Давхар баяр угтсан их бүтээн байгуулалт

2019-12-04 12:19

Э.Оджаргал

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбат, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, МХЕГ-ын БОГУУХГ-ын дарга Н.Батбаяр зэрэг төрийн байгууллага болон бусад төлөөлөгч оролцсон юм.  

“Баянгол” уурхайн хотхон. 2013 оны зун анх “Баянгол” уурхайг сурвалжлахаар томилолтоор ирж байсан юм. Тухайн үеийн хотхоны хоёр давхар байгууламж, барилгуудыг уурхайн ажилчид өөрсдөө барьж босгосон тухай дурсан ярьж байв. Харин таван жилийн дараа дахин “Баянгол” уурхайн хотхонд зочлоход минь иж бүрэн харуул хамгаалалттай, гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, шилэн туннелиэр холбогдсон цогцолбор хороолол сүндэрлэжээ. Ажилчдын ажиллах эрүүл, ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарсан орчин үеийн шийдэл бүхий тохижуулалттай Монголдоо анхны уурхайн хотхон болж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тодорхой дэвшил, ахиц гаргаж буй нэг тод жишээ энэ.   

Нийт 16 мянган ам метр талбайг хамарсан хотхон нь  ажиллагсдын болон гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн 500 гаруй ортой орон сууцны 7 барилга, төвлөрсөн нэгдсэн халаалтын уурын зуух, 300 хүний суудалтай гал тогоо, мөн хэмжээний багтаамжтай Соёл, спортын ордон, зочид буудал, цахилгааны 2 дэд станц, оффисын барилга, зам талбай, гэрэлтүүлэг, үерийн усны далан, нэгдсэн цэвэрлэх байгууламж, лаборатори, гэх мэт нийт 18 байгууламж, 13 мянган ам метр   гадна зам талбайн  тохижилтыг багтаажээ. Хүнсний эрүүл ахуйн байдлыг хангаж мах ногооны зоорь, хүнсний агуулгыг мөн шинэчлэлээр чухалчилжээ. Гурван давхар бүхий орон сууц тус бүр ажилчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан иж бүрэн тохижилттой номын сан, компьютерын өрөө, фитнесс заалтай. Оффис, Соёл спортын ордон, зочид буудал зэрэг гол барилгууд хоорондоо шилэн туннелиэр холбогджээ. Өнөөдөр “Болдтөмөр Ерөө гол” компани  1200 гаруй ажилчидтай. Энэ хамт олон өөрсдийн хүчээр “Баянгол” уурхай, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, ажилчдын хотхоныг цогцлоож, Монгол Улсын орлого бүрдүүлэхэд эрдсийн экспортод чухал байр суурь эзэлж байна.

 


Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо. “Монголиан Транс Ложистик” компани буюу “Баянгол” төмөр зам тавигдсаны 10 жилийн ойд “Хандгайт” өртөөнд Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо байгуулжээ. Дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн энэ төвийг хувийн хэвшил анх удаа Монгол Улсад нээж байгаагаараа онцлог юм. Оросын РЖД-ээс төмөр замын тоног төхөөрөмж, сэлбэг материалын үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан ОХУ-ын төмөр замын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани  болох “Судотехнология”,  Хятад-Германы хамтарсан  “NSH-CTI” компанийн орчин үеийн шийдэл бүхий хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчилсөн, ажлын бүтээмж нэмэгдүүлэх, олон улсын ISO чанарын шаардлагыг хангасан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан Засварын цех, Тэргэнцэр цех, Хос дугуйн цех, Механик цех, Авто тоормосын тасаг гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж буй.  

“Монголиан Транс Ложистик” нь төмөр замын үйл ажиллагаа хариуцсан охин компани юм.  Өдгөө үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад оролцож, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 12 км төмөр замыг байгуулах ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн боловсруулсан зураг төслөөр дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэжээ. Ашиглалтад бэлэн болсон энэхүү “Сайн ус” төмөр зам нь Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын Нэгдүгээр үе шатанд барихаар тусгагдсан Сайншанд-Баруун Урт-Хөөт- Чойбалсан чиглэлийн төмөр замын эхлэл болж байгаа гэдгийг “Монголиан Транс Ложистик” компанийн Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар онцолж байлаа. “Болдтөмөр Ерөө гол” компани нь анх уурхайн ашиглалтаас урьтаж дэд бүтцээ хөгжүүлэхэд анхаарсан юм. Тэр дундаа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутгийн байгаль орчинд хор нөлөө учруулахаас сэргийлж, эко тээвэр буюу төмөр замаар уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 134 дүгээр тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу 1520 мм цариг бүхий 115 км дэлгэмэл урттай 2  зөрлөг, 3 өртөө бүхий төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан билээ. “Баянгол” төмөр зам нь Монгол Улсад сүүлийн 45 жилд шинээр, анх удаа хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын суурь бүтэц юм.

Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр.  Ирээ­дүйд “Болдтөмөр Ерөө гол” компани нэн тэргүүнд Монгол Улсдаа нэмүү өртөг шингээх үйлдвэрийг байгуулах зорилт эрмэлзэл нь өнөөдөр бодит өрнөж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Нойтон соронзон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг байгуулж байгаа юм. Жилд 2 тонн төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь усыг 90% буцаан ашиглах технологитай байх аж.  Энэ жил эхэлсэн бүтээн байгуулалтын ажлын явц 45%-тай явагдаж байгаа бөгөөд 2020 онд багтаан ашиглалтанд оруулахаар зорьж буй тухай “Болдтөмөр Ерөө гол” компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү илтгэлдээ дурдсан юм.


