Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдав 

2021-01-29

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.28) Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ҮББХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг (2021.01.27) Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хийсэн байна. Хуулийн төслийг чуулганы болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа зарчмын зөрүүтэй 13 санал, найруулгын 1 саналыг боловсруулж ҮББХ-оор хэлэлцэж дэмжжээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг тогтвортой байлгах зорилгоор хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад давуу эрх олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийх. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, бүртгүүлэх зэрэг асуудлыг багтаасан байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлж “Хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах, үүнтэй холбоотойгоор төсөлд тусгагдсан нэр, томьёог “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэж жигдлэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90% дэмжив. Ийнхүү төслийн талаарх найруулгын чанартай 4 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсын Засгийн газрын томоохон бүтээн байгуулалт, түлш шатахуун бол ямар ч улсын стратегийн чухал бүтээгдэхүүн байдаг. Нефть боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн ажил 2 жилийн хугацаанд хийсэн байна. (27 км салаа төмөр зам, 17.5 км хүнд даацын авто зам, орон сууц, 18.2 км цахилгаан дамжуулах  агаарын шугам зэргийг бариж ашиглалтад оруулсан юм) Удахгүй Энэтхэгийн талаас хоолой татах, ус татах төхөөрөмжөө оруулж ирэх гэж байна. Тиймээс бид хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ. Хуулийн төсөлд найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ба эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ҮББХ-нд шилжүүлсэн. 

Тэгвэл ҮББХ эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нэгдсэн чуулганаар (2021.01.29) хэлэлцэж, санал хураалт явуулж олонх гишүүд дэмжсэнээр хууль батлагдав.

Мөн байнгын хорооноос Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслүүдийг доорх шалтгаанаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

1. Хуулийн төсөлд ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд болох төслийн 5.1 болон 5.2 дах хэсгүүд дэмжигдсэнтэй холбогдуулан Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандарт, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтыг Барилгын тухай хуульд нэмж оруулах,

2. Хуулийн төслийн 6.4, 6.5, 6.6 дах хэсэгт ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт Засгийн газраас давуу эрхээр талбай олгох, тус талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах шаардлагаар Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус шинээр боловсруулж хуулиудыг эцэслэн баталсан тухай УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийтийн харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Л.Номинцэцэг 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 22 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 14 цаг 13 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"