Монголын уул уурхайн салбарын технологийн чиг хандлагын судалгааг хэлэлцэнэ 

2020-12-17

“Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан  нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.

Монгол Улс дахь судалгааг уул уурхайн салбарын олон талт оролцогчдоос бүрдсэн 50 орчим мэргэжилтэнтэй ярилцлага хийж, мэдээлэл цуглуулах аргаар гүйцэтгэжээ. Монголын уул уурхайн салбарын түвшинд хийсэн энэхүү судалгаа нь улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг салбарт нэвтэрч буй технологийн өнөөгийн түвшинг үнэлэн, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмжийг багтаасан аж. Уг судалгаагаар, Монгол Улсын уул уурхайн салбарын онцлогт таарсан сүүлийн үеийн технологийг олон улсын жишиг стандартын дагуу дотоодын томоохон үйлдвэр, уурхайнууд нэвтрүүлэн ашиглаж байгаа нь улсын эдийн засаг болоод салбарын тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна гэж үзсэн байна.

Технологийн чиг хандлагын хувьд 2010 оноос идэвхэжсэн томоохон төслүүдтэй холбоотойгоор олон төрлийн шинэ, дэвшилтэт технологи нэвтэрсний зэрэгцээ  Оюутолгой төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрч байгаа бол ашигт малтмал олборлолтын салбарт үнэ өндөр ч бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлагатай байна. Мөн ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд автоматжуулалтын хувьд дорвитой дэвшил гарч, говийн бүсийн уурхай болон баяжуулах үйлдвэрүүдэд усны хэмнэлттэй технологи нэвтэрч байгаа юм. Томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд, олборлох салбарт АНУ, Япон зэрэг улсын тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж байгаа бол эрдэс боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж илүү нэвтэрч байна.

Технологи нэвтрүүлэхэд нийтлэг тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хөрөнгө санхүүгийн дутагдал, ур чадвартай хүний нөөц, дэд бүтцийн сул тал гэж судалгааны ажлаар тодорхойлжээ. Түүнчлэн дотоодын уурхайнууд борлуулалтын орлогын араас хэт хөөцөлдөж, ашигт малтмалаа эрчимтэй олборлож, хөрс хуулалтаа хоцроох хандлага түгээмэл байна. Үүнээс үүдэн олон уурхайд олборлолтын технологийн горим зөрчигдөж, нөөцийн зарим хэсгийг алдах нөхцөл үүсч байгаа аж. Жижиг, дунд уурхайнуудын хувьд ордын нөөцөө бүрэн тогтоодоггүй нь техник технологи, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдох нөхцөлийг бий болгож байгааг энэхүү судалгаанд дурджээ.

Судалгааны тайланд технологийн чиг хандлага дахь цаашдын сорилт бэрхшээлийг ч хөндсөн байна. Тухайлбал, сүүлийн арваад жилд ил уурхайнууд хурдтай тэлж буйгаас үүдэн томоохон хэмжээний уурхайн үйл ажиллагааг удирдах, уурхайн ханын тогтворжилтыг хангах зэрэг шинэ сорилтууд бий болж байна. Улмаар томоохон уурхайнууд гүнзгийрч, хүдрийн агуулга буурч, дотоод тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа тул 5-10 жилийн дараанаас Монгол Улс ил уурхай дахь уламжлалт аргачлалаа халж, конвейерийн систем нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна гэж дүгнэжээ.

Уул уурхайн салбарын хөгжил нь нийгэм, эдийн засгийн дэвшил төдийгүй байгаль хамгааллын асуудалд ч чухал ач холбогдолтой. Аюулгүй, дэвшилтэт технологи бүхий уул уурхайн хөгжлийн суурийг бүтээхийн тулд технологийн чиг хандлага, онцлог, давуу сул тал, бэрхшээл сорилтыг үнэлэн гаргаж тавих явдал чухал юм. Тиймээс энэ чиглэлийн судалгааг цаашид илүү гүнзгийрүүлэн хийх хэрэгцээ шаардлага байгааг “Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны тайланд онцолжээ.

Э.Од
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 15 цаг 37 мин
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
  • Уржигдар 15 цаг 20 мин
    “Оюу толгой” компани 2022 оны IV улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.  2022 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай өрнүүлж, нэгдүгээр сард хийсэн гүний уурхайн огтлох малтлагаас хойш бүтээн байгуулалтаа ахиулан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулжээ.  “Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер “Өмнийн говьдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд дэлхийн жишигт нийцсэн уурхайг бүтээн байгуулж буй уурхайчдаараа би бахархаж байна. Бид өнөөг хүртэл нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна” гэв.
  • Уржигдар 14 цаг 21 мин
    Монгол Улс Рио Тинтогоос уурхайн өргөтгөлийн ажлын зардал болох 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөлийн асуудлаар хоёр талын маргаан дөнгөж саяхан дууссан. Рио өнгөрсөн онд Монгол Улсын эзэмшлийн 34%-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нэмэлт зээлийн санхүүжилт нэмэхгүй байхаар тохиролцсон.   Уурхайн төслийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байснаас өсөж, маргаан үүссэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт видео ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн” гэж хэлэв. Харин Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
  • Уржигдар 12 цаг 25 мин
    Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг.
  • Уржигдар 11 цаг 49 мин
    Төрийн өмчит уул уурхайн үйлдвэрийн газруудын нэгдсэн бодлого, удирдлага менежментээр ханган ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх  үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн.  Тиймээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, менежментийн баг байгуулан олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох чиглэлүүдэд анхаарал хандуулж, Монгол Улсын баялгийн санг бүрдүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани болгох зорилтоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Үүний тулд  “Эрдэнэс Монгол”-д өндөр ур чадвартай мэргэжилтэн ажиллаж, цалин хангамжийн хувьд ч Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай гэж мэдэгдээд, тус компанийн Гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ.