“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагджээ

2018-09-12 13:43

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын  зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй. Энэ хүрээнд 8 үе шаттай  ажлын 5 дахь дээрээ явж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Одоогоор олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд зарлагджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилийн байдлаар  952 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.9 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар, улсад 290,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа бөгөөд  компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өссөөр буйг тэрээр тодотгож байсан. Түүнчлэн компанийн цэвэр ашиг 337 тэрбум төгрөг болжээ. 2018 онд 373 гаруй  тэрбум төгрөгийн цэвэр ашигтай буюу 110%-ийн гүйцэтгэлтэй ажиллахаар төлөвлөсөн ч хагас жилийн байдлаар ийнхүү    131%-ийн гүйцэтгэлтэй буюу 483 тэрбум төгрөгт хүрчээ. Цэвэр ашиг өсөхийн хэмжээгээр ногдол ашиг, IPO, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нь нэмэгдэнэ гэдгийг тэрээр мөн дурьдсан. 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр ЭТТ нь 1072 хувьцааг амь оруулж, иргэн бүртээ ногдол ашиг тараах аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил 10,5 сая тонн нүүрсийг олборлохоор хүчин чадлаа тооцож ажиллаж байгаа ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайдын өгсөн чиглэлийн дагуу  2018 онд 13 сая, 2019 онд 15 сая, 2020 онд 20 сая, 2021 болон 2022 оноос бүрэн хүчин чадал буюу 35 сая  тонныг олборлохоор төлөвлөөд буйг дурьдлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагдан ажиллаж эхлээд байгаа аж. Одоогоор тус нэгжийн удирдлага ажлаа аваад удаагүй тул үйл ажиллагаатайгаа танилцах эхний алхам хийгдэж байгаагаа нуусангүй. Тус компанийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал болохоос өмнө ажлын  төлөвлөгөөгөө гаргаад ТУЗ-даа танилцуулах юм байна. Тиймээс одоогоор бэлтгэл ажил дөнгөж  хийгдэж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж.  Есдүгээр сардаа багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр гарахаар төлөвлөжээ.

Есдүгээр сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох бөгөөд энэ хурлаар ТУЗ-ын хараат бус байдлыг бий болгох асуудлыг шийдвэрлэх аж. ТУЗ-ын хараат бус  гишүүдэд нэр дэвшүүлэх ажил эхэлсэн бөгөөд шаардлага хангасан гэж үзвэл хэн ч нэрээ дэвшүүлж болно гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус “Олон нийтийн зөвлөл” байгуулахаар шийдвэрлэжээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг тус компаниас мэдээллээ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлээр ажиллах аж. Тус зөвлөл нь 9 гишүүнтэй байж, гишүүдийг олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх, санал асуулга явуулах хэлбэрээр шалгаруулах юм байна. Нэр дэвшүүлэх үйл явц өндөөрөөс эхлэн 14 хоног, сонгон шалгаруулах үйл явц мөн 14 хоногийн хугацаанд үргэлжлэх ажээ.

Компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК шинээр гарч буй ажлын байрны талаарх мэдээллийг компанийн цахим хуудсанд тогтмол байршуулж, тухай бүр нь нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байхаар болжээ. 

Түүнчлэн тус компани байгуулагдсанаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг цахим хуудсандаа байршуулжээ.    

Г.Идэр

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 2 минутын өмнө
    Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 16 цаг 00 минутад
    Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
  • Уржигдар 13 цаг 40 минутад
    “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
  • 2021-05-14 14:15
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 2021-05-14 13:15
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.