Supertech нь бүх төрлийн автомашины хорт утааг 75% бууруулж, түлшийг 12% хэмнэнэ

2017-06-28 13:42


“YTМ Mongolia” компани  нь чанараараа дэлхийн брэнд болсон Японы Yokohama Rubber үйлдвэрийн дугуйн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр эх орныхоо зах зээлд анх оруулж ирж байсан бол  Италийн “ChatSim” хэмээх үүрэн утасны үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Дэлхийн дэвшилтэт технологийг Монгол улсдаа оруулж ирэхийг зорьдог “YTМ Mongolia” компани бас нэгэн шинэ технологийг Монголынхоо хэрэглэгчдийн  гарт хүргэх гэж байна. Энэ талаар “YTМ Mongolia” компанийг үүсгэн байгуулагч, захи­рал Д.Сэржбүдээтэй ярилцсан юм.


Компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллээс яриагаа эхэлье?  
“YTМ Mongolia” ХХК нь 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, YOKOHAMA брэндийн хөнгөн тэрэг, автобус, ачааны тэрэгний дугуйнаас эхлээд уул уурхайн машин техникийн бүхий л төрлийн дугуй, конвейер, гидрийн шланкийг Япон улсаас шууд нийлүүлэх үйл ажиллагаа эрхлээд 4 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудтай хамтын ажиллагаа үүсгэн ажиллаж байна. Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой зэрэг уурхайнуудад Японы Yokohama үйлдвэрийн дугуйн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн сүүлд Заамарын алтны уурхайнуудтай хамтран ажиллаж, өөрийн брэндийн дугуйнуудаа нийлүүлж эхлээд байгаа. Манай дугуй уурхайн нөхцөлд бүрэн шалгарсан бүтээгдэхүүн болоод байна. Суудлын автомашин болон 4х4 жийп ангиллын машинуудын хувьд YOKOHAMA брэндийн дугуй нь Монголын зах зээлд хүч түрэн орж ирж байгаа ба энэхүү 4 жилийн хугацаанд хэрэглэгчдэд өөрийн чанар, давуу талаа хэдийнэ таниулаад байна.

Yokohama компанийн талаар товч мэдээлэл өгөхөд Япон улсын резинэн эдлэлийн анхны үйлдвэр YOKOHAMA компани нь (The Yokohama Rubber Co.,Ltd) 1917 оны аравдугаар сард “Фурукава Электрик” (Furukawa Electric), Америкийн “Гүүд Рич” корпорацийн (Goodrich Corporation) хамтарсан компани болон анхны шаваа тавьсан юм. 1963 онд одоогийн нэрээрээ THE YOKOHAMA RUBBER CO.,LTD болж шинэчлэн байгуулагдсан түүхтэй. Дугуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Япон улсад тэргүүлэгч эгнээнд жагсдаг.  Япон улсад 10, дэлхий даяар 15 үйлдвэр, 25 салбар компанитай 17.6  мянга орчим ажилтантай дэлхийн хэмжээний дугуй үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг. Дэлхийн орон орны хэрэглэгчдийн талархлыг өндөр чанар, аюулгүй байдал, тав тух, сэтгэл татам хийцтэй бүтээгдэхүүнээрээ хүлээж чадсан нь YOKOHAMA брэндийн бүтээгдэхүүний технологийн дэвшлийн нууц нь юм.

Америк, Канад, Австрали, Герман, Филиппин, Вьетнам, Хятад, Тайланд, Орос зэрэг 7 улсад салбар компанитай. Энэ оны аравдугаар сард Японы Yokohama компанийн 100 жилийн ой тохионо. Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотноо болсон уул уурхайн үзэсгэлэнд Yokohama компани шинэ төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэ шинэ бүтээгдэхүүн нь 33R51 буюу радиал дугуй юм. 2015 онд манай компани нь “Эрдэнэт үйлдвэр”ХХК дээр 33R51 загварын дугуйг туршиж, тэрхүү туршилтын дүнгээ Yokohama үйлдвэр рүү илгээсэн. Тус үйлдвэрийн технологийн хэлтэст ирүүлсэн Монголоос гадна АНУ, Канад, Австрали, Казахстан гэсэн таван улсын уурхайн мэдээлэл дээр үндэслэн 33R51 загварын радиал дугуйг шинээр худалдаанд гаргаж эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Yokohama нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ үйл ажиллагаа явуулж буй уурхайн бодит судалгаа, мэдээлэлд үндэслэн шинээр бүтээж, илүү боловсронгуй болгож, шинэчилдэг гэсэн үг.