“Болдтөмөр Ерөө гол” компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү “Баянгол” уурхайн төмрийн хүдрийн нийт тогтоогдсон нөөц 132 сая тонн ба таамаглаж буй нөөц ойролцоогоор 150  сая тонн хүрэх магадлалтай. Компани төмөр зам, авто зам, харилцаа холбоо, цахилгаан хангамж, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, 1200 хүний багтаамж бүхий уурхайн цогцолбор амьдрах орчныг бүрдүүлж дэд бүтцээ цогцоор нь бүрэн шийдсэн.  Нийт ажилчдын 69% нь Сэлэнгэ аймгийн иргэд байдаг бол үүнээс 279 нь Ерөө сумынх байна. 2019 он ажиллагсдын сургалт хөгжилд ихээхэн анхаарсан жил байсан бөгөөд 177 цагийн мэргэжлийн болон Ерөнхий чадварын сургалтад хамруулсан. 2012 оос ирээдүйн нөхөн сэргээлт, ойжуулалт, хотхоны тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд таригдах мод бэлтгэх зорилгоор мод үржүүлгийн талбайг байгуулан 11 зүйлийн жимсний 5000 гаруй мод бут үржүүлэн орон нутгийн нөхөн сэргээлтийн компанитай хамтран нөхөн сэргээлтийн ажлыг жил бүр тогтмол хийсээр байна. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон  Ерөө, Бугант, Хүдэр, Жаргалант, Шаамар сумдтай хамтран ажиллах гэрээний  дагуу “Ерөө Баянгол” сангаар дамжуулан 2007-2013 онд нийт 2.2 тэрбум, 2013-2017 онд 1.1 тэрбум, зөвхөн 2018 онд 1.3 тэрбум төгрөгийг тус тус сум, орон нутагт олгосон. “Болдтөмөр Ерөө гол” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 15 жилийн хугацаанд нийт 303.6 тэрбум төгрөгийг татвар шимтгэл хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс АМНАТ 133.9 тэрбум, аж ахуй нэгжийн албан татварт 57.5 тэрбум төгрөг юм. Орон нутгийн төсөвт нийт 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Гадаад, дотоодын 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 170 гаруй тэрбум  төгрөгийн бараа бүтээгдэхүүн болоод ажил үйлчилгээ худалдан авах байдлаар хамтран ажилладаг. Уул уурхайн үйл ажиллагаанаас гадна сум орон нутгийн иргэдийн бэлтгэн нийлүүлдэг төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг худалдан авч хамтран ажилладгаа дурдах нь зүйтэй байх.  

“Монголиан Транс Ложистик” компанийн Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар “Одоогоос 15 жилийн өмнөөс бид төмөр замын салбарт хөл тавьж, одоог хүртэл төмөр замын тээврийн салбарын амжилт, ололт, бэрхшээл, хүндрэлийг нийт төмөр замчидтай хамт туулж яваа нь бидний хувьд эрсдэлтэй ч зөв шийдвэр гэж ойлгож байна. 

Энэ салбарт орж ажиллахад тулгарсан бодит болон зохиомол олон саад бэрхшээлийн дотроос цаашид анхаарах нэг зүйл бол яах аргагүй төмөр замын салбарт аль эрт боловсруулагдан мөрдөгдөж байгаа зарим заавар журам. Энэ ажлыг хариуцдаг зарим хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхгүй бол цаг үе, техник технологийн хөгжил, шийдлээс хоцорсон байдлаас шалтгаалан олон улсын төмөр зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа инноваци, өндөр үр ашигтай техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд бэрхшээл тулгарсаар байх болно. Манай улсын паркийн ачааны вагоны ашиглалт, засварын ажилд өмчийн бүх хэлбэрийн компаниуд хамтран хийж, хэрэгжүүлэх, шийдэх  нэлээд ажил байгаа. Манай компани одоо ОХУ-д үйлдвэрлэгдсэн 1000, өргөн царигийн стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2003, нийт 3003 ачааны вагонтойгоор үйл ажиллагаа  явуулж байна. Энэ нь Монгол Улсын ачааны вагоны паркийн 45%-ийг эзэлж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа “Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа чухал байдаг. Нийт 3000 гаруй вагонд засвар үйлчилгээ хийж, найдвартай үйл ажиллагааг хангах зорилттой шинэ техникээр тоноглогдсон, шинэ технологи нэвтрүүлсэн депо “Баянгол” төмөр замд нээгдэж байна. Энэ нь Монгол Улсын төмөр замын тээвэрт маш их ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл төмөр замын бүх зүтгүүрийн вагоны  засвар үйлчилгээг  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнхараа дахь ачааны вагон депо гүйцэтгэж ирсэн. Энэ нь Монгол Улсын ууган депод тооцогдоно. Тэгвэл улсын хэмжээнд хоёр дахь буюу “Баянгол”төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээний энэхүү депо ашиглалтад орсноор төмөр замын үйлдвэрлэх, засварлах хүчин чадал 2 дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 53 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 13 цаг 39 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.