Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай

2020-09-17

Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм.

Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудын ногдол ашиг хуваарилалт, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэргийг зохицуулахаар журам тогтоолууд баталсаар ирсэн. Энэ оны нэгдүгээр сард “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоол, есдүгээр сард “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх тухай” 880 дугаар тогтоолыг  тус тус баталсныг СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэлж байна. Мөн цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас хувьцаат компаниуд цахимаар ээлжит хурлаа хийх шаардлага тулгарсан тул “Цахимаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хийх” журмыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар яригдаж байгаа журмын дагуу хурлыг танхим болон цахим хэлбэрийг хослуулах боломжтой юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр “Мандал даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар зохион байгуулсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр “Жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчидтэйгээ уулздаг учраас их олон чухал асуудлууд яригддаг. Цахимаар холбогдоход дэг мөрдөх, цаг баримтлах зэрэгт давуу талтай байсан. Манайх 1300 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 100 орчим хүн оролцдог. Онлайнаар хурал зохион байгуулахад ирц нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч нэмэгдээгүй. Иргэдээс ирсэн саналыг хүлээж аваад хариултаа компанийн веб сайтад байршуулах боломжийг харсан” гэв.

МХБ-д бүртгэлтэй ТОП-20 ангиллын компаниуд болон эрдэс баялгийн салбарын 3 компанийн 2018, 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үнэлгээг судлаач Д.Байлыхүү боловсруулж “Нээлттэй нийгэм форум” нэгтгэн 2020 оны тайлан гаргасан байна. Үнэлгээг хийхдээ компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (ХЭЭХ) зохион байгуулалтын 4 үндсэн зарчимд суурилжээ. Үүнд:
1.    Хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах ажиллагааг 13 асуулгын хүрээнд “Хурал хуралдуулах газар, өдөр цагийг заасан эсэх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр тусгасан эсэх, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах баримт бичгийн жагсаалт
2.    Хурлын бэлтгэл хангасан байдлыг 14 асуулгын хүрээнд “Хурлын зарыг хугацаанд нь мэдэгдсэн эсэх, хуулиар тогтоосон 8 төрлийн баримт материалтай танилцах бололцоог олгосон эсэх
3.    Хурлын үйл ажиллагааг 16 асуулгын хүрээнд “Дэгийг тусгайлан баталсан эсэх, саналын хуудсыг архивд нэгж үүсгэн хадгалуулахаар шилжүүлсэн байдал
4.    Хурлын дараах үйл ажиллагааг 8 асуулгын хүрээнд “Хурлын талаар нийтэд мэдээлсэн эсэх,  хурал дууссанаас хойш ажлын 15 хоногт хурлын тэмдэглэлийг гаргасан эсэх зэргээр тус тус үнэлжээ.

Дээрх үнэлгээгээр уул уурхайн салбарын “Тавантолгой” компани 52%, “Эрдэнэс Таван толгой” компани 68%, “Шивээ овоо” компани 64%-тай байна. ХЭЭХ-ын үйл ажиллагааг тодорхойлох үзүүлэлтүүдийн дундаж дүн 64% хувь гэж үнэлгээгээр гарчээ. Энэ нь СЗХ-ны 2016 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам”-д заасан үнэлгээгээр Монголын хөрөнгийн бирж дээрх ТОП-20 хувьцаат компанийн засаглал “дундаж” буюу удирдлагын үйл ажиллагаанд асуудал үүсч болзошгүй эрсдэлтэйг судлаач Д.Байлыхүү хэллээ.

Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт СЗХ-ны Компанийн засаглал комплайнс хэлтсийн дарга А.Авир илтгэлдээ, хөрөнгө оруулагчдын 74% нь мэдээллийг илүү нээлттэй, шуурхай авах сонирхолтой гэсэн ”Бостон консалтинг” группын судалгааг дурдсан юм. Хувьцаат компанийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байж, гүйцэтгэлээ үнэн зөв, хариуцлагатай тайлагнах нь урт хугацаанд тогтвортой, үнэ цэнэтэй, зах зээлд баттай байр суурь эзэлж, шударга өрсөлдөх нөхцөл бүрдэнэ гэдгийг тэрээр тодотгосон. Ил тод, нээлттэй байдал нэмэгдсэнээр том, жижиг хувьцаа эзэмшигчдэд тэгш боломж олгох юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах журамд ХЭЭХ-ын тооллогын дүн болон хурлаас гарсан шийдвэрийг шуурхай, ил тод мэдээлэх, хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт материалыг танилцуулах зэргийг тусгах ажээ.

Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр, 2016-2020 онд үнэт цаас олон нийтэд санал болгон “Инвескор”, “Лэндмн”, “Түмэншувуут”, “Монос хүнс” болон “Мандал даатгал” зэрэг компаниуд нийт 54.2 тэрбум төгрөгийн хөрөнгө татжээ. Удахгүй “Сүү” компани 18.5 тэрбумын нэмэлт үнэт цаас, Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрх бүхий 5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах гэж байна.
Хонконгийн хөрөнгийн бирж дээрх хувьцаат компаниуд ил тод байдлын сайн жишээ болж байгаа шалтгаан нь “Үнэт цаас гаргагч компани үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа ил тод, нээлттэй тайлагнах нэгдсэн нэг загвартайгаас гадна маш сайн дата баазтай” гэдгийг МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийжаргал онцолсон юм.

Хууль тогтоомж бодлого, судалгааны төвийн захирал Д.Тэгшбаяр “Нийт хуулийн этгээд, эцсийн өмчлөгчийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Улсын бүртгэлийн газар бүртгүүлэх хуулийн заалт бий. Жил хагасын хугацааг харахад, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, газар эзэмших эрхтэй компаниудын  63% нь эцсийн эзэмшигчээ бүртгүүлээгүй байна. Эцсийн өмчлөгчөө нээлттэй байдлаар зарлах нь санхүүгийн гэмт хэрэг болон шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэх боломж юм. 2013 онд шинэчлэгдсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “эцсийн өмчлөгч”, 2018 оны Татварын багц хуульд “эцсийн эзэмшигч” гэх зэргээр хуулийн этгээд байх боломжтой 3 өөр тодорхойлолт байгаа нь учир дутагдалтай. Гэтэл Монгол Улсын хуулиудад нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг 7 өөр янзаар тодорхойлсон байна. Тухайлбал “хяналтын багц эзэмшигч” гэдгийг 2 өөрөөр, “өмч хөрөнгө эзэмшигчид”-ийг 6 өөр тодорхойлсон байдаг. Нэгдмэл сонирхолтой компани байлаа гэхэд 33% буюу түүнээс дээш эзэмшигчийг бүртгүүлэх гэхээр бүгд 32 хувь эзэмшдэг бол хэнийг гэж бүртгүүлэх вэ? гэдэг нь их асуудалтай байна” гэв.

“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэгт МХБ, СЗХ, МҮЦАЭХ, Монголын хувьцаат компаниудын холбоо, ҮЦТХТ, Үнэт цаасны компани болон хувьцаат компаниудын төлөөлөл, эдийн засагч, судлаач нар оролцлоо.

Л.Номин   
 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 28 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 41 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 6 цаг 49 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 7 цаг 36 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.