Дэвшилтэт технологи шингэсэн бүтээгдэхүүнийг эрэлхийлдэг “YTМ Mongolia” компани энэ удаад эх орныхоо хэрэглэгчдэд ямар “сюрприз“ барих гэж байна?
Машин техникийн YOKOHAMA брэндийн дугуйнаас гадна манай компани технологийн хувьд нэлээд олз омогтой явна. Бид Италийн технологи бүхий бүтээгдэгдэхүүнийг Монгол улсдаа шинээр оруулж ирээд байна. Тус улсад 10 гаруй жилийн өмнөөс анх худалдаанд гарсан “Supertech” бүтээгдэхүүний албан ёсны эрхийг “YTМ Mongolia” компани энэ оны тавдугаар сард авсан юм. Эх орныхоо хэрэгчлэгчдэд “Supertech” бүтээгдэхүүнээ танилцуулахад таатай байна. Уг бүтээгдэхүүний хамгийн гол онцлог болоод давуу тал нь автомашины яндангаас гарч байгаа утаан дахь хорт хийг 75% хүртэл бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12% хүртэл хэмнэдэг. “Supertech” нь 750 литр хүртэлх түлшний саванд суурилуулдаг. Үүнээс дээш хэмжээтэй түлшний саванд хосоор нь хэрэглэдэг. Овор хэмжээ тун бага. Нэг удаа суурилуулаад дахиж оролдох шаардлагагүй бөгөөд 5-10 жилийн хугацаатай ашиглагдана.

Энэ бүтээгдэхүүн нь таван төрөл байдаг. Уул уурхайн техник, жийп ангилал, жижиг машин, автобус гээд Монгол улсад өргөн хэрэглэдэг машинуудын төрлийг эхний ээлжинд бид оруулж ирээд байна. Байгальд ээлтэй энэхүү бүтээгдэхүүн манай улс, тэр дундаа Улаанбаатар хотын маань агаарын бохирдлыг бууруулахад бодитой үр дүн өгөх өндөр ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм.

Шатахууны импортоос 100% хараат манай улсын хувьд шатахууны хэмнэлттэй гэдэг нь тун чухал юм. Шинэ бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн үү?

Эхний ээлжинд жийп ангиллын машинд суурилуулаад эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн уурхайн техникүүдэд суурилуулахаар тохиролцож байгаа ба эхний ээлжинд туршилтаар Белазнуудад 14 хоногийн хугацаанд тавьж, түлш хэр хэмнэж байгаа талаар бодит үр дүн гаргаж ирэхээр ажиллаж байна. Мөн Багануурын уурхайн техникүүдэд суурилуулах санал тавьсан. Дараагаар нь  “Тавантолгой”, “Оюутолгой”, “Монголын Алт” гээд үндэсний томоохон үйлдвэрлэгч нарт танилцуулах төлөвлөгөөтэй  байгаа.

