Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв

2019-01-10

Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ. Учир нь ОПЕК-ийн гишүүн орон болох Саудын Араб энэ сард экспортын хэмжээгээ өмнөх арваннэгдүгээр сарынхаас 800 мянган баррель/өдөр-өөр бууруулж 7.1 сая баррель/өдөр болгохоо мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар газрын тосны ханш эргээд 80 ам.доллар/баррель болно гэсэн хүлээлттэй байгаа ч энэхүү борлуулалтын таналт нь зах зээлд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй гэж шинжээчид тайлбарлаж байна.

Газрын тосны үнийн өсөлт нь АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр ахицтай болж ирж буйтай мөн холбоотой.

ОПЕК-ийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард 630 мянган баррель/өдөр-өөр буурч 32.43 сая баррель/өдөр болсон тухай түүхий эдийн зах зээлийн судалгааны байгууллага Platts-ын тайланд мэдээлсэн байна. Оны эхний хагасын хугацаанд ОПЕК-ийн гишүүн орнууд нийт үйлдвэрлэлээ өмнөх аравдугаар сарынхтай харьцуулахад 1.2 сая баррель/өдөр-өөр бууруулахаар тогтоод байгаа юм. Энэ нь нийлүүлэлтийг эрэлтээс давуулахгүй байж, ханшийг тогтоох зорилготой.

Гэсэн ч Голдман Сакс банкнаас энэ оны Брэнт маркийн газрын тосны ханшийн төлөвийг өмнөх тооцооллоосоо (70 ам.доллар/баррель) бууруулахаар болж 62.5 ам.доллар/баррель болгож өөрчилсөн байна. Ийнхүү ханшийн таамгаа бууруулж буй шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдэл хүчтэй байхын сацуу АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл нэмэгдэх зэрэгтэй холбоотой ажээ.

Газрын тосны ханш дэлхийн зах зээлд өнгөрсөн аравдугаар сард олон жилийн дээд түвшинд хүрч өссөн ч эргээд огцом буурч 50 ам.доллар/баррель-д хадгалагдаж байсан нь ийнхүү тодорхой өсөлт харагдаж эхэллээ. Гэвч үнийн өсөлтийн тухайд судлаачид эргэлзэнгүй байна. 

Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.