World copper 2021:  Зэсийн алтан үе 

2021-05-28

Э.Оджаргал


Чилийн Сантьяго хотоос CRU байгууллагын зохион байгуулсан “World copper 2021” чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар холбогдон оролцсон уул уурхайн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын шинжээчид “зэсийн алтан үе” айсуйг тодорхойлов.

Эдүгээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч 2011 оны дээд үзүүлэлтийг шинэчиллээ. Ханш 10 мянган ам.доллар даваад буй энэ цагт зэсийн чуулган уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Мэдээж, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай зэсийн хамгийн том төсөл Оюутолгойн гэрээг өөрчлөн шинэчлэх хэлэлцээрийг өрнүүлээд байгаа үед тун онцлог юм. Чуулган нээгдсэн 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эхлүүлсэн. Хэлэлцээрийн дараа “Рио Тинто”-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд “World copper 2021” чуулганд илтгэгчээр оролцсон нь Оюутолгой дэлхийн зэсийн үйлдвэрлэлд чухал төсөл болохын илрэл юм.

Ирээдүйд бөмбөрцгийн “ногоон” хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх түүхий эдээр тодорсон   зэсийн эрэлтийн чиг хандлагын талаарх чуулганы олон янзын байр сууриудад КОВИД-19-ийн нөлөө, ESG зорилт, цэвэр эрчим хүчний шилжилт зэрэг сэдвүүд голлов.

CRU: 2023 ОНД ЗЭСИЙН ОЛБОРЛОЛТ ОРГИЛДОО ХҮРНЭ

2021 онд дэлхийн зэсийн олборлолт 2.5%-иар өсөх хүлээлттэй байна. Гэхдээ ирэх хоёр жилдээ цар тахлын нөхцөл уул уурхайн үйлдвэрлэлд нөлөөлсөн хэвээр байхыг CRU-ийн Зэсийн зах зээлийн судалгааны захирал Ванесса Дэвидсон санууллаа. Зах зээл тогтворгүй, эрсдэлтэй жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх, шинэ төсөл эхлүүлэх, хөрөнгө оруулах компаниуд цөөн байж мэднэ. Улмаар одоогийн уурхайнуудын олборлолт 2023 онд оргилдоо хүрч эрэлт нийлүүлэлтийг давж болзошгүй. Шинээр төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүсэх төсөөллийг CRU-ийн Зэсийн ахлах шинжээч Эрик Хеймлих хэлж байна. Адил төлөвийг дэвшүүлсэн “Goldman Sachs” банкны “өөдрөг бус” тооцооллоор, 2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт зэсийн эрэлтэд ачаалал үүсгэх аж. “Ногоон” хөгжлийн хувьсгалд зэс тэргүүлнэ гэж тус банк үзэж байна. Цэвэр эрчим хүчийг бий болгох, хадгалах, тээвэрлэхэд шаардлагатай физик шинж чанараараа зэс нь цахилгаан машин, зай хураагуур, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд болохыг онцолсон юм. Тухайлбал, стандарт цахилгаан машинд 83кг зэс ордог. Дотоод шаталтад хөдөлгүүртэй ердийн машин дахь зэсийн орцтой харьцуулахад 4 дахин илүү юм. Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд тав дахин илүү зэс ашиглагддаг. Тиймээс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах өнөөгийн эрчимтэй хандлагаар өсөн нэмэгдэх зэсийн хэрэгцээг үйлдвэрлэгчид хангаж гүйцэхгүй байх магадлалтай байна.

Зэсийн эрэлтийн хэт ачаалалтай үе эхэлж буйг ч хоёр байгууллагын шинжээч  анхаарууллаа. Сүүлийн нэг жил зэсийн үнэ бараг 80%-иар өссөн хэдий ч ирээдүйд нэмэгдэх эрэлтэд өнөөгийн зах зээл бэлэн бус. Зөвхөн зэс гэлтгүй гол түүхий эдүүдийн ханш өсөлтөө хадгалсан энэ үед ч олборлох салбар идэвхжих дорвитой шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг банкны стратегич Николас Сноудон өгүүлсэн юм. Зэсийн зах зээлд одоо ч нийлүүлэлт эрэлтээсээ хомс тул ханш өндрөө авчээ. Тиймдээ ирэх дөрвөн жилд зэсийн үнэ 60%-иар нэмэгдэж 15 мянган ам.доллар хүрэх таамгийг тэрээр дэвшүүлж байна. Хэрэв зэсийн ханш 9000 ам.долларт хэлбэлзэх аваас хоёр жилийн дараагаас зах зээлд хомсдол бодитой мэдрэгдэнэ гэв. 

“GOLDMAN SACHS”: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “БУМ” ТОХИОНО

CRU-ийн  судалгаагаар, таамаглаж байгаа зэсийн хомсдлыг хангахуйц хэмжээний үйлдвэрлэлийг бий болгоход 100 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Харин шинэ төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг өдөөх “супер цикл” айсуйг “Goldman Sachs” банкны стратегич тодотголоо. Зэс бол урт хугацааны мөчлөгийг илтгэх метал бөгөөд түүхий эдийн зах зээлд өөдрөг мөчлөг тохиох нөхцөл бүрдсэн 3 хүчин зүйлийг Сноудон нэрлэсэн юм. 

Нэгт, урт хугацаанд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл болоод “хуучин эдийн засаг”-т хангалттай бус хөрөнгө оруулалтын байдал ужгирсан. Хоёрт, КОВИД-19  нөхцөл байдал “тулгасан” дахин хуваарилалтын бодлогоор ашигт малтмалын ашиглалтыг санхүүгийн тогтвортой байдал гэхээсээ илүү нийгмийн хэрэгцээг хангахад чиглүүлэх. Гуравт, улс орнууд, ялангуяа АНУ-ын Засгийн газрын зардал огцом нэмэгдэж байна. Дэлхий дахинаа нэгэнт эрчээ авсан байгаль орчны зорилтын чиг хандлага нь энэ арван жилд хөрөнгө оруулалтын “бум” өдөөж 1970, 2000 оны үетэй дүйцэхүйц хэмжээний  өсөлтийг бий болгох гэнэ. Хүлээмжийн хийн ялгаруулалтаас ангижрах зорилтод хүрэхийн тулд “ногоон” дэд бүтцэд 16 их наяд ам.доллар шаардлагатайг “Goldman Sachs” банк тооцсон байна. Сүүлийн “супер цикл”-ийн үед ийм чиглэлийн бүтээн байгуулалтдаа Хятад улс 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэвэр эрчим хүчний технологи, дэд бүтцийн шинэ төслүүдийг дэмжих замаар эдийн засгаа шинэчлэх 2.25 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө энэ сарын эхээр зарласан билээ. Уг хөтөлбөрөөр, дотооддоо цахилгаан машин болоод цэнэглэх станцыг түлхүү нэвтрүүлж, бүх америкчууд өндөр хурдны интернет ашиглах боломжийг бүрдүүлэх, зөвхөн эрчим хүчний сүлжээний дэд бүтцэд 100 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. 2060 онд гэхэд Хятад, Япон, Өмнөд Солонгос, мөн Европын холбоо хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэхээ мэдэгдэж, “ногоон” хөгжил рүү бодлогоо чиглүүлж байгаа улс орнуудын эгнээ тэлсээр байна.  

 

Нийтлэлийн үргэлжлэлийг The Mongolian Mining Journal сэтгүүлийн 2021  оны

дөрөвдүгээр сарын дугаараас сонирхоно уу.

/April 2021. № 004 (149).  Since 2008/
 

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 8 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 23 цаг 16 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Өчигдөр 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.