Цөмийн энергийн тухай хууль ямар өөрчлөлтийг хүлээж байна вэ?

2021-01-03 10:52

The Mongolian Mining Journal /Nov.2020/

Г.Идэрхангай

2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа шинэчлэгдэн өөрчлөгджээ. 8 бүлэг, 51 зүйлтэй уг  хуулийг дахин шинэчлэн сайжруулах шаардлага  эдүгээ үүсээд байна. Юуны  түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх учиртай. Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар нарын ахалж, холбогдох албаны хүмүүсээр гишүүдээ бүрдүүлсэн баг хуулийн төслийн нарийн, чимхлүүр ажлуудыг хариуцаж байгаа юм. Хуулийн үзэл баримтлал одоогоор батлагдаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагуудаас санал авах түвшинд явж байна. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн төслийг ямар агуулга, зорилгоор боловсруулсан бэ  гэсэн  ерөнхий дүр зургийг үзэл баримтлалаас харж болно.  

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг арилгах, цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үр өгөөжийг дээшлүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, нийгэм, байгаль орчныг хамгаалах зохицуулалтыг сайжруулахад оршино хэмээн төслийн зорилгыг тодорхойлжээ. 

Цөмийн энергийн салбарт олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс хариуцлагатай биелүүлж ирсэн. Энэ нь салбарт хэрэгжүүлсэн олон ажлаас нь харагддаг. Тухайлбал, 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, уг гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай зэрэг олон гэрээ, конвенцын өмнө бол “нүүр улайхааргүй” түүхтэй.

 Харин дотооддоо хэрэгжүүлж байгаа хууль, бодлогын хэрэгжилт талдаа чамлалттай зүйлүүд байна. Салбарын бодлогын баримт бичигтэй нийцүүлээд  Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Цөмийн энергийн тухай хуулийн төсөл боловсруулах заавар зөвлөмжийн дагуу олон улсын туршлагад тулгуурлан баталсан хууль бол одоогийн Цөмийн энергийн тухай хууль. Мэдээж хэрэг энэ хууль батлагдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, цөмийн эрчим хүч ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын шаардлага хангахуйц эрх зүйн орчин бүрдэх  сайн талтай. Уг хуулиар ураныг хүдэр хэлбэрээр экспортлохыг хориглож, цацраг идэвхт ашигт малтмалыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгаж өгсөн. Энэ бол дэвшил боловч цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор ашиглах, түүнтэй холбогдох хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах асуудлуудыг бүхлээр нь зохицуулах суурь баримт бичиг болж чадсан ч  энэ хуульд  цаашид хийх ёстой хэд хэдэн “косметик” засвар шаардлагатай байна.

Ураны салбарт хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагийн улмаас жилд 30-40 сая  гаруй ам.долларын хайгуулын ажлууд  зогссон гэдгийг мэргэжилтнүүд хэлж, сануулж байгаа. Гэтэл 2009 оноос эхлэн олгогдож эхэлсэн ураны хайгуулын тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан хөрөнгө оруулалтын урсгал ердөө нэг жилийн дараа буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 онд гаргасан зарлигаас болж эргээд хумигдсан юм. Ингэж явсаар 2015 онд Цөмийн энергийн тухай хуульд дахин өөрчлөлт орж, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт Ашигт малтмал, газрын тосны газарт  очсон.
Энэ мэтээр ураны тусгай зөвшөөрөл олголт өөр өөр байгууллагад шилжиж, процедурын хувьд   ч ойлгомжгүй  болсон билээ. Үүний үр дагавар одоо ч бүдгэрээгүй байна. Тусгай зөвшөөрлийн тоо буурснаас шалтгаалан салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсож, хамгийн сүүлийн мэдээгээр Японы “Мицубиши” корпорац Монгол дахь хувьцаагаа шилжүүлэн, төслөө бүрмөсөн орхилоо. Байдал ийм байна. Тэгвэл үүнээс гадна салбарын хууль эрх зүйн орчинд хийхээс аргагүй цэвэрлэгээ бол хуулиудын давхардал, хийдэл, зөрчил. Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хамтран гүйцэтгэсэн уул уурхайн салбарын хуулиудын хийдэл, зөрчил, давхардлын судалгаагаар Цөмийн энергийн тухай хуульд 4 давхардал, 20 зөрчил, 15 хийдэл байгааг тогтоосон. Эдгээрийг арилгаж байж  ураны салбарын хууль эрх зүйн орчин арай цэгцтэй болно.

Цацраг идэвхт ашигт малтмал нь хэмжээнээсээ үл хамааран стратегийн ашигт малтмалд хамаардаг. Тэгэхээр Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох учиртай. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн 5.2, 5.3-т  заасны дагуу компанийн нийт хувьцааны 51% хувь болон түүнээс дээш, 34%  болон түүнээс дээш хувийг төр шууд эзэмших  тохиолдолд өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээр хөрөнгө оруулах эсэх нь тодорхой бус байгаа юм. Хуулийн нөхцөлөөр бол  цацраг идэвхт ашигт малтмал ашиглах хамтарсан компанийн хувьцааны хувьд ногдох хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг төр  хариуцаж гаргах зохицуулалттай.

Иймд цацраг идэвхт ашигт малтмалыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлж байж ашиглах, бусадтай хамтарлаа гэхэд төр өөрийн эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтын хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу роялтигоор орлуулах шаардлагатай болж байна. Ингэж байж төрөөс гарах зардлыг багасгах боломжтой. Цөмийн энергийн комисс хуульд ийм зохицуулалт суулгаж өгөхийн тулд тооцоо, судалгаан дээрээ анхааралтай ажиллаж байгаа гэдгээ дуулгасан. Түүнээс гадна хуулийн төсөл боловсруулагчдын өмнө тулгараад байгаа зүйл бол ОУАЭА-аас гаргасан баримт бичиг, заавар зөвлөмж, гадаад орнуудын туршлагад тулгуурлан цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд тавих шаардлагуудыг нарийвчлан тодорхойлох том ажил.  Цаашлаад уурхайг хаасны дараах нөхөн сэргээлт, хяналт мониторинг хийх зохицуулалтыг хуульд нэмж тусган, төрийн байгууллагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, үүргийг тодорхой болгох ёстой. Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлага, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг хуульд маш оновчтой тусгаж өгөх хэрэгтэй юм.

 Нэгэнт Цөмийн энергийн тухай хуульдаа гар дүрэхээр болвол ураны хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах тал дээр бодлогын зохицуулалт чухал. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын эрдсийн хуримтлал, хэтийн төлөв бүхий талбайг солбилцлоор ялган тодорхойлж нийтэд мэдээлээд тусгай зөвшөөрлөө олгоё гэдэг  санал бас чухал. Ураны томоохон төслүүдийг хөдөлгөх гэхээр орон нутаг болоод нийгэмд маш буруу, сөрөг мэдээлэл цацагдаж сүүлдээ иргэний нийгмийнхний ялалтаар дуусдаг гэм Монголд бий.

Тэгэхээр  цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн ил тод байдал, төрийн байгууллага, салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг сайжруулах, төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад талуудын оролцоог хангаж хамтран ажиллах үүд хаалгыг хуулиар нээж өгөх нь зөв шийдэл болно. Ядаж л  гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох зохицуулалтыг Цөмийн энергийн тухай хуульд нэмж тусгаснаар цөмийн энергийн салбарын талаар нийгэмд үүссэн буруу ойлголт арилна. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 53 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.