“GlobalData”: Австралийн нүүрсний олборлолт сэргэж байна

2021-04-12 16:42

Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP  болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. 

Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ. 2020 онд “Arch Resources” 28.6%, “PT Bumi”  24.9%, “Glencore” 23.9% болоод “Peabody” 21.8%-иар тус тус буурсан нь хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож буй. Гэхдээ зөвхөн цар тахлын нөхцөл байдал нүүрсний олборлолтод нөлөөлөөгүй болохыг тайланд тайлбарлажээ. Тухайлбал, “Prodeco” уурхайн техникийн шинэчлэл, “Cerrejon” уурхайн ажилчдын бослого хөдөлгөөн 4 сар үргэлжилсэн зэрэг хүчин зүйлс ч тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн байна. 

Гэрэл зураг: www.mining.com

“Arch Resources”-ийн (хуучнаар “Arch Coal”) нүүрсний олборлолт буурсан нь 2019 оны сүүлчээр “Holden” ил уурхайгаа худалдсантай холбоотой. Түүнчлэн, 2020 оны хоёрдугаар улиралд “Viper” уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон нь мөн олборлолтод нөлөөлжээ. Коронавирусын халдвараас гадна хүчтэй бороо, үерийн улмаас “PT Bumi” компанийн нүүрсний олборлолт огцом буурахад хүрсэн аж. “Peabody”-ийн хувьд “Shoal Creek” уурхайд туузан дамжуургын (конвейер) систем нэвтрүүлэх ажил нь компанийн нүүрсний олборлолтын хэмжээ буурах гол шалтгаан болжээ. Мөн тус компани 2019 онд “Kayenta” болон “Cottage Grove”, 2020 онд “Wildcat Hills” уурхайнуудаа хаасны сацуу гол төслүүдийн нэг “Wambo” далд уурхайн үйл ажиллагааг 59 хоног зогсоосон зэрэг нь олборлолтын үйл ажиллагаа тасалдахад хүргэсэн байгаа юм. “BHP”-ийн коксжих нүүрсний олборлолтын хэмжээ багасахад “Saraji”, “Caval Ridge” уурхайнуудад засвар үйлчилгээний ажил хийгдсэн нь нөлөөлсөн байна. Эрчим хүчний нүүрсний тухайд тус компанийн “Cerrejon” уурхайн ажилчдын бослого хөдөлгөөн нь бүтэн улирлын үйлдвэрлэлийг зогсоожээ. 

Харин Хятадын хөрөнгө оруулалттай “Shenhua”, “Yanzhou” болон “China National Coal” компаниудын нүүрсний олборлолт өссөн нь 2020 оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг сэргэсэнтэй холбоотойг “GlobalData”-ийн тайланд онцолжээ. 

КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын явц нь энэ онд нүүрсний компаниудын үйлдвэрлэл сэргэхэд гол нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.  

Э.Од
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 16 цаг 02 минутад
    Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг  2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
  • Уржигдар 10 цаг 26 минутад
    Пүрэв гаригт  (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
  • 2021-05-07 18:03
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • 2021-05-06 18:55
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • 2021-05-06 12:21
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.