Дижитал шилжилт

2020-01-14 11:40

Н. Баттулга “Ай Ти Зон” компанийн Ерөнхий захирал

XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов.

Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29% нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбараас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.

Дижитал шилжилт, дижитал бизнесийн шилжилт, дижитал аялал гэж юу вэ? Өнгөцхөн тодорхойлбол дижитал технологийг ашиглан цаасгүй хэрэглээг бий болгоно гэж ойлгож болох. Тэгвэл IMD байгууллагын тодорхойлсноор:

“Дижитал бизнесийн шилжилт гэдэг нь дижитал технологиуд болон Бизнесийн шинэ загварт суурилан компанийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх Байгууллагын өөрчлөлт юм.”
Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлс­нээр хэрэгждэг үйл явц биш. Харин байгууллагыг бүрдүүлэгч хү­мүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чад­вар гэх зэрэг үнэ цэнийн хэл­хээ­нүүдийн өөрчлөлтүүдтэй дижи­­тал технологийг хамтатгах за­маар хийх өөрчлөлтийг дижитал бизнесийн шилжилт гэж ойлгож байна. 

Тэгвэл энэхүү шилжилтийг нөхцөлдүүлэгч Цахим технологиуд болон Бизнесийн загвар гэж юу вэ?

Цахим технологи гэдэг нь бизнесийн орчны нөлөөлөлд тооцдог нийгэм, улс төр, соёл болон эдийн засаг шиг бие даасан томоохон Нөлөөлөгч хүчин зүйлийг хэлнэ. Дараах технологиуд нь Дижитал шилжилтийг авчрахад онцгой хэрэглэгдэж байна.  Үүнд:
•    Их өгөгдөл буюу Big Data  (Aналитик хэрэглэгдэхүүн, программ хангамж г.м)

•    Mобайл программ хангамж
•    Сошиал медиа программууд
•    Төрөл бүрийн дундын платформууд, программ хангамжууд
•    Клауд болон IoT, AI технологиуд

Уламжлалт худалдааны салбарын хувьд бизнесийн загвараа өөрчлөхөөс аргагүйд хүрч байна. Учир нь дээрх технологийн тусламжтайгаар ганц ч дэлгүүрийн барилгагүй, салбаргүй үй олон дэлгүүр, худалдааны байгууллагууд бий болж уламжлалт салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Ганц ч зочид буудлын өрөөгүй AirBnB компанийн шинэ бизнесийн загвар дээрх технологиудын тусламжтайгаар өндөр амжилт олсон гэх зэрэг жишээг дурдаж болно.

Дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох, хамгийн гол нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилтод хүрэхэд оршиж байдаг.
Тэгвэл энэхүү Дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ? Дижитал шилжилт нь ямар нэг тоног төхөөрөмж, программ хангамж хэрэглээд эсвэл шинэ технологи нэвтрүүлээд л болох үйл явц биш бөгөөд энэ нь байгууллагын урт хугацааны аялал байдаг. Энэхүү үндсэн зорилгодоо хүрэх аяллыг дараах байдлаар зураглаж болно.

ЯАГААД?       ЮУГ?    ЯАЖ?

Яагаад Дижитал шилжилтийг хийх ёстой вэ?

Өмнө дурдаж байсанчлан судалгаанд оролцогч жижиглэнгийн худалдаа, зочид буудал, медиа салбарынхны 50% гаруй нь дараагийн 5 жилд Дижитал шилжилт салбарт нь хүчтэй явагдах ба бизнесээ үүнд нийцүүлэх хүсэлтэй гэсэн бол харьцангуй бага нөлөөлөлд автана гэж уул уурхай, газрын тос олборлолт, дэд бүтцийн компаниудын 30% орчим хувь нь хариулсан байна.
Өрсөлдөөний орчин ширүүсэн технологийн нөлөө улам их болж буй энэ цаг үед компаниуд бизнесийн загвар, стратегидаа эрс өөрчлөлтүүдийг хийж буй бөгөөд энэхүү өөрчлөлтүүд нь ихэвчлэн цахим бизнесийн шилжилтийн стратеги болон тодорхойлогдож байна. Та өрсөлдөөнд тэсэж үлдэх, улмаар салбарынхаа манлайлагч нь байя гэж л байгаа бол Дижитал шилжилтийг байгууллагадаа хийхээс өөр аргагүй болох нь гэж ойлгож болно.

