Уул уурхайн салбарын хуулиудын давхардлыг арилгана

2017-12-04
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ийнхүү 10 гаруй хуулийн хийдэл, зөрчил, давхардлын тайлан, эдгээр хуульд оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийнхэн:
-Ашигт малтмалын тухай
-Газрын тосны тухай
-Газрын хэвлийн тухай
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
-Цөмийн энергийн тухай
-Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчлийг тогтоон, нэгтгэсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах судалгааны тайланг судлаж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багтай хамтран боловсруулсан ба Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Улсын Их хурлын энэ намрын нэгдсэн чуулганд хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хуулиудын уялдааг хангах нь иргэд, аж ахуйн нэгж, төр хуулийн зохицуулалтын талаар нэгдсэн ойлголттой болж, аливаа хэрэг маргаан буурахад нөлөөлөхөөс гадна үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс  байнга шүүмжлэлд өртдөг эрдэс, баялгийн хууль тогтоомжийн эрх зүйн орчны ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.