“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх”

2020-09-04 14:31

“Монголчууд хөгжихийг хүснэ. Тиймээс  ч мянганы, тогтвортой, ногоон, солонгон, улсын, хүний гээд хөгжих гарцуудыг хайсаар иржээ. Бидний хүсэж буй хөгжил гэж чухамдаа юуг хэлэх вэ? Энэ тухай ширээ тойроод хэлэлцэхэд хүн бүрд санаа бий, гэсэн ч өнөөг хүртэл юу, хэрхэн гэдэгтээ тогтоогүй хэвээр л, мөнхүү хөгжил гэдэг тогтсон  ганц утгаар тодорхойлогдчих зүйл биш билээ. Тэрхүү ганц утгаар үл тодорхойлогдох хөгжилд хүрэхэд ашиглах нэг хэрэгсэл болгож байгаль эх бидэнд эрдэс баялгаа харамгүй хайрлажээ. Энэ баялгийг хэрхэн ашиглаж, хөгжүүлж шимийг нь жигд тэгш хүртэх вэ гэвэл ахиад л өөр өөр санаа, шийдэл ургана” хэмээн “Гайхамшигт 50:Жишиг өөрчилсөн түүх” номын зохиогчид өмнөтгөлдөө бичсэн байна. 

Уг номын нээлт өчигдөр “Новотел” зочид буудалд болсон бөгөөд эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид  уригдан  иржээ.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал номын баярыг  нээж хэлсэн үгэндээ “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой асуудлууд тусгагдсан. Үүнийг бид хэрэгжүүлэн ажиллахдаа анхаарах ёстой. Жендэрийн тэгш байдлын талаар баримтлах  бодлогоо хэрэгжүүлж байгаа нэг ажил нь өнөөдрийн үйл явдал юм“ хэмээн тодотгов. Мөн Канад Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Э.Ивкоф “Уул уурхайн ажиллах хүчний дундаж насжилт нэмэгдэж байгаа энэ шинэ эринд уул уурхайн салбарт аль болох олон янзын хүмүүсийг татан оролцуулах нь  амжилт олоход нэн чухал. Өнгөрсөн долоо хоногт би Оюутолгойд очих завшаан тохиосон. Оюутолгойн уурхайд Канад улс нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэнд байхдаа би Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Оюутолгой болон Монголын бусад уурхайд мэргэжлийн ажил хийж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих ажлынхаа талаар надад ярьсан юм” хэмээн гэлээ. 

Номын зохиогч Ч.Бат-Уянга “Байгаль эх бидэнд баялгаа харамгүй хайрласан. Үүнийг бид Монгол Улсын хөгжилд зориулах учиртай. Ийм ойлголтоороо эрдэс баялгийн салбарын өчигдөр,өнөөдөр, маргаашийг хэн бүтээж байгаа вэ гэсэн асуултад бид хариулахыг зорьсон”  гэсэн бол Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга О.Туяа “Ном бүтэх нь өөрөө түүх юм байна. Өнгөрсөн салбарт эмэгтэйчүүд хаана юу бүтээж, хөдөлмөрлөж ирсэнийг  харуулахын тулд энэхүү номыг орчин цагийн менежментийн аргаар бүтээсэн” гэсэн юм.    

Уг номыг бүтээхдээ орчин цагийн хэмээгдэх 1922 оноос буюу Налайхын уурхайгаас эхлэн эмэгтэй уурхайчдыг эрэх нь зүйн хэрэг  гэж үзжээ. “Эрчүүдийн салбар” хэмээх тогтсон жишгийг өөрчлөн цөөн хэдүүлхэн бүсгүйчүүл төдийгөөс өдий хүртэлх салбарын зуун жилийн түүхийн бүхий л хугацаанд ажиллаж хөдөлмөрлөсөөр ирсэн нь хамгийн чухаг баримт хэмээн номд өгүүлсэн байна. Тиймээс ч “2000 оны сүүл үеэс л эмэгтэйчүүд анхлан гүний уурхайд ажиллаж буй” гэх ташаа мэдээлэлд энэ ном бат нот няцаалт болно гэдэгт найдаж буйгаа номын зохиогчид онцлон дурджээ.  Номонд геологич-гидрогеологич Ц.Гарамжав, математикч С.Энхтуяа “Монполимет” группын захирал/, геохимич С.Оюун /УИХ-ын гишүүн/, Л.Болормаа /The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч/ Д.Эрдэнэчимэг /Иргэний нийгмийн төлөөлөл/, Б.Мэндбаяр /хариуцлагатай уул уурхайн зөвлөх/ зэрэг салбарын манлайлагчдын олон хөрөг багтжээ. Номын зохиогчоор  төслийн багийн Ерөнхий зохицуулагч Ч.Бат-Уянга, дэд зохицуулагч О.Туяа, Ч.Анун нарын хүмүүс  ажилласан байна. 

Дүр сонголтын хувьд бүх цаг үе хийгээд эрдэс баялгийн салбарт оролцогч дэд салбар бүрээс төлөөлөл оруулахыг хичээжээ. Дүр судлах явцад нийтдээ 1000 орчим эмэгтэй уурхайчдын мэдээллийг нягталж, үүнээс 400 гаруй уурхайчдын материалыг бүрэн судалсан гэдгээ төслийн багийнхан илэрхийллээ. “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номд тэдгээрээс  50 дүрийг “сонгож” оруулсан байна. Дүрийн дарааллыг  төлөөлж буй дэд салбар, байгууллагын түүхэн он цаг, хөндөж буй  асуудлаар тогтоосон бөгөөд хооронд нь харьцуулах, эрэмбэлэх зорилгогүй гэдгийг ч санууллаа. Мөн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид дүрийн түүхийг тодруулж, санал зөвлөгөө өгчээ. Дүрийн хөргүүдийг мэргэжлийн зураачид зурсан байна. 

Уг номын бичлэгт fact-check буюу баримтыг нягтлах зарчмыг барин ажиллажээ. Өөрөөр хэлбэл бодит хүмүүсийн бодит түүхийг гуйвуулахгүй байхын зэрэгцээ хэт гоёчилж  чамирхаж бичихгүйг зорьсон байна. Нөгөөтэйгүүр номыг эерэг уур амьсгалтай болгохын тулд зарим сөрөг өнцгийг, дүр бүрийнхээ туулсан хэцүү, хөтүүг дурдалгүй өнгөрсөн гэдгийг зохиогчид тодотгов.   “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” төслийг санаачлагчаар “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, хамтран хэрэгжүүлэгчээр MERIT төсөл, Канад Улсын Гадаад хэргийн яам ажилласан байна.              

Г.Идэрхангай
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 5 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 13 цаг 51 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.