Нийт судалгаанд оролцогчдын 69% нь Дижитал шилжилтэд бэлэн байх ёстой гэж хариулсан ба 55% нь Энэ асуудал захирлуудын зөвлөлийн түвшинд шийдэгдэх дээд түвшний стратегийн асуудал гэж хариулсан байна. 

Үндсэндээ Дижитал шилжилтэд зайлшгүй шаардлагатай дээрх хүчин зүйлсийг зэрэг авч үзэн өөрчлөлтийг хийх бөгөөд эндээс гарсан анализын үр дүн дээр төвлөрөн ажилладаг. Жишээ нь: Дижитал шилжилтийг компанийн ажиллагсдын оролцоотой  хийх тул тэдгээрийн дижитал боловсролыг дээшлүүлэх, сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, бэлтгэх, мэргэшүүлэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, компанийн соёлыг илүү дижитал хэлбэрт оруулах гэх мэт дээр өөрчлөлтийг хийнэ. Процессын хувьд нарийн шинжилгээ хийснээр компанид үр ашиггүй процессуудыг илрүүлэн гаргаж, тэдгээрийг байхгүй болгох эсвэл автоматжуулах, ухаалаг систем нэвтрүүлж цаг хугацаа, үр ашгийг дээшлүүлэх шийдлийг боловсруулах гэх мэт.

Дижитал шилжилтийг яагаад хийх болсон ба юуг Дижитал шилжилтээр хийхээ нэгэнт шийдсэн бол одоо хэрхэн хийх вэ гэсэн асуултад хариулах юм.
Дижитал шилжилтийг хийхэд хамгийн бэрхшээлтэй алхам бол яаж хийх вэ гэдэгт байдаг. Нийт Дижитал шилжилт хийсэн байгууллагуудын дөнгөж 30 орчим хувь нь л амжилттай үр дүнд хүрсэн байдаг бол ихэнх хэсэг нь тавьсан зорилтоо хангаж чадаагүй байдаг нь Дижитал шилжилтийг гүйцэтгэх шатандаа алдаа гаргасан байх нь элбэг байдаг байна.

Дижитал шилжилтийг хийх шалгарсан жор гэж байхгүй ба салбар бүрд харилцан адилгүй байдаг. Гэвч энэ удаа Дижитал шилжилтийг яаж хийвэл оновчтой байх нэгэн шалгарсан аргачлал болох Цахим бизнесийн ажайл аргачлал (Digital Business Agility) -ын тухай танилцуулъя.

Энэхүү аргачлалын хамгийн эхний ойлголт болох Мэдээллийн соргог байдал нь үндсэн 3 ерөнхий хэсэгт хуваагдана. Юуны түрүүн тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг маш сайтар мэдэрч, мэдээллийг тогтмол авч дүн шинжилгээ хийж байх. Хоёрдугаарт өрсөлдөгчид, салбар дотор болон гадна технологийн болон зах зээлийн ямар өөрчлөлтүүд явагдаж байгааг сайтар анзаарах. Гуравдугаарт хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид болон ажиллагсдаасаа ирж буй санал санаачилгыг туйлын соргогоор хүлээн авч хариу үйлдэл хийдэг байх нь чухал байдаг. Товчхондоо хэлбэл мэдээлэлд соргог байна гэдэг нь оффисоос гарч бүтээгдэхүүнийхээ эцсийн хэрэглэгч нартайгаа тулж ажиллахыг хэлж байгаа юм. Энэхүү соргог байдлыг Дижитал шилжилтэд онцгой байр суурь эзлэх сошиал сүлжээ, холбоос бүхий төхөөрөмж, сүлжээ, дүн шинжилгээний программуудыг ашиглан дээшлүүлж болно.

