Шинэ засгийн амбиц

2021-03-03 14:50


 

The Mongolian Mining Journal /Feb.2021/

Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе. 

Ирэх жилүүдэд манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлох үйл явдлууд энэ өдрүүдэд өрнөж байна. Монгол Улс дотооддоо цар тахал алдсан, эдийн засаг сульдсан энэ цаг үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалан, улсын эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг шинэ Засгийн газрын тэргүүн танилцуулав. Нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилтийг гурван жилийн хугацаанд шат дараатай эдийн засагт оруулна. Төсвөөс зарцуулахгүй, Төв банк мөнгө хэвлэхгүй, Засгийн газар бонд гаргахгүй. Үнэндээ “10 их наяд”-ын санхүүжилт бол гадны хөрөнгө оруулалт, эсвэл валютын орлого ч юм уу цоо шинэ эх үүсвэр бус. Харин Төв банкны үнэт цаасанд “унтаж” байгаа 8 их наяд төгрөг болох арилжааны банкуудын чөлөөт хөрөнгө юм. Үнэт цаасны хөрөнгө зөвхөн сүүлийн жил хоёр  дахин өсч түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд эдийн засагт бэлэн мөнгө татарсны гол “буруутан” Монголбанк өөрөө ажээ. Одоо энэ эх үүсвэрийг “10 их наядын төлөвлөгөө”-ний санхүүжилтээр арилжааны банкуудын зээлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна. 

Зөвхөн зээлээр амь тариа хийлгүй, экспортоо дэмжих идэвхтэй алхам чухал байна. Саяхан ”Clubhouse”-ийн нэгэн хэлэлцүүлэг дээр Б.Жавхлан сайд “Сүүлийн жил гаруйн хугацаа монголчууд бидэнд маш их зүйлийг ойлгууллаа. Газрын хөрс доор буй байгалийн баялаг бол бидний хөгжлийн гол хөдөлгүүр биш. Эрүүл чийрэг хүн өөрөө эдийн засгийн хамгийн том капитал, хөдөлгөх хүч юм байна” гэж “10 их наядын төлөвлөгөө”-г   тайлбарлав. Эдийн засгийн тоо тооцоотой хамгийн ойр ажилладаг Сангийн сайд өөрөө ингэж ярих нь Засгийн газрын төлөвлөгөөг “популист өнгө аястай”  харагдуулж байна.  Коронавирусын халдвараас сэргийлж улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон хүнд өдрүүдэд улсын орлогын дийлэнхийг уул уурхайн экспорт бүрдүүлж, одоо ч эдийн засгийг эрдэс баялгийн салбарынхан чирж явааг эрхэм сайд хамгийн сайн мэднэ. Өнөөдөр манай улсын эдийн засгийг уул уурхай тойрсон төслүүд, эрдсийн экспорт тодорхойлж байна. Энэ удаагийн Засгийн газрын цогц төлөвлөгөөнд Нефтийн үйлдвэрээс гадна төмөр замууд, Тавантолгой тойрсон коксын, нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцын сураг гарч байгаа. Уул уурхайтай  холбоотой энэ төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэг бүхий cалбарын яам, сайд ч таг чиг. Түрүүлж эхлүүлэх эдгээр төсөл төрийн өмчит компаниудынх юм. Манай улсын төрийн компаниуд нийтдээ 35 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч 2020 оны төсөвт 150 тэрбум төгрөгийн орлого тушаажээ. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их хөрөнгөтэй ч төсвийн нэг хувь хүрэхгүй өгөөжтэй ажиллаж байна. Экспортын орлого нэмж валют оруулах боломжтой гэж Засгийн газрын төлөвлөгөөнд тодорхойлсон хэрнээ стратегийн төслүүдээ хэрэгжүүлэх эх үүсвэр нь бүрхэг. Ийм “бүрхэг” дунд төрийн оролцоо, улс төржилт нуугддаг. 

“10 их наяд”-ын  эх үүсвэрийг Засгийн газар бонд гарган шийдвэрлэх боломж байна. Инфляц нам дор, хадгаламжийн хүү буурсан, банкны салбарын шинэчлэл эхэлсэн гээд манай эдийн засагт таатай нөхцөл бүрджээ. Төрийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээр явуулах нь илүү нээлттэй, ил тод байх юм. Засгийн газар бонд гаргаснаар нэг талдаа ажлын байрыг ч хамгаална, нөгөө талдаа дотоодын хөрөнгийн зах зээл хөгжих давхар давуу талтай. Оны эхэнд УИХ-аас Банкны тухай хуулийг  өөрчлөн баталснаар олон жил яригдсан салбарын шинэчлэл өрнөж, системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох, IPO гаргах үүрэг хүлээсэн билээ. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжих хүлээлт  үүсгээд байна.

Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжих энэ гурван жилд “Чингис” бондын 800 сая ам.доллараас эхлээд гадаад өрийн томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаа. Тиймээс манай улс “хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж” өнөө маргаашаа аргацаах бус эдийн засгаа бодитой идэвхжүүлж, эрүүлжүүлэхэд шинэ эх үүсвэр бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь чухал шийдэл юм. Тэгж гэмээнэ манай улс айсуй супер циклийг ашиглаж чадна.  
 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 21 цаг 13 минутын өмнө
    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
  • 21 цаг 58 минутын өмнө
    Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
  • 2021-06-21 12:04
    “Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
  • 2021-06-21 10:24
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 
  • 2021-06-18 16:26
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.