“Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци Хар морь талбайн хайгуулын үр дүнг танилцууллаа

2021-04-13 16:23

Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ.

“Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ. Энэ талаар “Эрдэнэ Ресурс”-ийн Ерѳнхийлѳгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли “Хар Морь алтны нээлтээс хойш ѳнгѳрсѳн нэг улирлын турш хэрэгжүүлсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр алтны эрдэсжилтийн систем үргэлж байгааг баталгаажууллаа. Ингэснээр “Баян Хѳндий” орд болон алтны эрдэсжилт, гидротермаль хувирлын системийг агуулж байгаа гэж үздэг Улаан-Хѳндийн ѳргѳн хувирлын системтэй холбоотой тогтоц, нээлтийн тухай ойлголтоо нарийвчилж чадсан. Гуравдугаар сарын сүүлчээр тус талбайн бүсэд 3000 метрийн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж эхэлсэн”-ийг мэдэгдсэн аж. 

Одоогийн байдлаар, эхний 1100 тууш метрийн өрөмдлөгийн дээжийн хэсгийг “Эс Жи Эс” лабораторид шинжүүлж байгаа бѳгѳѳд ирэх долоо хоногт үр дүнг танилцуулахаар  тѳлѳвлѳжээ.

“Баян Хөндий” төслийн тухайд, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 2020 оны эцсээр эхэлжээ. Тѳслийн бүтээн байгуулалтын үе шатанд дунджаар 500 гаруй шууд ажлын байр, тѳслийн оргил үед 400 орчим иргэдийг ажлын байраар хангах тѳсѳѳлѳлтэй байна. Баян Хѳндий алтны тѳсѳл нь Баянхонгор аймаг дахь хамгийн том ажил олгогч болж, уурхайн ашиглалтын хугацаанд Монгол Улсын төсөвт орлогын албан татвар, АМНАТ зэрэг хэлбэрээр 100 сая ам.долларыг тѳвлѳрүүлэхээр тооцож буй. Уг төслийн ордод 3.16 г/т дундаж алтны агуулга бүхий 521 мянган унц баттай, 3.68 г/т алтны агуулга бүхий 103 мянган унц боломжит нѳѳцийг тус тус  тодорхойлсон. 2020 оны долдугаар сард “Баян Хѳндий” тѳслийн хараат бус нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсан юм. 2022 онд олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци  


 

   

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 16 цаг 02 минутад
    Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг  2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
  • Уржигдар 10 цаг 26 минутад
    Пүрэв гаригт  (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
  • 2021-05-07 18:03
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • 2021-05-06 18:55
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • 2021-05-06 12:21
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.