“Supertech” нь түлшний зарцуулалтыг 12% хүртэл хэмнэх учир Эрдэнэт, Багануур зэрэг олон жилийн настай, олборлолт нь гүн рүүгээ орж жил ирэх тусам түлшний хэрэглээ нь нэмэгдэж байгаа уурхайнуудад маш хэрэгтэй гэж бид харж байгаа. Тогтмол үйл ажиллагаатай уурхайн 26 белаз машинд   тооцоо хийж үзэхэд “Supertech”-ийг суурилуулснаар жилд 2,5 тэрбум төгрөг түлшний зарцуулалтаас хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг тооцох юм бол 10 гаруй тэрбум төгрөг болно. Ер нь аливаа уурхайн нийт түлшний зарцуулалтыг 10% хэмнэнэ гэдэг нь маш өндөр тоо юм. Одоо “Supertech” бүтээгдэхүүний туршилт, оношилгооны ажил хийгдэж байна.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахад “Supertech” бүтээгдэхүүн ямар бодит нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?
“Supertech” бүтээгдэхүүнийг туршилтаар суурилуулсан анхны дизель хөдөлгүүртэй машиныг зургаадугаар сарын 9-нд Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд оруулаад байгаа. Дараагаар нь бензин хөдөлгүүртэй машиныг оруулсан. Дизель болон бензин хөдөлгүүртэй машины туршилт амжилттай төдийгүй их сонирхолтой болсон. Туршилтаар дизель хөдөлгүүртэй 2006 оны Nissan Patrol маркийн машинд тест хийж үзсэн юм. Эхлээд машины яндангаас гарч байгаа хорт хийн хэмжээг шалгахад тусгай багажин дээр 90 гэсэн үзүүлэлтийг зааж байсан. Үүний дараагаар тухайн машины түлшний банкинд “Supertech” бүтээгдэхүүнийг суурилуулан 3 км яваад тестэлж үзэхэд багажны үзүүлэлт 41 зааж, утааны хорт хий 50%-иар буурсан байгаа юм.

Мөн 2002 оны бензин Toyota RAV-4 маркийн машинд туршилт хийж, эхлээд яндангаас гарч байгаа утааг тусгай багажаар шинжилж үзэхэд нүүрстөрөгчийн дутуу исэл буюу хорт угаарын хий нь 0,58%, нүүрс-устөрөгч нь 585ppm байсан ба банкинд нь “Supertech” бүтээгдэхүүнийг суурилуулан мөн адил 3 км яваад дахин хэмжилт хийж үзэхэд нүүрстөрөгчийн дутуу исэл нь 0,02%, нүүрс-устөрөгч нь 266ppm болж эрс буурсан үзүүлэлт гарсан. Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд оруулсан оношилгооны дүгнэлтээ Мэргэжлийн хяналтын газарт танилцуулан бүтээгдэхүүний гэрчилгээ авсны дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох бусад газарт танилцуулах бодолтой байна. Засгийн газрын зүгээс ч бүтээгдэхүүний ач холбогдол, үр өгөөжийг олж харж, бидний ажлыг дэмжинэ гэж найдаж байгаа.

“Supertech”-ийг дотоод шаталттай хөдөлгүүрээр ажилладаг бүх төрлийн машины моторт суурилуулах боломжтой. Тэр дундаа манай улсад хэрэгтэй хамгийн чухал давуу тал нь насжилт урт, элэгдэл их, шатахууны зарцуулалт   их, хорт утаа ялгаруулдаг машин техникт илүү ач тустай байгаа юм. Моторын үйл ажиллагааг дэмжихээс гадна яндан болон поршинд наалдсан тортог, хаягдлыг цэвэрлэдэг онцлогтой.

Жишээ нь, энэхүү төхөрөөмжийг суурилуулсан суудлын автомашин 4000-5000 км явахад яндангийн систем бүхэлдээ цэвэрлэгдэнэ. 

Өнөөдөр Монгол улсын маань тэргүүлэх зорилтын нэг нь агаарын бохирдлыг бууруулах болоод байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 25%-ийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг гэсэн тооцоо бий. Нийслэл хот дахь машины тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр болгон машинаа шинэчлэх чадал боломж тааруу байдгаас олон жилийн насжилттай автомашин маш их байна. Манай улс “евро 3” түлш хэрэглэдэг. Одоогоор “евро 5” руу орж чадахгүй байна. Чанарын дунд түвшний түлш хэрэглэж байгаа энэ үед   улам илүү хэмнэлттэй байж  агаарын бохирдолд нөлөөлөх хорт утааг бууруулах шаардлагатай.  Тиймээс уул уурхайн техникээс гадна автобус, жийп болоод жижиг машинуудад “Supertech” бүтээгдэхүүнийг суурилуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй гэж бид харж байгаа юм.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй энэхүү бүтээг­дэхүүнийг Монгол улсдаа оруулж ирэхийг зорьсон. “Supertech”-ийг нэвт­рүүлс­нээр хүн амын эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт  болоод зогсох­гүй эх орны хөгжилд хувь нэмэр оруу­лахуйц ажил болно гэдэгт итгэж байна.  

