Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой

2021-04-15 19:19

Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна. 

КОВИД-19 халдвар Монгол Улсад нэмэгдэх болсонтой холбогдуулан Хятадын талаас ариутгал халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийх, шинэ дүрмээр ажиллаж буй. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж, ачаагаа авч орох юм. Өмнө нь 500-600 жолооч Хятадын нутаг дэвсгэрт шинжилгээ өгч, тухайн хариугаар 7 хоногийн хугацаанд хилээр нэвтэрч байжээ. Одоо өдөр, өдөрт нь жолооч нар шинжилгээ өгч буйн улмаас өдөрт 60-70 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа аж.  

Түүнчлэн, Замын Үүд боомтоор өдөрт 25 орчим ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байсан бол (2021.04.15)өнөөдрөөс 100 ачааны машин, мөн төмөр замаар өдөрт дунджаар 22 галт тэрэг бүхий хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна.  

Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.

Э.Од

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 16 цаг 02 минутад
    Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг  2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
  • Уржигдар 10 цаг 26 минутад
    Пүрэв гаригт  (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
  • 2021-05-07 18:03
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • 2021-05-06 18:55
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • 2021-05-06 12:21
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.