“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

2021-05-27 11:14

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагналаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаасан Т.Мөнхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол нэгдлийн хамт олон дундаас төрийн өндөр дээд цолоор энгэрээ мялааж “Хөдөлмөрийн баатар” төрөн гарч байгаад хувиасаа болон нийт ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрч харж байлаа. Идэр залуу насандаа улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлыг сайн зохион байгуулж ажлын ур чадвараа батлан харуулснаар төрийн өндөр дээд эрхэм цолыг хүртлээ. Цаашдын ажил хөдөлмөрт нь илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм.  Т.Мөнхбаярын удирдаж буй “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

 

Сэтгэгдэл (1)

  • Oyu (83.217.129.180)
    Sn bnu ? Tetgeverin zeelgvi hvn saya tugrugu avch chadahgvi bn. Hendrix handah ve ?
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 58 минутын өмнө
    “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
  • 22 цаг 42 минутын өмнө
    2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
  • 23 цаг 17 минутын өмнө
    "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
  • 2021-11-25 14:32
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • 2021-11-25 13:59
    Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.