Монголбанк: Алт олборлогчдод олгох зээлийн санхүүжилт үргэлжилнэ

2021-02-08 11:13

2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм.  Энэ онд  Төв банкнаас  үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэ­сийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа.

Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв?
Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн. Үүнд, алт олборлогч компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр алтаар эргэн төлөгдөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгож эхэлсэн. Мөн үнэт металын арилжаа эрхэлж байгаа иргэдэд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь албажууллаа. Орон нутгийн алт олборлолтыг дэмжих, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтсээр дамжуулан үнэт метал худалдан авах ажил   явагдаж байна. Үнэт металын сорьцын шинжилгээний үр дүнг цахимжуулах, тоон гарын үсгээр баталгаажуулдаг байхаар өөрчлөлт оруулан ажиллаж байна.

Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд алтны худалдан авалт хэрхэн нөлөөлсөн бэ?
Монгол банкны Эрдэнэсийн сан  үнэт метал  худалдан авч, Лондоны  металлын биржид бүртгэлтэй цэвэршүүлэгч үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлэн гадаад валютын улсын нөөцийг жил бүр 700-800 сая ам.доллараар нэмэгдүүлж байна. 2020 онд гадаад валютын албан нөөц  алтаар 880 сая орчим ам.доллараар нэмэгдсэн. Монголбанкны сүүлийн таван жилийн алт худалдан авалт 100 орчим тоннд хүрч, нийт 3.7 тэрбум ам.доллараар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн байна.

Цар тахлын үед алт худалдан авах үйл ажиллагаанд өөрчлөлт орсон уу? Ямар нэг хүндрэл үүссэн үү?
Монголбанкны үнэт металын сорьцын шинжилгээний дүн гарах,  хот хоорондын тээвэрлэлт зэргээс хамаарч иргэд, аж ахуй нэгж, арилжааны банкуудын үнэт металыг 3 өдөр хадгалдаг байсан журамд өөрчлөлт оруулж үнэ төлбөргүй хадгалах хугацааг уртасгасан. Тухайн  аж ахуй нэгж, иргэд,   арилжааны банк нь үнэт металаа Монголбанкинд хадгалуулаад   шийдвэрээ гаргасан үедээ худалдах боломжтой. Энэ нь   арванхоёрдугаар сард алт худалдан авалт нэмэгдсэн   нэг шалтгаан юм.  Одоогийн байдлаар Монголбанк  үнэт металыг цэвэршүүлэхэд агаарын тээвэрлэлт хоорондын зай хол, цөөн, үнэтэй байна. Гэхдээ ачаа тээвэр учраас олон улсын журмын дагуу хэвийн явуулахаар ажиллаж байгаа.

Нийт алт тушаалтын хэдэн хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна вэ?
Монголбанк  худалдаж  авсан алтны 60 орчим хувийг аж ахуйн нэгжийн тушаасан үнэт метал эзэлж байна. Гэхдээ аж ахуй нэгж, иргэд дийлэнх нь банкаар дамжуулан худалдаалдаг болсон. Өмнө нь иргэд тусгай зөвшөөрөлгүй байх үед гарал үүсэл тодорхой бус, тайлан бүртгэл сул байсан. Гэхдээ Монголбанк нь  иргэдээс тушаасан алтнаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган улсын төсөвт шилжүүлэн, Татварын байгууллагад сар бүр тайлагнадаг байсан. Харин одоо Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснээр үнэт металын арилжаа эрхэлж байгаа иргэд Санхүүгийн зохицуулах хороонд үнэт металын гарал үүслээ тайлагнах болсон. Ингэснээр Монголбанкны худалдаж  авсан үнэт металын гарал үүсэл улам нарийн тодорхой болж байна.
Нөгөө талдаа Монгол Улсад үнэт металаар үнэт эдлэл, бэлэг дурсгал хийдэг иргэд, аж ахуйн нэгжид олон улсын стандарт шаардлагыг хангасан, гарал үүсэл нь тодорхой, 999  сорьцтой үрлэн болон гулдмай хэлбэртэй цагаан мөнгө, алтан гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаж эхэлсэн.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих  зээл олгодог. Гэхдээ тус банкны эрх мэдэл Сангийн яаманд шилжсэнээр зээл олголт буурч байна. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг Төв банкнаас олгож байгаа. Өнгөрсөн онд олгосон 120 тэрбум төгрөгийн  зээлийн эргэн төлөлт тогтвортой байна уу?   
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөр  болон урт хугацаат санхүүжилт олгосон. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспор­тын хэмжээ 2020 оны арван­нэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал багасахад  томоохон хувь нэмэр оруулсан. Монголбанкнаас алт олборлогч компаниудад олгож байгаа хөрөнгө оруулалтын урт хугацаат санхүүжилт нь 2021 онд үргэлжилнэ.

2021 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх ямар зорилт  Монгол­банк дэвшүүлэн  ажиллах вэ?
2021 онд Монголбанкны зүгээс алт  олборлолтыг дэмжих зорилгоор алтны компаниудад олгож байсан зээл нь хөрөнгө оруулалтын зээл болж үргэлжилнэ. 2020 онд алт олборлогч компаниуд шинээр нэмэгдсэн. Алтны үнэ өндөр, алт олборлогч болон арилжаалж байгаа аж ахуйн нэгжийн  өнгөрсөн оны үйл ажиллагааг улам эрчимжүүлж энэ онд  алтны худалдан авалт  нэмэгдэх төлөвтэй байна. Үнэт металын худалдан авалтад алт, мөн цагаан мөнгө багтдаг. Цагаан мөнгө олборлогч компаниуд Монголбанкинд худалддаг. Монголбанк “Эрдэнэс Силвер Ресурс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ оны гэрээний хэрэгжилтийн талаар   төлөвлөж байна.                       
                                                                                                            

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 12 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 14 цаг 59 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.