Компанийн цаашдын төлөвлөгөө, томоохон ажлуудаас сонирхуулахгүй юу?
Компани маань дэлхийн шинэ, дэвшилтэт технологийн чиглэлд цуцалтгүй эрэл хайгуул хийж явна. Сүүлийн үед Итали улсын технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсдаа нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэн холбооны “ChatSim” бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Одоо “Supertech” бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дэвшилтэт технологи шингэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр Италийн өөр бусад компаниудтай хамтын ажиллагаа үүсгэх яриа хэлэлцээр явж байгаа. Японы зарим нэг үйлдвэр, компаниудтай харилцаж байхад Италиас худалдаж авсан, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нэлээд их байдаг юм билээ. Бидэнд ч Италиас худалдан авахыг Японы түншүүд маань санал болгодог. Ийм учир бид Италийн техник технологийг судалж, эх орондоо оруулж ирэхийг зорьж, түрүүчээсээ ажил хэрэг болгоод явж байна.

“YTМ Mongolia” компани дугуй, уурхайн конвейерийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр ажиллаж байгаа бол манай “Рояал Групп”-ын охин компани “Суперлатив ресурс” ХХК нь Итали улсын үүрэн холбооны “ChatSim” компанийн онцгой эрхт дистрибьютерээр ажиллаж байна. Мөн бид онлайн худалдааны чиглэлээрх дэлхийн хамгийн том электрон худалдааны байгууллага “Алибаба” групптэй 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монголын тээвэр ложистикийн компаниудын төлөөлөгчдийг “Алибаба” групптэй танилцуулах арга хэмжээг өнгөрсөн тавдугаар сард зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан манай компанийн дараагийн зорьж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон ажлын нэг нь   Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор”-т багтах Худалдаа тээврийн ложистикийн сүлжээг байгуулах юм. Энэ нь Замын-Үүдийн боомтоор орж ирээд хойшоо Алтанбулагийн боомтоор гарах Монголын газар нутгаар дамжих тээвэрлэлтийг дотоодын тээвэр зуучлалын компаниуд гүйцэтгэхдээ “Алибаба” группын тээврийн олон улсын нэгдсэн системд багтах, нэг хэсэг нь болохыг зорьж байна. Энэ ажил маань судалгааны шатандаа явж байна. “Алибаба” группын тээвэрлэлтийг хийдэг “Cainiao”   компани нь  Хятадын тээвэрлэлтийн 80%-ийг дангаараа хийдэг. Тээвэр зуучлалын Хятадын энэ компанитай бид холбоо тогтоон, тодорхой мэдээллүүдээ солилцон ажиллаж байна. Заавал өндөр хурдны зам шинээр тавихгүйгээр байгаа нөөц боломж, хүчин чадалдаа тулгуурлан тээвэр зуучлалаа хийж эхлээд яваандаа  өнөөх олон урсгалтай хурдны замаа байгуулж болно гэж харж байна.

Аливаа технологи, бүтээгдэхүүний үнэ өртөг гэхээсээ илүүтэй манай улсад, монголчуудад өгөх үр өгөөж, ач холбогдол нь хамгийн чухал шүү дээ. Энэ нь манай компанийн үйл ажиллагааны гол бодлого, зорилт юм. Монголчууд бид цөөхүүлээ. Дэлхийн энэ шинэ техник технологийг цаг алдалгүй эх орондоо оруулж ирж ашиглах юм бол аль ч улсаас дутахгүй өндөр хөгжилд хүрэх боломжтой.

Төр засаг ганцаараа зүтгэх биш иргэн, аж ахуйн нэгж бүр өөрийгөө хөгжүүлэх юм бол Монгол улс  хурдан  хугацаанд өндөр хөгжилд хүрч чадна гэж би хувьдаа бодож явдаг.

Ярилцсанд баярлалаа.


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 30 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • 16 цаг 20 минутын өмнө
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
  • 16 цаг 21 минутын өмнө
    Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
  • 17 цаг 8 минутын өмнө
    Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
  • Уржигдар 15 цаг 31 минутад
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.