Ерөнхий сайд: “100+ төсөл”, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ

2021-05-11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов.

Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд “100+төсөл, арга хэмжээ” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд илэрхийлжээ.  Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов.“Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой”-г Ерөнхий сайд цохон тэмлэглэжээ. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя.  Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие.

“Ган хийц” ХХК-ийн Ерөнхий захирал М.Даваасүрэн “Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг  өгөөгүй байна”.

“Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш “Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу”   

Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон.  Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж  зээлийн шугам нээх  шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой”

“Монголын Алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт "Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй”  

“Алтан жолоо трейд” группын Ерөнхийлөгч В.Энхбаатар ”Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна.

“АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу”
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг  дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй”

Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судлана гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой “хамгийн тохиромжтой” гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ. Уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” онцлов. 

Эх сурвалж: zasag.mn


 

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 5 цаг 51 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 4 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 6 цаг 12 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 6 цаг 59 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.