ татвар төлдөг үгүй нь тодорхойгүй. Бичил уурхай эрхлэгчдийг татвараа орон нутагтаа төлдөг болоход нь нийгмийн халамжид хамруулах бодлого дутагдаж байгаа асуудлыг өнөөдрийн арга хэмжээн дээр хөндөж байв. Ийм төрлийн зарим зохицуулалтыг 308 дугаар журамд шинэчлэн сайжруулах, тэдгээр зохицуулалтыг уялдаа холбоотой болгох шаардлага тулгарч буй юм.

Өнөөгийн байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг дэвсгэрт нийт 1637.71 га газарт буюу 96 талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт АМГТГ-аас гаргажээ. Хамгийн их талбайтай нь Дорноговь, Төв аймаг ажээ.

Швейцарийн хөгжлийн агентлагаас тогтвортой бичил уурхайн төслийг 2005 оноос Монгол улсад хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат хэрэгжсэн 2005-2006 онд манай улсад бичил уурхайн чиглэлээр ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин 2007-2010 онд хэрэгжсэн төслийн хоёр дахь үе шатанд 308 дугаар журам батлагдан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг “хүлээн зөвшөөрөх” анхны алхмыг хийсэн гэж үздэг. 2011-2014 онд төслийн гурав дахь үе шатны хэрэгжилтийн гол үр дүнгийн нэг бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт бичил уурхайн асуудлыг тусгасан явдал аж. Тодорхой хуулийн зохицуулалттай болсноор бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбоо  байгуулагджээ. 2008 онд бичил уурхайн анхны төрийн бус байгууллага /ТББ/ байгуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 6625 бичил уурхайчин 67 төрийн бус байгууллага, 616 нөхөрлөлийн хүрээнд зохион байгуулалтад орж ажиллаж байна.

2016 оны байдлаар Монголбанкинд нийт 18 тонн алт тушаагдсанаас 10.3 тонн нь хувь иргэдээс тушаагджээ. Монголбанкны статистик үзүүлэлтээр хувь иргэдийн алт тушаалт 2014 онд 3.2 тонн, 2015 онд 5.95 тонн байсан юм. Алт тушаалт нэмэгдэхийн хэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орох орлого өсч буй. Хувь иргэдийн тушаасан алтны үзүүлэлтээр 2014 онд 6.2 тэрбум, 2015 онд 12.6 тэрбум, 2016 онд 22.9 тэрбум төгрөг роялти хэлбэрээр тушаагджээ. Тогтвортой бичил уурхайн төслийн зүгээс Уул уурхайн аврах албатай 2006 оноос хамтран ажилласнаар осол эндэгдэл харьцангуй буурсан. Өнгөрсөн онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй болохыг Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана онцолсон юм. Амь насны эрсдэл уурхайн талбараас гадна алт ялган авах ажиллагаанаас маш их хамааралтай. Энэ тал дээр мөнгөн усны хор хөнөөл нэлээд хурцаар яригддаг. Бичил уурхайчид алтыг ялгаж авахдаа мөнгөн усыг их хэмжээгээр ашиглах асуудалд анхаарч, шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд 2008 онд төслийн зүгээс гравитацийн аргаар алтыг бусад металаас салган авах технологийг бичил уурхайн салбарт нэвтрүүлсэн байна. Уг технологийг ашиглах цехүүд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад ажиллаж байгаа аж.

Бичил уурхайчид 310 га газрыг нөхөн сэргээв

Бичил уурхайчдыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцэх хамгийн том шалтгаан бол байгаль орчныг сүйтгэдэг, нийгмийн хариуцлагагүй гэсэн гол асуудал байдаг. Үүнд ч төслийн зүгээс анхааран  ажилласны үр дүнд 2016 оны байдлаар нийт 310 гаруй га газарт бичил уурхайчид нөхөн сэргээлт хийжээ. Ихэвчлэн орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийгдэхэд төслийн санхүүжилтээс гадна бичил уурхайчид ч өөрсдийн хөрөнгийг зарцуулсан байна. 2017 онд орон нутгийн бичил уурхайн төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарсан санхүүжилтээр таван аймгийн 40 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.

Монгол улсад 16 жил хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхайн төслийн сүүлийн буюу дөрөвдүгээр үе шат 2017-2018 онд хэрэгжихээр байна. Энэ шатанд бичил уурхайчдын алт тушаалтын системийг хялбаршуулах, ашгийг бодит эзэнд нь хүргэх зорилгоор Монголбанкны алт худалдан авах, металын сорьц хянаж тогтоох салбар үйл ажиллагааг орон нутагт байгуулах зорилт багтжээ. Уг зорилт нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх  “Алт 2” хөтөлбөртэй ч уялдаж буй. Мөн Монгол улсын бичил уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн ажил хэрэг, бүхий л туршлагыг олон улстай хуваалцах интернетэд суурилсан мэдээллийн нэгдсэн төвийг байгуулах ажил хэрэгжиж байна. Энэхүү мэдээллийн төвийн цахим хуудсыг оны хоёрдугаар улиралд нээхээр төлөвлөжээ.

Монгол улсын төрийн бодлого, Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс ч тэр ялгаагүй бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмжих биш хүний амь нас эндэх, байгаль орчинд хор хөнөөлгүй байхаас сэргийлэн тодорхой хууль эрх зүйн орчинд, зохион байгуулалттай явуулахыг зорьж байгаа юм. Энэ ч үүднээс төслөөс бичил уурхайчдыг ирээдүйд өөр ажил эрхлэхэд нь чиглүүлэх ажлыг зохион байгуулах болжээ. Оёдол, мужаан, ногоо тарих гэх зэрэг бизнес эрхлэхэд нь зохих санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Нэг бизнест ойролцоогоор 5 сая орчим төгрөг олгодог аж. Энэ жилээс зээл хэлбэрээр олгож эхлэх юм.

Үндсэндээ бичил уурхайн үйл ажиллагаа нь ядууралтай холбоотой байдаг. Нэгэнт хувиараа ашигт малтмал олборлох иргэдийг хорьж, бичил уурхайн үйл ажиллагааг үгүй болгож дийлэхгүйгээс хойш зөв зохистой зохицуулалт, зохион байгуулалтад оруулах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.  

Э.Жаргал


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 6 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 19 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 6 цаг 27 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 7 цаг 14 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.