“Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэнд Барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын компаниуд өргөнөөр оролцоно 

2020-09-30 10:48

“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын 4 салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ жил анх удаа аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хэмжээний үзэсгэлэн, хурал зохион байгуулдаг “Экспо Монгол” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм.

Дэд бүтцийн томоохон салбаруудыг багтаасан “Бүтээн байгуулалт” үзэсгэлэнгийн тов гарсан байна. Танай үзэсгэлэнгийн зорилго? Ямар ямар салбаруудыг хамарч байна вэ?
Үзэсгэлэнгийн зорилго харилцан хамааралтай бүтээн байгуулалтын салбаруудыг ажил төрлийн хувьд уялдуулахад туслах, эдгээр салбаруудын бизнесийн байгууллагуудад зориулан нэгдсэн уриа, нэг дээвэр дор хуран цугларч маркетингийн нэгдсэн орон зай бүрдүүлэхэд чиглэж байна. Build Mongolia 2020 буюу “Монгол бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэнд барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарууд хамрагдан оролцоно. Эдгээр салбарууд үйл ажиллагааны хувьд ч харилцан уялдаатай явагддаг, хэрэглэдэг тоног төхөөрөмжийн хувьд ч ижилхэн учраас эдгээр салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг байгууллагын хувьд техник, технологио сурталчлах хамгийн таатай орчин болох юм. 

Манайд барилгын чиглэлийн олон үзэсгэлэн болдог. Танай үзэсгэлэнгийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Барилгын олон үзэсгэлэн болдог. Барилгын материал, тоног төхөөрөмжийн ч, баригдсан барилга орон сууцаа хэрэглэгчийн зах зээлд сурталчлах зэрэг өөр өөр зах зээлд зориулсан үзэсгэлэнгүүд болдог. Манай үзэсгэлэн бол техник, технологийн үзэсгэлэн. Бүтээн байгуулалтын бүх салбарт хэрэглэгддэг хамгийн орчин үеийн техник, технологийг дэлгэн харуулна, салбарын мэргэжлийн байгууллагуудад зориулан сурталчилна. Барилгаас гадна, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэр гээд чухал салбаруудыг хамарч байна. Сүүлд дурдсан салбаруудын хувьд дангаар нь үзэсгэлэн зохион байгуулахад цар хүрээний хувьд хэтэрхий хязгаарлагдмал болох учраас бүтээн байгуулалтын шинж чанараар нь нэгэн дээвэр дор нэгтгэснээрээ онцгой. 

Үзэсгэлэнгийн арга хэмжээний энэ жилийн онцлох сэдэв юу байх бол? 
Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая. Бие биенээ нөхөж, бас үр ашигтай хамтран ажиллангаа Монгол орноо хөгжүүлцгээе, хамтдаа бүтээн байгуулцгаая гэсэн утга агуулж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр энэ сэдвээр семинар зохион байгуулна. 

Үзэсгэлэнгийн бүртгэл хэдэн хувьтай явагдаж байна вэ? Ковид-19-ийн улмаас томоохон үзэсгэлэнгүүд хойшлоод байсан. Компаниудын оролцоо хэр байна гэж Та харж байна вэ? 
Үзэсгэлэнг бид уг нь жилийн өмнөөс төлөвлөөд, энэ оны дөрөвдүгээр сард Буянт-Ухаа спортын ордонд хийхээр төлөвлөж байсан. Гадаад, дотоодын олон компани оролцохоор бүртгэгдээд явж байсан боловч Ковид-19 вирусийн тархалтаас хугацаандаа хийх боломжгүй болсон. Ингээд энэ ондоо амжиж хийхээр урьдчилан бүртгүүлсэн компаниудтай харилцан тохиролцсоны дагуу 2020 оны аравдугаар сарын 23-24-нд “Мишээл” үзэсгэлэнгийн төвд хийхээр шийдвэрлэсэн. Одоо нийт талбайн 50 хувь захиалагдаад байна. Маш олон компаниуд хандаж мэдээлэл авч, оролцохоо илэрхийлж байна. 

Арга хэмжээний үеэр зохион байгуулагдах хэлэлцүүлэг, семинарын талаар тодруулна уу? 
“Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2020 үзэсгэлэнгийн үндсэн 4 салбарын оролцоотой семинарыг эхний өдөр буюу аравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Хөтөлбөрийн  танилцуулга тун удахгүй  гарна. 

Цаг зав гарган ярилцсанд. Танд баярлалаа.
Баярлалаа.


 

Сэтгэгдэл (1)

  • С.Давааням (202.21.108.249)
    Менежментийн тогтолцооны ISO 9001, 45001, 14001, 31000 нжвтоүүлэх, хэрэгжүүлэх талаар үзэсгэлэн илтгэл байж болох уу
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 22 минутын өмнө
    “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
  • 23 цаг 6 минутын өмнө
    2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
  • 23 цаг 41 минутын өмнө
    "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
  • 2021-11-25 14:32
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • 2021-11-25 13:59
    Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.