Компанийн хэмжээнд ийнхүү орчны мэдээлэлд дүн шинжилгээг тогтмол хийхээс гадна дотоод мэдээллийн системийг сайтар бүрдүүлэх нь чухал байдаг. Нэгэнт компанийн хэмжээнд томоохон өөрчлөлт хийгдэж байгаа бол нийт компанийнхны хоорондын уялдаа, харилцаа холбоо туйлын чухал болно. Хэлтэс хооронд, компанийн бүхий л түвшинд явагдаж буй өөрчлөлтийн үр дүнг шуурхай гаргаж мэдээллээр хангаснаар компанийн хэмжээний шийдвэр гаргалт шуурхай болж өөрчлөлтийн хурд нэмэгддэг. Эдгээрийг МТ-н шийдлүүдээр гүйцэтгэх ба үүнд: компанийн мэдлэгийн сан бүрдүүлэх, маш хүчтэй уян хатан харилцааны программуудыг ашиглах, төрөл бүрийн тайлан, дашбоардуудыг гаргах гэх мэт байдаг. Компанид буй мэдээллүүдийг үр ашигтайгаар нь, ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэр гаргалтад тухайн цаг хугацаанд гаргах нь өөрчлөлтийг хийхэд нэн тэргүүний ач холбогдолтой болдог.

Дээр бид дурдаж байсанчлан Дижитал шилжилт хийх нь амаргүй ажил. Үүнд амжилттай болгох ажайл аргачлалын нэгэн чухал үйлдэл бол шуурхай гүйцэтгэл юм.   Хэдий хурдтай гүйцэтгэл хийнэ төдий чинээ үр дүнгээ хурдан гарган авч дараагийн шийдвэр рүү шилжиж байдаг. Анхны оролдлогоороо өөрчлөлтийг амжилттай болгох нь тун ховор. Харин хурдан гүйцэтгэл нь алдаанаасаа суралцан маш хурдтай дараагийн сайжруулалт хийх боломжийг олгож байдаг тул шинэчлэлт, өөрчлөлт хийж буй байгууллагууд алдаанаас айдаггүй, тэд дараагийн амжилттай хувилбарыг гаргатал шийдвэрээ гаргаж туршилтаа үргэлжлүүлсээр байдаг юм.

Энэхүү ажайл аргачлалыг Дижитал шилжилт хийхдээ хэрэглэснээр компанийн хувьд маш эрчимтэй үйл ажиллагааг бий болгох ба санхүүгийн хувьд ч хүчирхэгжих нөхцөлийг бүрдүүлэн тухайн байгууллагыг илүү динамик, санаачилга дээр суурилсан соёлтой болгож, ямар ч өрсөлдөөний нөхцөлд уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байдаг давуу талтай болдог.  

Дүгнээд хэлэхэд дижитал шилжилт бол ердөө л өөрчлөлтийн тухай ойлголт юм. Зарим судалгаанаас харахад одоог хүртэл дижитал шилжилтийн бизнес дэх нөлөөллийг дутуу үнэлсээр байгаа компани, байгууллагууд байсаар байна. Дижитал шилжилт гэдэг нь бизнесийн тогтвортой байдал, урт хугацааны давуу байдлыг хадгалах стратегийн нэг хэлбэр бөгөөд дээр дурдагдсан үнэ цэнийн хэлхээснүүдийн чухам аль хэсэгт ямар арга ашиглан хийх талаарх ойлголт юм. Энэхүү дижитал шилжилттэй холбоотой бизнесийн ертөнцөд олон шинэ ойлголтууд бий болж байгаа бөгөөд тухайлбал шинэ бизнес загвар, шинэ мэргэжлүүд, шинэ бүтээгдэхүүн  үйлчилгээнүүд, шинэ бизнесийн салбарууд үүссээр байна.

Та дижитал шилжилтэд бэлэн үү? 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.37)
    Робот хүнийг боолчлоно гэж нострадамус зөгнөсөн
    2020 оны 11 сарын 15 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 47 минутын өмнө
    Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 16 цаг 00 минутад
    Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
  • Уржигдар 13 цаг 40 минутад
    “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
  • 2021-05-14 14:15
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 2021-05-14 13:15
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.